- eight -

383 41 4
                                    

"Чи усыг нь их дүүлчих шиг боллоо, Ина" хэмээн Юнги зэмлэнгүй хэлэхэд

"Одоо өнгөрсөн хэрэг, угаасаа их дүүлчихсэн. Хэн ер нь тэр жижиг хэмжэгээр 100грамм ус гэсэн байсныг олж харж уншдаг юм"

"Лав чи биш" гэж хэлчхэд Юнги толгойгоо хөнгөн сэгсрэн гаслав.

"Их ус хийчихвэл хурдах ургана аа" гэж их л өөртөө итгэлтэйгээр хэлэхэд Внги дух руу зөөлхөн гэг чинь няслаад

"Мангараа, их ус хийчихвэл бүх үхчихдэг юм байгаа биз дээ"

"Үгүй, харин ч тэнийгээд босоод ирнэ". Ер нь бол миний буруу гэдгийг би сайн мэднэ ээ, цэцэгний усыг нь тааруулж байхгүй бол үхчих магадлалтай....зүгээр л Юнгид бууж өгмөөргүй байсан юм.

Тэрээр намайг шоолсон янзтай инээчхээд ахиа л толгойгоо хөнгөн сэгсрэхэд

"Хэн ер нь цэцэг тарья гэсэн юм, шал тэнэг юм" хэмээн өглөөхөөн цэцэгний дэлгүүрээс авсан бордоо болон цэцэгний үрийн учрыг олохдоо шантарсан би ийнхүү уулга алдан уурсан хэлэхэд

"Мангар минь ээ, чи л хамтдаа үр бүтээлтэй зүйл хийцгээе энэ тэр гээд хар өглөөгүүр л дэлгүүр хэсье барья гэж мэгчээд наадхаа аваа биз дээ" гэж хэрүүл өдөн хэлэв.

Өө нээрээ би санааг нь гаргасан бил үү...

Гэхдээ үр бүтээлтэй л өнгөрөөхийг хүссэн юм, түүнийг яв-...явч-...энэ үг яагаад толгой дотроо хэлэхэд хүртэл хэцүү байгаа юм бэ?...зүгээр л түүнийг явчхаас өмнө олон дурсамж үлдээхийг хүссэн юмсан.

"Тэгээд би л айлын эрх хүүхэд гэсэн шиг уруулаа байдгаар нь унжуулчих юм" гэж Юнги өхөөрдөн хоолойгоо зөөлрүүлэн хэлээд уруулыг минь чихэв.



Цонхны тавцан дээр дотроо бордоотой цэцгийн сав үзэгдэх ба гадуур нь бага зэрэг шороо асгарчихсан байх аж. Савны хажууд нэгэн ууттай зүйл байх ба ойртоод харахад цэцгийн үр болох нь ойлгомжтой.

Онгорхой цонхоор хоёр дугаар сарын намуухан салхи орж ирэн цагаан нимгэн хөшгийг намилзуулна. Харин орон дээр бие биенийгээ хэзээ ч тавихгүй гэсэн мэт тэврэлдэж, нэг нэгнийхээ тайван амьсгалах чимээнд бүүвэйлэгдэн Юнги, Ина унтана. Нар доош жаргаж өрөөний цонхоор алтан шаргал туяа хурцаар ээх үед бордооноос бяцхан ногоон зүлэг цухуйлаа.

Imaginary Friend | mygWhere stories live. Discover now