![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. ♥♥♥
Жон Жонгүг! Бурхан минь гэж тэр яаж бодит ертөнц дээр? Зөвхөн миний төсөөлөл дотор байдаг нэгэн. Тийм биз дээ? Эсвэл би амьд хүнийг төсөөлдөг байсан юм уу? Тийм ээ, энэ худлаа. Би хий юм харж байна.
- Сайн байцгаана уу? Намайг Жон Жонгүг гэдэг. Цаашдаа нэг ангийн хамт олон болох учир тусалж дэмжээрэй!
Тэр намайг яг л танихгүй юм шиг дүр эсгэн инээмсэглэнэ.
Багш - Чи хоёр дугаар салаанд сууж байгаа урт бор үстэй охинтой суучих.
Би юу? Үгүй ээ, үгүй! Новш гэж би яагаад ийм азгүй юм бэ? Тэр алхасаар үнэхээр миний хажууд суучих нь тэр.
Жонгүг - Сайн уу?
- С-Сайн.
Жогүг - Чамайг хэн гэдэг юм?
Би хэсэг гацан түүнрүү харж байгаад арай гэж нэг юм ухаан орон "Чой Хэжин" гэв.
Жонгүг - Чамтай танилцсандаа баяртай байна.
- Б-би ч бас.
Юуны чинь баяртай байна вэ? Би одоо үнэхээр уйлахад ч бэлэн байна.
Хуби, чи хаана байна аа? Намайг авраач!*Хоолны цаг*
Жонгүгтай суухад яагаад ч анхаарал төвлөрөхгүй байлаа. Нүд минь өөрийн эрхгүй түүн рүү гүйж "Тэр үнэхээр намайг танихгүй байгаа юм уу? Эсвэл зүгээр л Жонгүгтэй адилхан хүн юм болов уу?" гэх бодол толгойг минь дүүргэнэ. Хонх дуугарахад хүүхдүүд өнөө гэрлийн хурдаараа гарч одов. Ангид зөвхөн бид хоёр үлдэхэд намайг үл тоон номоо уншина. Өглөө хоол идсэн болохоор нэг их өлсөхгүй байгаа ч ам цангаад байсан тул доош бууж ус уухаар болов. Яг босох гэж байхад Хусог амьсгаадсаар орж ирээд хөмсөгөө зангидан харна. Хусог юу ч хэлэлгүйгээр Жонгүг руу заан муухай харахад нь
- Манай ангид шинээр ирсэн хүүхэд.
Жонгүг - Яасан?
Хусог - Яг одоо миний ширээнээс бос.
![](https://img.wattpad.com/cover/140809809-288-k630756.jpg)
YOU ARE READING
[✔︎] 𝐄𝐔𝐏𝐇𝐎𝐑𝐈𝐀 ʲᵘⁿᵍ ʰᵒˢᵉᵒᵏ
FanfictionХудал хуурмагаар дүүргэсэн амьдралыг минь жинхнээр солихийг хүссэн тэр залуу. Худал ертөнц // Бодит ертөнц Хуурамч хайр // Тэр залуу Бяцхан төсөөллийн ертөнцөөс минь намайг хүчлэн гаргах чи...