♥♥♥Тийм эсвэл үгүй...
Хусог - Би хариултаа одоо сонсохыг хүсэж байна.
Тэр хэсэг над руу ширтэж байгаад "Сандаргасан бол уучлаарай. Хариуг чинь үгүй гэж ойлголоо" гэчхээд яваад өгөв.
Хусог надаас холдон цааш сургуулийн хашаанаас гараад явчих нь тэр. Бараа нь харагдахгүй болоход гэнэт л ухаан орсон юм шиг араас нь очиход машин зам гарж байлаа. Ногоон гэрэл асаж тэр ч явсаар яг замын нөгөө талд ирэхэд би гэрлэн дохио дээр ирлээ.
- Зүгээр гэж үү? Би чамтай үерхвэл үнэхээр зүгээр юм уу? Чи миний өнгөрснийг мэдэх үү? Би найзыгаа хороочихсон. Тэр өдөр дагуулж явуулаагүй бол одоо надтай хамт, жаргалтай амьдарч болох байсан. Би л түүнийг ятгаагүй бол... Би л... Би л түүнтэй найзлаагүй бол... Амьдарч чадах байсан хүнийг үхүүлчихсэн. Ийм өнгөрсөнтэй, ийм охинтой үерхэх зүгээр гэдэгт итгэлтэй байна уу? Надад жаргалтай байх эрх үгүй.
Замын нөгөө талд байгаа түүнд аль болох сонсгохын тулд чанга хэллээ. Тэр миний хэлсэн үгийг сонсоод инээмсэглэн гараа алдлан өөдөөс минь алхаж эхлэв. Миний хэлснийг ойлгоогүй юм байх даа? Надад...
Хусог - Энэ дэлхийд хүн бүхэн жаргалтай байх эрхтэй. Чиний буруу бишээ, Хэжинни. Чиний буруу биш.
- Гэхдээ... Арим... Арим...
Газар сөхөрч суугаад эхэр татан уйлж эхлэв. Энэ бүх хугацаанд би үргэлж өөрийгөө буруутгаж байсан. Хэн нэгнээс ингэж хэлэхийг нь сонсохыг хүсдэг байсан ч хэн ч хэлээгүй.
Түүнийхээ дулаахан энгэрт шигдэхэд хүйтэн байсан агаар дулаахан болж, хөрсөн сэтгэл буцан гал мэт дүрэлзэн асна.
Хусог - Чой Хэжинтэй хамт байвал ямар ч хэцүү давааг туулах болно. Бүх зүйл сайхан болно оо. Битгий санаа зов.
♥♥♥
Биднийг сургууль руу ороход ашгүй хичээл завсарлаж байв. Ангидаа орж ирэн суудалдаа суугаад санаа алдлаа.
Хэдхэн секундийн дараа өөрийн эрхгүй инээмсэглэж, нэг л тайвширсан юм шиг хачин мэдрэмж төрнө. Уйлмаар ч юм шиг... Хусог ариун цэврийн өрөө орж, манай ангийнхан тэр чигтээ доош заал руу буужээ.Ганцаараа байсан болохоор санаа зоволгүй бодож явдаг бүхнээ хэлээд уйлж эхэллээ.
- Аримаа, уучлаарай. Чамайг орхиод энд үлдсэнд уучлаарай. Тэр өдөр дагуулж явсанд... Бүх зүйлд уучлаарай. Гэвч би одоо дахиж гунихгүй, жаргалтай байх болно. Хэр удаан гэдгээ мэдэхгүй ч амьд явах тэр хугацааг чиний надад өгсөн бэлэг гэж ойлгоод сайхан амьдрах болно.
"Уйланхай гүнж юм уу даа?" гэх дуунаар нулимсаа арчаад эргэж харвал Хусог зогсож байлаа.
Хусог - Хэжин?
- З-За?
Хусог - Би хариултаа авмаар байна.
Юу? Ойлгомжтой биз дээ?
- Ямар хариулт?
Хусог - Чой Хэжин, миний найз охин болох уу?
Аа, ингээд шууд асуухаар чинь догдлоод яаж хариулах юм бэ!
- Яахав...
Хусог - Яахав?
- Болох л юм. Би... Зөвшөөрч байна.
♥♥♥
Хичээл аль хэдийн тарсан бөгөөд бид түргэн хоолны газар хэсэн ямар нэг идэж болох аятайхан амттай зүйл хайна. Бараг л анхны болзоо.
Хусог - Хэжин чамд хэлэх чухал зүйл байна.
- За, юу юм?
Хусог - Одооноос бид цагийг хамтдаа илүү их өнгөрөөх болохоор чи төсөөлөл доторхоо цэгцлэх хэрэгтэй.
- Айн? Чи намайг өвчтэй гэдгийг мэдэж байсан юм уу?
Хусог инээмсэглэн "Би бүгдийг мэднэ" хэмээв. Гайхалтай, энэ бүх хугацаанд би түүнээс өөрийнхөө тухай их сайн нууцалсан гэж бодож байсан шүү дээ.
Хусог - Тэгээд?
- Тийм ээ. Цэгцлэх хэрэгтэй. Гэвч амархан ажил биш. Чадах эсэхтээ эргэлзэж байна.
Хусог - Чи чадна аа.
- Тэгвэл оролдоод үзье.
YOU ARE READING
[✔︎] 𝐄𝐔𝐏𝐇𝐎𝐑𝐈𝐀 ʲᵘⁿᵍ ʰᵒˢᵉᵒᵏ
FanfictionХудал хуурмагаар дүүргэсэн амьдралыг минь жинхнээр солихийг хүссэн тэр залуу. Худал ертөнц // Бодит ертөнц Хуурамч хайр // Тэр залуу Бяцхан төсөөллийн ертөнцөөс минь намайг хүчлэн гаргах чи...