♥♥♥Гадаа харанхуй байхыг бодвол хараахан өглөө болох болоогүй бололтой. Утсаа асаан цаг хартал шөнийн гурван цаг болж байв. Өнөөдөр яагаад ч юм орноосоо босохыг хүсээгүй тул хэсэг хэвтлээ.
Бор хүрэн өнгөөр хүрээлэгдсэн өрөөний тавилгууд, шаргал туяатай хөшиг гээд бүгд нэг л дотно сэтгэгдэл төрүүлнэ. Дахиад... Дахиад жоохон л гэсээр таван цагт босов. Нүдээ нухалсаар угаалгын өрөө орж нүүр гараа угаалаа.
Өөрийгөө толинд харахад тийм ч сайхан харагдсангүй. Нүдний доогуур бүдэгхэн татагдсан хөх туяа улам тодорч, уруул хатаж, арьс цонхийжээ. Өмнөхөөсөө бүр л дордоод байх юм.Түүнийг боддог болсноос хойш амьдрал бүр л хэцүү болох шиг. Гэвч би түүнгүйгээр, түүнийг харахгүйгээр амьдарч бүр амьсгалаа ч зөв авч чадахгүй байх. Миний төсөөлөлдөө хэт автаж, бодит мэт мэдрэх өвчин маш ховор тохиолддог бөгөөд уг өвчинг туссан ихэнх хүн төсөөлөлдөө амьдарч, тэндээ үхдэг. Би ч гэсэн адилхан замналаар явах болов уу?
YOU ARE READING
[✔︎] 𝐄𝐔𝐏𝐇𝐎𝐑𝐈𝐀 ʲᵘⁿᵍ ʰᵒˢᵉᵒᵏ
FanfictionХудал хуурмагаар дүүргэсэн амьдралыг минь жинхнээр солихийг хүссэн тэр залуу. Худал ертөнц // Бодит ертөнц Хуурамч хайр // Тэр залуу Бяцхан төсөөллийн ертөнцөөс минь намайг хүчлэн гаргах чи...