13. Би...

338 39 0
                                    

•Төсөөлөл•

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Төсөөлөл

    Юу гэж хэлэхээ мэдэхгүй зогсож байтал тэр "Сандрах хэрэггүй дээ. Би чамайг хариугаа хэлэх хүртэл хүлээнэ" гэчхээд яваад өгөв.

"Ж-Жонгүг"

Жонгүг "Сайхан амраарай Хэжин"

----

    Орон дээрээ таван хошуу болж хэвтээд саяны болсон бүх зүйлсийг эргэцүүлэн бодлоо. Тэгэхээр... Энэ бол төсөөллийн ертөнц. Тэр бол төсөөллийн залуу. Тэр надад сайн. Би түүнд... Магадгүй... Надад Жонгүг таалагддаг.

    Хэрвээ би түүнтэй үерхвэл үүрд төсөөлөл дотроо амьдрах шаардлага гарах болов уу?

    Бодит ертөнц дээр үүрд ганц бие төсөөллийн ертөнц дээр өнөр өтгөн гэр бүлтэй нэгэн болно. Эсвэл зүгээр л осолд ороод комонд орчих уу? Тэгвэл илүү амар байх даа...

    Хуурамч эсвэл бодит ертөнц...

    Аль нь зөв сонголт вэ?

Бодит ертөнц

Хусог - Хэжинни, босоорой. Цанын бааз руу явцгаая.

    Нүдээ нухлан өндийж суугаад "Цанын баазаа?" гэхэд "Тийм ээ, хурдан хувцаслаарай" гэв. Би хөнжлөө буцаан нөмөрч хэвтээд "Үгүй ээ, би явмааргүй байна" гэхэд намайг хѳнжлѳѳр ороож хэвтээд "Тэгвэл ингээд унт" гэв. Хусог уг нь их л туранхай харагддаг даа... Гэхдээ ямар хүнд юм бэ? Удалгүй амьсгал давчдан, халууцаж эхэллээ. Түүнийг орноос түлхэхэд тэр чанга чанга инээн "Хувцсаа сольчихоод доошоо буугаад ирээрэй" хэмээв. Түүнийг гарсны дараа би нүүр гараа угаачхаад хэлснийх нь дагуу хувцсаа солиод доош буулаа.

[✔︎] 𝐄𝐔𝐏𝐇𝐎𝐑𝐈𝐀 ʲᵘⁿᵍ ʰᵒˢᵉᵒᵏWhere stories live. Discover now