[ та нар гэхдээ сэтгэгдэл үлдээхгүй юм аа тэ т-т ]
"Лаагаа үлээгээрэй, Ина" ээж ядруухан инээмсэглэсээр төрсөн өдрийн минь сүүн кремтэй бялууг тавив.
"Байз, үлээхээсээ өмнө хүслээ шивнэх ёстой шд" гэж аавыг хэлэхэд ээж
"Өө нээрээ тийм шүү дээ, нүдээ аниад хүслээ шивнээрэй" гэж намуухнаар хэллээ.
Нүдээ анисан ч юу хүсэхээ мэдсэнгүй, аав ээжтэйгээ илүү их цаг өнгөрөөхийг хүсэж байгаа ч дарамт болохыг хүсэхгүй байна...Тэгэхээр...
"Би найзтай болмоор байна, надтай байнга хамт байх найзтай болмоор байна" хэмээн чин сэтгэлээсээ дотроо шивнэн лаагаа үлээхэд ээж аав минь баяр хүргэн алгаа ташицгаав.
"Миний охин юу хүссэн, гар утас уу? Аавынх нь ажил жигдэрчихвэл аав нь гоё утас авч өгнө өө, за юу?" гэж хэлэхэд нь би инээмсэглэхээс өөр зүйл хийж чадсангүй. Надад гар утас хэрэггүй дээ, зөвхөн та хоёртойгоо л илүү их цагийг өнгөрөөж, аз жаргалтай дурсамж дүүрэн амьдармаар байна. Гэсэн ч хүсэж байгаа зүйлсийг минь мэдвэл санааг тань зовохоос өөр зүйлгүй шүү дээ.
Төрсөн өдрийн минь бяцхан үдэшлэг дуусаж, ээж гал тогоонд үлдэж цэвэрлэхээр болсон юм. Цагийн зүү шөнийн нэгийг заах ба өөрийгөө ядарч буйг мэдэрч байлаа. Тэд минь ажилтай завгүй болохоор арван гурав хүрэх тэр мөчид нь тэмдэглэж өгсөн юм л даа. Өглөө болоход тэд ажилдаа явчихна.
Гэлээ гээд би гомдсонгүй, намайг л гэж ингэж их хөдөлмөрлөж байгаа хүмүүс шүү дээ. Тэр их сэтгэл рүү нь ус цацахыг хүссэнгүй.
Бялуу идсэн учир шүдээ угаачхаад өрөөндөө ортол хөшигний цаанаас бүдэгхэн гэг чинь гэрэлтэх сарны гэрэлд орон дээр минь үл таних нэгэн сууж буйг би хараад үнхэлцгээ хагартал айж орхив. Хөл минь салгалж, ээж аавыг дуудахыг хүссэн ч хоолой минь гарсангүй. Орон дээр суух тэр хүн нааш эргэж байгаа бололтой хөдлөхөд нь арай гэж сэхээ орон хамаг хурдаараа аавын байгаа өрөө рүү гүйж
"Аав, миний өрөөнд нэг хүн байна" гэж айсандаа урчихсан нулимсаа арчин чичирсээр хэллээ. Аавын инээмсэглэж байсан царай дорхноо нухацтай болж, шүүгээнээсээ өөрийн ахлах сургуульдаа тоглодог байсан baseball-ын цохиураа аван намайг ээж рүүгээ очоод аюулгүй байж байхыг сануулаад өрөө рүү минь аажуухнаар алхан очив.
Би ч бушуухан шиг ээж рүүгээ очоод бүгдийг хэлэхэд ээж цагдаа руу залгах гэсэн ч аав өрөөнөөс минь
YOU ARE READING
Imaginary Friend | myg
Teen FictionНүдээ анин хэдэн хором хүлээгээд аажуухнар нээхэд Юнги урд минь инээмсэглэн сууж байлаа. "Сайн уу"