♥♥♥
Чемонданаа нэг газар янзалж тавьчихаад өрөөгөө дахин нэг гүйлгэн харав. Яахав дажгүй л юм.
- Чи хаана унтах юм?
Хусог - Би газар унтъя. Чи эмэгтэй юм чинь орон дээрээ унт даа. Багш доошоо бууж оройн хоолоо идээрэй гэсэн. Хамт явах уу?
- Ммм. Яасан ч яах вэ.
Хусог - Тэгвэл хурдан хувцсаа сольчих. Гадаа хүлээж байя, Хэжинни.
Түүнийг гарсаны дараа хувцсаа сольчихоод өрөөнөөсөө гаран баруун тийш эргэвэл Хусог зогсож байсныг би харалгүй хойш савж унах дөхөв. Аз болж Хусог барьж авлаа. Тэр царайлаг- Аа, Чой Хэжин юу бодоод байна аа!
- Явъя.
Биднийг нэг давхар луу буухад маш том урт ширээн дээр хоол өрөн тависан байлаа. Бүгд байрлалаа эзлэн суусан байсан тул хамгийн захад бид хоёр хамт суухаар болов. Хоолонд сонгиноо том, зузаан хэрчээд хийчихсэн байсан тул ялган тавьж байтал Хусог "Сонгино иддэггүй юм уу?" гэж асуух нь тэр.
- Тиймээ. Хэр баргийн ногоо иддэггүй юм.
Хусог - Ммм, тийм байх нь ээ.
- Чи болсон уу?
Хусог - Тиймээ болчихсон. Хоол идэх зуршил минь буурчихлаа.
- Яагаад?
Хусог миний чихэнд ойртон "Энэ их сонин амттай хоол байна"
---
Түүнийг надад ойртох болгонд биеэр минь бяцхан цахилгаан гүйдэл гүйж байгаа мэт мэдрэмж төрж байсаныг ч хэлэх үү тэр над руу улам ойртон суув.
Жүхёг - Хэн нэгэн нь дуулаарай.
Өөрөө дуул хмм.
Еэсүл - Хэжинаа, чи дажгүй дуулдаг шүү дээ. Чи дуул!
- Б-Би ю-юу?
YOU ARE READING
[✔︎] 𝐄𝐔𝐏𝐇𝐎𝐑𝐈𝐀 ʲᵘⁿᵍ ʰᵒˢᵉᵒᵏ
FanfictionХудал хуурмагаар дүүргэсэн амьдралыг минь жинхнээр солихийг хүссэн тэр залуу. Худал ертөнц // Бодит ертөнц Хуурамч хайр // Тэр залуу Бяцхан төсөөллийн ертөнцөөс минь намайг хүчлэн гаргах чи...