02. Жон Хусог

852 88 2
                                    

♥♥♥

Oups ! Cette image n'est pas conforme à nos directives de contenu. Afin de continuer la publication, veuillez la retirer ou mettre en ligne une autre image.



♥♥♥

Хонх дуугарахад хүүхдүүд баярлан ангиас гүйн гарч би ганцаар самбарын зүг ширтэн үлдлээ.

Хүмүүс бусдын өмнө өөрийнхөөрөө байдаггүй.  Үгүй ээ, ганцаараа байхдаа ч ялгаагүй юм байна. Магадгүй би ч бас тэднээс ялгарахгүй байх л даа. Надад өөртөө худал хэлэлгүй хүссэнээрээ байх ганц л ертөнц бий. Аримтай хамт байх тэр ертөнц... Тэнд л би чин сэтгэлээсээ инээмсэглэж чадна.

Бусад хүмүүс хэзээ ч миний дотоод мөн чанарыг анхаарч байгаагүй. Зөвхөн миний аав ээжийн хөрөнгөөс болж дотносохыг хичээж яриа өддөг. Мөнгө тийм чухал гэж үү? Нандин хүнтэйгээ л хамт байвал хангалттай байхад яагаад үргэлж илүүг хүсдэг юм бол?

Төсөөллийн ертөнц рүүгээ орохоор самбар ширтэхээ болиод ширээгээ дэрлэж хэвтсэн ч нар төөнөн ихэд тавгүйтүүлсэн учир унтаж чадахгүй харин ч эсэргээрээ халууцуулж орхив. Энэ үед төсөөлнө гэдэг боломжгүй тул харихаар сургуулиас гарлаа. Жолооч ахыг хүлээн зогсохдоо үд дундын нэг ч үүлгүй цэлмэг тэнгэрийг ширтэнэ. Зам дагуу ус тогтсон нь саяхан бороо орсоныг илтгэж, хүүхдүүд шалбааг дээр үсчин тоглох ажээ. Алтан шаргал нарны туяа цэцгийн шүүдрийг алмааз эрдэнэ мэт гялалзуулж, бүх зүйлийн үзэмж төгс таарч нүд гялбуулах нь гайхмаар.

Хүлээсээр, хүлээсээр... Нар шингэтэл хүлээлээ. Харамсалтай нь би өнөөдөр гэртээ утсаа мартчихсан учир ичиж байсан ч нэг эгчийн утсаар аав руу залгалаа.

Аав "Өнөөдөр орой жолооч ах чинь очиж авч чадахгүй. Уучлаарай, өнөөдөртөө такси-"

    "Тэгвэл гадуур зугаалж байгаад очих болохоор санаа зовох хэрэггүй шүү."

Аав "Битгий оройтоорой"

    "Ойлголоо"

Утсаа халаасандаа хийчихээд сургуулийн ойролцоо байдаг жижиг дэлгүүрээс ванилтай зайрмаг авав. Ямар ч зорилгогүй хэр нь урагшилсаар... Зөрөн өнгөрөх хүмүүс, нэгэн хэвийн хийцтэй барилгууд, танил зам, танил тоглоомын талбай. Уг нь өөрийгөө хаашаа ч хамаагүй явах нь гэж бодож байсан юм сан. Дахиад л энд...

[✔︎] 𝐄𝐔𝐏𝐇𝐎𝐑𝐈𝐀 ʲᵘⁿᵍ ʰᵒˢᵉᵒᵏOù les histoires vivent. Découvrez maintenant