04. Bunny

580 77 0
                                    

♥♥♥

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

♥♥♥

    Өглөөний зургаан цагт гүн нойрноосоо сэрлээ. Маш тааламжтайгаар суниан өмнө нь хэзээ ингэж сайн унтсанаа санах гэж хичээсэн ч аль хэдийн мартсан байв. Нар хэдийнээ тэнгэрт мандсан байх агаад бяцхан шувуудын жиргээ энэ өглөөг илүү гайхамшигтай болоход туслах аж. Өрөөнийхөө салхивчийг нээгээд инээмсэглэлээ. Аа, өглөөний цэнгэг агаар юутай-
Хүлээгээрэй! Би өчигдөр даалгавраа хийгээгүй. Бурхан минь, яаж мартаж чадав аа! Очиж очиж хамгийн адаар ааштай багшийн хичээл шүү. Нүүр гараа ч угаалгүй хичээлийн ширээндээ суугаад даалгавраа хийж эхэллээ. Арай гэж дуусгаад цаг хартал хичээл ороход дөчин минут үлдсэн байлаа. Тайвшран санаа алдаад сургууль руу явахад бэлдэж эхлэв.

    Хамгийн сүүлд хүрмээ өмсөөд цүнхээ шүүрэн нэг давхар руу буулаа. Өрөөнөөс гарсан даруй ээжийн идэх дуршил хөдөлгөм амттай хоолны сайхан үнэр үнэртэнэ. Аав, ээж маань үргэлж завгүй байдаг. Өөрөө хоол хийнэ гэдэг ховор тохиолдол шүү. Эсвэл өнөөдөр ямар нэг онцгой өдөр юм болов уу?

   "Би түрүүлээд явлаа шүү"

Ээж "Өглөөний цайгаа уухгүй юм уу?"

  "Тийм ээ, зүгээр."

    "Чамайг ингэж хэлэх байх гэж бодоод бэлдсэн юм. Үдийн цайнаараа энийг идээрэй. Чи сургуулийнхаа хоолыг идэх дургүй шүү дээ."

    Ягаан алчуураар боож, бэлтгэсэн савтай хоолыг аван талархсанаа илэрхийлээд сургуулийн зүг явлаа. Гэрээс гараад автобусны буудлын зүг алхана. Өмнө нь би Аримтай хамт энэ замаар явдаг байсан сан. Түүнтэй л хамт байвал бүх зүйл бүтэх юм шиг амар тайван санагддаг байж билээ. Тэр чанга дуутай бас тэнэг. Хэнэггүй, хэлэх үгээ боддоггүй. Дуртайгаас илүү дургүй зүйлээ хүчтэй илэрхийлдэг. Гэхдээ их итгэл даахаар нэгэн. Гудамжаас гараад булан эргэвэл Жэксон ирж байгаа харагдлаа.

[✔︎] 𝐄𝐔𝐏𝐇𝐎𝐑𝐈𝐀 ʲᵘⁿᵍ ʰᵒˢᵉᵒᵏWhere stories live. Discover now