Жирийн л нэг хичээлийн өдөр. Утасны минь сэрүүлэг өрөөгөөр нэг хадаж цочоон сэрээв.
Орноосоо арай хийн өндийгөөд сэрүүлгээ унтраачхаад буцаад жаахан л унтах гэсэн болов ч Юнги"Хурдлаа, энэ янзаараа чи хоцрох нь байна" гэж хэлэнгээ хажууд минь хэвтэн бэлхүүсээр гараа ороон тэврэхэд би буцаж хэвтээд
"Чамайг ингээд байхаар чинь бүр босмооргүй байна" хэмээн зөрүүдэллээ.
"За тэгвэл яг тавхан минут хамтдаа ингээд хэвтчихье". Юнгигийн тайван хоолой миний нойрыг улам бүр л хүргэх шиг...
Таван минут нь өнгөрчихсөн бололтой намайг Юнги гижигдэн хатгаж эхлэхэд миний нойр дорхноо сэргэж эсэргүүцэх гэж дэмий орилон, инээн түлхэхэд гэнэтхэн хаалга савагдан ээж аав ороод ирэх нь тэр.
"Одоо хангалттай! Нүдээ аниад зүгээр суугаад байж чадахгүй нь!" гэж ээж чангаар орилон намайг орноос татан шүүгээнээс минь малтайгаа цамц болон жинсийг минь авж над руу шидээд
"Наадхаа хурдан өмсөөд доошоо буугаад ир!" гэж өнөөх ууртай өнгөөр хэлээд гарахад би аав руу асуулт эрэн харахад тэрээр санаа алдаад
"Ина...охин минь. Ээжийгээ ойлго, тэр чамд хайртай болохоор чамайг ийм байхыг чинь хараад сэтгэл нь шаналаад муухай аашлаж байгаа юм. Хурдан хувцсаа өмсөөд буугад ир" гэж тайван хэр нь нэг л гунигтай хэлэхэд би маш олон асуултанд төөрч орхив.
Яг юу болоод байгаа юм бэ? Ээж яагаад ингэж уурласан юм? Бас ийм байхыг чинь гэж ямар байдал? Би ямар нэг болохгүй зүйл хийсэн билүү? Эсвэл хэтэрхий их хичээлээр өөрийгөө шахсан болохоор ээжийн санаа нь зовсон юм болов уу? Тийм л байх. Дүнгийн минь үзүүлэлт сайн байгаа, бас өөр хэрэг тариагүй шүү дээ.
Хурдхан шиг шидсэн хувцасыг нь өмсөхөд түрүүнээс хойш чимээгүй байсан Юнги ам нээн
"Юу болсон юм бол?" гэж асуухдаа санаа зовсон харагдах аж. Би түүнрүү очиж үсийг нь илээд
"Хичээлээ хэтэрхий их хийж өөрийгөө зовоочихсон болохоор санаа нь зовсон бололтой, чи мэднэ дээ ээж минь муухай ааштай, бас их сэтгэл хөөрөлтэйг" би бүх юм зүгээр гэж инээмсэглэн ойлгуулахад
"Мэдэхгүй юм даа, жаахан сонин санагдаад байх юм, хамт явцгаая" гэж хэллээ. Надад ч татгалзаад байх зүйл байхгүй учир толгойгоо дохин бид хамтдаа үүд рүү явав.
Аавын машинд суухад уур амьсгал нэг л хүйтэн байлаа. Хэдий тав дугаар сарын дулаан нар дэлхийг ээн бүлээцүүлж, гадаа гудманд баяр хөөртэйгөөр инээлдэх бяцхан хүүхдүүд сонстох ч зөвхөн энэ машин дотор л хорвоо дэлхийн хамаг хүйтнийг чихчихсэн юм уу гэмээр уур амьсгал байх нь намайг тухгүйтуулж орхисонд цонхоо нээн гадаахыг ажиглаж үүнд анхаарлаа хандуулахгүй байхыг хичээв. Гэнэтхэн гарыг минь ямар нэг зүйл бүрхэхэд толгойгоо эргүүлэн харвал Юнги гарыг минь атгасан байх аж. Би түүн рүүгээ инээмсэглэх үед хачин ч гэмээр эвгүй санагдан урагш хартал ээж толины тусгалд намайг ажиглаж байх нь тэр.
Би ч бушуухан Юнгигээс гараа татан авч цонх руу харахад зүрх минь сандарсандаа хурдан цохилох аж. Тэр минь надад ойртож суугаад намайг налах үед л тайвширч, бүтэн амьсгаа авахтай болж, чангалсан бие сул тавиад түүнийгээ налах гэсэн ч эцэг эх минь байгаа тул суудлын түшлэгийг налан нүдээ анив.
Юнги чихэнд минь түгшүүртэйгээр шивнэв.
"Надад нэг л таалагдахгүй байна"
Нэгэнт үг хэлж чадахгүй хойно би зүгээр л түүний нүд рүү аль болох тайвнаар ширтэж бүх зүйл зүгээр дээ гэдгийг ойлгуулахыг хичээлээ. Бүх зүйл зүгээр. Тийм биз дээ?
[ edna's mini letter:
Сайн уу? Энэ өгүүллэгийг унших өглөө/өдөр/орой/шөнийн мэнд!
Өгүүллэг маань дуусахад хэдхэн л хэсэг үлдээд буйг хэлэхэд таатай байна аа~
Бараг жил шахуу мурьж, удааж байж оруулсан ч эцэст нь нэг юм дуусгах гэж байгаадаа маш их баяртай байна >з<Цаашдаа яг юу болох талаар бага ч гэсэн clue авсан биз дээ? 😛
Vote and comment!
Love love love 💕 ]
YOU ARE READING
Imaginary Friend | myg
Teen FictionНүдээ анин хэдэн хором хүлээгээд аажуухнар нээхэд Юнги урд минь инээмсэглэн сууж байлаа. "Сайн уу"