12. Асуулт

358 50 2
                                    

•Төсөөлөл•

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Төсөөлөл

Хөлөө гэмтээснээс хойш би бүтэн долоо хоног хичээлдээ яваагүй юм. Өнөөдөр бидний заал цэвэрлэж байгаа хоёр дахь өдөр. Сайн алхаж чадахгүй байн байн доголон явахад Жонгүг над руу хачин харж байлаa. Хөлөө гэмтээсэн хүн харж байгаагүй юм уу, хнн!

Зааланд орж ирэн хэсэг суухад тэр миний хажууд хүрч ирээд "Ядарч байна уу?" гэж асуув.

"Үгүй дээ"

Үнэндээ би маш их ядарч байна. Хөл өвдөөд ядаж байхад өнөөдөр хамгийн олон цагийн хичээлтэй өдөр байсан.

Жонгүг "Худлаа яриад л..."

"Үнэнээ хэлээд чи ямар тоох юм биш"

Жонгүг шалны мод аван эхнээс нь арчиж эхлэн "Чиний нүдний доогуур хөх туяа татчихаж"

"Тийм байна уу?"

Жонгүг "Тиймээ. Чи цэвэрлэгээ хийх хэрэггүй дээ. Хөл чинь өвчтэй байгаа. Ядарч байвал явж болно шүү"

"Хэрэггүй ээ, чамд хань болъё"

Намайг ингэж хэлэхэд тэр инээмсэглэлээ. Тийм гоё байсан юм байх даа. Бид цэвэрлэгээ хийх явцдаа төрөл бүрийн зүйл ярилцан улам л дотно болж буй мэт. Тэр есөн сарын нэгэнд төрсөн. Аав ээж ахын хамт амьдардаг. Их баян айлын хүү гэсэн шүү.

Намайг заавал хүргэж өгнө гэхэд хэрэггүй гэж олон удаа хэлсэн ч "Хүн чанар зулгаагаад байна. Угаасаа хөл чинь өвчтэй байгаа биз дээ" гэж зөрүүдэлсээр байгаад хамт явахаар болов. Гэрийнхээ үүдэнд ирээд түүнд "Баяртай" гэж хэлчихээд орох гэж байтал тэр гарнаас минь атган "Хэжин"

"За?"

Жонгүг "Чамд нэг зүйл хэлэх гэсэн юм."

Би түүн лүү эргэж харан "Юу юм? Их л чухал зүйл шиг байх чинь?"

Жонгүг шилэн хүзүүгээ илэн "Тэр нөгөө..."

"Хэл л дээ"

Жонгүг "Б-

Бодит ертөнц•

Ямар нэгэн зүйл пад хийх дуугаар цочин сэрээд харвал цонх нээлттэй салхинд савж байв. Босож очин хаагаад буцан ор луугаа явахдаа ямар нэгэн зүйл дээр гишгичихлээ. Хусогын ёолох сонсогдоход түүний хөл гэдгийг мэдэн зөөлхөн уучлал гуйн буцан орондоо шургав. Төсөөлөл рүүгээ буцаад явахыг хүссэн ч болсонгүй. Тэр юу гэж хэлэх гэж байсан юм бол оо?

-----

Амралтын газар ирээд гурав хонож байлаа. Бид удахгүй явна. Гадаа цаг агаар хүйтэрхээр сэтгэл ч бас хоосон хөндий болоод эхлэх юм. Ойрд ганцаараа байхыг илүүд үзэх болжээ. Бүгд унтсан хойно өрөөнөөсөө гаран доороос кофе аваад буцан өрөө лүүгээ явлаа. Хусог буйдан дээр суун утсаа оролдож би ая зохиох гэж хичээн хий дэмий цаас үрнэ.

Хусог - Юу хийж байгаа юм?

- Зүгээр л.

Хусог миний хажууд ирэн зогсоод дууний үг рүү минь заан "Чи дуу зохиож байгаа юм уу?"

- Мм, нэг тиймэрхүү л...

Хусог цаасыг авч хэсэг харж байгаад "Дажгүй болжээ" гэв.

- Нээрээ юу?

Хусог - Тийм ээ, надад таалагдаж байна. Аяаа зохиосон уу?

- Ая зохиох гэхээр нэг л болж өгөхгүй байгаа.

Хусог - Хүсвэл надаас тусламж авж болно шүү.

- Зүгээ-

Хусог миний хажууд суун "Зүгээр дээ гэж үү? Ичэхээрээ хөөрхөн юмаа."

- Юу яриад-

Тэр миний уруул дээр хуруугаа тавин "Чшш. Хүүхдүүд унтаж байна" гэлээ.

•Төсөөлөл•

Жонгүг "Би..."

"Чи?"

Жонгүг нэг гүнзгий амьсгаа аван "Би чамд сайн! Чой Хэжин би чамд сайн! Миний найз охин болох уу?"

Энэ бодит ертөнц биш гэдгийг би хангалттай сайн мэдэх ч эргэлзэнэ. Тэр бүхий л охидийн мөрөөддөг залуу. Бодит ертөнцийг хөсөр хаян худал хуурмагаар өөрийгөө дүүргэх үү? Эсвэл энэ бүхнийг ингээд орхих уу?

[✔︎] 𝐄𝐔𝐏𝐇𝐎𝐑𝐈𝐀 ʲᵘⁿᵍ ʰᵒˢᵉᵒᵏWhere stories live. Discover now