- four -

640 75 2
                                    

Юнги над руу нухацтай хараад "Чи чинь улам л бүдүүрээд байна уу даа?" гэж хэлж уурыг минь хүргэв.

Би өөдөөс нь муухай харан "Юу юу гээд байна аа хөө?"

"Өө бас хөгширж байгаа юм байна"

"Битгий солиор"

"Айн?"

"Битгий солиор оо!"

"Айн?"

"Өө муу дүлий орк"

"Айн?"

Би нүдээ эргэлдүүлэн өөр тийш харж түүнийг тоохгүй байхаар шийлээ. Ёстой нэг тэнэг гэх ч багадхаар юм аа.

Түүнийг тоохгүй удсанд тэр "Хайраа" гэж намайг найрах гэж аминдаа оролдов. Чаавас энэний намайг найрж байгаа нь намагтай цай найруулж байгаа юм шиг л байх юм.

Өөр тийш харсан хэвээр түүнд "Яасан" гэж хариулахад Юнги "Хоёуланд нь ингэх цаг байхгүй ээ" гэхэд нь нэг л ойлгогүй тул түүн рүү харахад "Ина, чиний төрсөн өдөр хэзээ билээ?"

"Юу вэ? Чи миний төрсөн өдрийг мэддэггүй юм уу?" хэмээн гомроход

"Би мэдээж мэднэ, харин чи л мэдэхгүй байх шиг байна"

"Би өөрийнхөө төрсөн өдрийг мэдэхгүй бол өөр хэн мэдэх юм"

Юнги санаа алдаад "Ёстой нэг, хэрүүлчийн одонгоор шагначихмаар юм"

"Хөөе би өнгөрсөн жил шагнуулчихсан"

"Айн?"

"Өө муу дүлий орк"

"Битгий сэдэв өөрчлөөд толгой холиод байлдаа"

"Толгой яагаад аа?"

"Аминдаа мартуулад гэх гэж байсан юм, тэр ч яахав, Ина, төрсөн өдөр чинь сарын дараа болно"

"Би мэдэж л байна ш дээ"

"Чи арван найм хүрнэ"

"Ашгүй нэг юм том боллоо!"

"Харин тийм...том болно" гэж тэр их нухацтайгаар хэллээ.

"Одоо бас үглэж янших нь уу?"

"Үгүй ээ...Ина чи том болно...хүүхэд байхаа больно..."

"Харин тэгээд?"

"Чи том болох гэж байна...бодит амьдралтай нүүр тулна...бидэнд гуравхан л сар байна"

Байз? Гуравхан сар гэсэн үү? Тэгэхээр тэр явна гэж үү?



Үгүй ээ...үгүй үгүй үгүй....яг сайхан эхлэж байхад дуусна гэж үү? Үгүй. Ингэж болохгүй шүү дээ. Би хүсэхгүй байна...

Юнги намайг чангаар тэврээд "Одооноос хором мөч бүхнээ гамная" хэмээн шивнэхэд би урсах гэж буй нулимсаа хурдхан шиг арчаад түүний зөрүүлэн тэвэрлээ.

"Тэгцгээе" хоолой минь чичирхийлэх аж.

Би арван найм хүрэхэд Юнги хаачих бол? Юнги шууд л алга болох уу?

"Юнги...би арван найм хүрэхэд яг яах бол?"

"Би сайн мэдэхгүй байгаа ч...би үүрд алга болно гэдгийг л сайн мэдэж байна."

Imaginary Friend | mygWhere stories live. Discover now