Тайлбар

365 36 8
                                    

Юуны түрүүнд энэ өгүүллэгийг минь хайрлаж, шимтэн уншсанд баярлалаа. Бичээч нь энэ өгүүллэг дээр яагаад ч юм тайлбар бичих шаардлагатай юм шиг санагдсан учир ийм хэсэг оруулсан болно.

Гол дүр бол анхнаасаа Хусог, Хэжин, Жонгүг байсан.

Хэжин гэх энэ охин нь өмнө нь Арим гэх маш сайн найзтай байсан бөгөөд тэд хамтдаа авто осолд орж Арим зуурдаар нас барж Хэжин төсөөлөлдөө хэт автдаг өвчтэй болно. (Жинхэнэ амьдрал дээр ийм өвчин байдаг эсэхийг сайн мэдэхгүй юм кк)
Хэжин Аримтай олон жил найз байсан ба түүнийг алдсан гэхэд үнэхээр итгэмээргүй байсан тул өөрийн оюун бодолдоо хуурамч ертөнцийг бий болгож түүнийг амьд мэт төсөөлж эхэлсэн. Төсөөллийн ертөнцөд тэрээр анх Жонгүгт сайн болсон ба удалгүй түүний бодит амьдралд нь хөтлөх хүн гарж ирнэ. Тэр нь мэдээж Жон Хусог. Хусог Хэжинтэй дотносож, түүнтэй хамт байж бараг л төсөөлөлдөө автах завгүй болтол нь хөгжилдөнө гэсэн үг. Удалгүй Хусог Хэжинд сайн болоход Хэжинд хоёр сонголт ирнэ.

Хусог эсвэл Жонгүг?

Хусог бол бодит ертөнц дээрх хүн. Цоглог, сайн бүжиглэдэг, халамжтай.

Харин Жонгүг бол зүгээр л нэг төсөөлөл. (Анх Хэжин ингэж бодож байсан) Тиймээс тэр төсөөлөлдөө хүнтэй үерхэж, гэрлэх боломжгүй гэж үзсэн учраас мөн Хэжин өөрөө Жонгүг биш Хусогт сайн байсан болохоор Хусогтой үерхэж эхэлнэ.

Мөн тэрнээс өмнө тэдний ангид Арим Жонгүг гэх нэртэй хоёр хүүхэд шилжиж ирээд тэр Жон Жонгүг гэх хөвгүүнийг төсөөлдөг (зүүдэлдэг) байсан гэдгээ ойлгоно. Энэ хэсгийг бичвэр дээрээ тийм ч сайн тодотгож гаргаагүй тул сайн ойлгоогүй байх. Хэжин Аримтай найз болж удалгүй тэр төсөөллийн ертөнцдөө автахаа болино. Ингэснээр тэр ямар ч өвчингүй болно гэсэн үг.

Эцэст нь тэд ахлах сургуулиа төгссөнөөр энэ бичвэр маань дуусна.

Мөн та нар Хэжин Хусог хоёрын их сургуулийн амьдарлын адал явдал буюу Euphoria 2 бүлгийг уншихийг хүсэж байвал санал хүсэлтээ коммэнт хэсэгт үлдээнэ үү! Таваас дээш хүн коммэнт бичвэл бичээч нь Euphoria 2-г нийтэлье.

🎉 Você terminou a leitura de [✔︎] 𝐄𝐔𝐏𝐇𝐎𝐑𝐈𝐀 ʲᵘⁿᵍ ʰᵒˢᵉᵒᵏ 🎉
[✔︎] 𝐄𝐔𝐏𝐇𝐎𝐑𝐈𝐀 ʲᵘⁿᵍ ʰᵒˢᵉᵒᵏOnde histórias criam vida. Descubra agora