- two -

759 77 2
                                    

"Шалгалт уу?"

Би санаа алдан "Тийм ээ..."

"Чи хичээх хэрэгтэй, битгий залхуураад байгаарай даа"

"Чамд ч хэлэх амархан л даа"

Дагзнаас минь барьж байгаад нүүрээр минь ширээг зөөлөн мөргүүлээд "Бацаан чинь юу юу гээд байна"

Би духаа илэнгээ "Чамд хэлэх амархан мэдэв үү!" хэмээн муухай харж хэллээ.

Юнги над руу харж байгаад санаа алдлаа. Бидний дунд чимээ анир удаан тогтносны эцэст Юнги ам нээн "Би үүрд чиний хажууд байж чаддаг ч болоосой"

Би инээмсэглэн "Гэхдээ чи үүрд л байна шүү дээ, Юнги бид үүрд хамтдаа байна"

"Үгүй ээ, бид чадахгүй" гэж хэлээд нүдний минь өмнө замхран алга боллоо.

_______________________________

"Хичээгээрэй"

"Юнги, энэ чинь ердөө туршилт ш дээ" гэж дүрэмт хувцсаа янзлан хэллээ.

"Тэгсэн ч гэсэн...амжилт"

"Баяралалаа"

Тэрээр над руу нэг алхам ойртлоо...Өөртөө итгэлгүй харагдах аж.

"Яасан?"

Тэр юу ч хариулсангүй...хоёр алхам...гурав алхам...бид тун ойрхон...амьсгал нь надад мэдрэгдэнэ. Нэг л эвгүй мөртлөө таатай юм гээч.

Тэр над руу аажуухнаар ойртон тэвэрлээ. Гэвч яагаад зүрх минь ийм хурдан цохилно вэ? Үнэхээр яагаад догдлоод сандраад байгаагаа мэдэхгүй ч таалагдаж байна....Магадгүй би түүнд сайн юм шиг байна. Тэгээд л ингэж догдолж байгаа байх.

Тэр надаас салаад нүд рүү минь ширтээд хацрыг минь илбэлээ. Юнгигийн харцнаас хайр, илж буй гарнаас нь энхрийлэл мэдрэгдэнэ.

"Юнги?"

Юнги долоовор хуруугаа уруулны минь урд тавиад "Чшшш..." гээд инээмсэглэв.

Гараа доошлуулан эрүүнээс минь барин дээш өргөлөө. Эрвээхийнүүд гэдсэн дотор минь эргэлдэн нисэж амаар минь гарах гэж байгаа мэт..

"Юнги?"

Нүд рүү минь ширтэх харцаа доошлуулан уруул дээр минь авчирав. Үнсэх гэж байна, тийм үү?Бодож дуусаагүй байхад тэрээр аажуухнаар ойртон өөрийн уруулаараа миний уруулыг бүрхэн намайг үнслээ.

Бидний уруул нийлэхэд бид яг л галактикт ирсэн юм шиг...одод дунд...зөвхөн би болон Юнги. Харван өнгөрөх одод бидэнд атаархах шиг.

Imaginary Friend | mygWhere stories live. Discover now