•Төсөөлөл•
Нүдээ нээсэн төдийд нарны хурц гэрэл угтаж, ээж хичээлийн ширээг минь цэгцэлж байгаа бололтой харагдана. Төсөөлөл дотор маань ч үргэлж гэр бүлийнхээ төлөө хичээх юм. Ийм төрхөөрөө л миний сэтгэл зүрхэнд үлджээ. Өөрийн бүтээсэн өөр нэгэн ертөнцийг хаана гэдэг тийм ч амар зүйл биш. Би чадах болов уу? Жонгүгаас холдож... Аримыг орхиж чадах болов уу?
Ээж "Хэжин, одоо босохгүй бол хичээлээсээ хоцроно шүү!"
"Ойлголоо доо..."
Ээж "Сургууль дээр чинь идэх өдрийн хоол бэлдсэн. Аваад яваарай. Би ажил руугаа эрт явах ёстой болохоор олигтой зүйл хийж чадсангүй. Дүүгийнхээ хоолыг идүүлчхээд явуулна шүү!"
"Ямар нярай хүүхэд биш. Ахлах ангийн сурагч юм хойно өөрөө мэдэж байгаа биз. Аав байгаа юу?"
Ээж "Урьд шөнө ажил дээрээ хоносон. Ирээгүй л байна. За би явлаа."
"Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баяртай!"
Ээжийг өрөөнөөс гарсны дараа санаа алдаад сургууль руугаа явахдаа бэлдэж эхлэв. Энгийн үеэсээ илүү өөртөө анхаарч, үсээ янзлаад бэлэн боллоо. Гал тогоонд Инсол хоол идэх ба би хөргөгчөөс сүү болон ээжийн бэлтгэсэн хоолыг аваад гарахаар гутлаа өмсөнө.
Инсол "Унтамхай гүнж энэ удаад ч гэсэн оройтож байна шүү."
VOCÊ ESTÁ LENDO
[✔︎] 𝐄𝐔𝐏𝐇𝐎𝐑𝐈𝐀 ʲᵘⁿᵍ ʰᵒˢᵉᵒᵏ
FanficХудал хуурмагаар дүүргэсэн амьдралыг минь жинхнээр солихийг хүссэн тэр залуу. Худал ертөнц // Бодит ертөнц Хуурамч хайр // Тэр залуу Бяцхан төсөөллийн ертөнцөөс минь намайг хүчлэн гаргах чи...