09. Тэнэг

364 50 0
                                    

•Төсөөлөл•

¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.


Төсөөлөл

    Яг л өмнөх өдрүүд шиг дадал болсоноороо долоон цагт босон өөрийгөө бэлдээд сургууль руугаа явлаа. Арим бага байхын л сул биетэй байсан болохоор дахиад л хатгаа тусчихсан. Багадаа долоо хоног ихдээ хоёр долоо хоног эмнэлэгт хэвтэх шинжтэй. Энэ хугацаанд би ганцаараа хичээлдээ сууж, ер нь л ганцаараа байх хэрэгтэй болох нь. Хурдан эдгээсэй.

    Аримын тухай бодож байтал хэн нэгний хоолойгоо засах сонсогдлоо. Хажуу тал руугаа хартал тэр инээмсэглээд хоолойгоо дахин нэг засаад "Хамт алхах уу?" гэв.

    Яахав... Арим байхгүй уйдаж байгаа болохоор зөвшөөрөхөд гэмгүй байх.

Жонгүг "Уйдаж байна уу?"

"Бага зэрэг л..."

Жонгүг "Хөгжилтэй явдлуудыг минь сонсох уу? Үнэхээр-"

"Хэрэггүй дээ."

Жонгүг "Яагаад? Би үнэхээр хөгжилтэй хүн шүү. Арим байхгүй чамд хэцүү байгааг мэдэж байна. Тийм болохоор чимээгүй л сонс, ойлгосон уу?"

"Чи яаж Аримын тухай мэ-"

Тэр долоовор хуруугаа уруулныхаа өмнө аваачин чимээгүй гэж дохиод "Би бүхнийг мэднэ" хэмээлээ. Тэр миний урд гаран хачин үйлдэл хийж, хошигнол хийх гэж хичээж байв. Би инээн түүн рүү харахад тэр ярихаа болин над руу заагаад "Чой Хэжин, чи инээж байна" гэв. Хүн л болсон хойно инээх нь мэдээжийн зүйл юм сан.

"Би ямар робот биш дээ инээх үедээ инээнэ."

Жонгүг "Чи инээхээрээ бүр ч үзэсгэлэнтэй харагдах юм"

[✔︎] 𝐄𝐔𝐏𝐇𝐎𝐑𝐈𝐀 ʲᵘⁿᵍ ʰᵒˢᵉᵒᵏDonde viven las historias. Descúbrelo ahora