![]()
¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra. •Төсөөлөл•
Яг энэ агшинд би өөртөө өмнө нь хэзээ ч уурлаж байгаагүйгээр уурлах шиг болов. Хүнд уурсаж чаддаггүй зангаасаа болоод золтой л түүий асуултанд хариулчихсангүй. Тэр өдөржин унтаж би чадах ядхаараа хичээлээ тэмдэглэж авна. Энэ жил ахлах сургуулиа төгсөх тул бид урьд өмнөх өдрүүдээсээ илүү их хичээл үзэж, шөнийн нэг цагт гэртээ харьдаг болсон.
Багш "Чой Хэжин"
"За багш аа?"
Багш "Энэ их чухал хичээл нэг ч хүүхэд унтах эсвэл анхаарахгүй байж болохгүй. Ойлгож байна уу?"
"Тийм ээ"
Багш "Жон Жонгүг унтаж ханасан уу?"
Жонгүг "Юу?"
Үс нь өрвийж сөрвийсөөр тэр сэрлээ. Ангийн хүүхдүүд бүгд инээлдэн түүнийг шоолоход одоо ч гэсэн юу ч ойлгосонгүй.
"Яа Жон Жонгүг! Энэ их чухал хичээл"
Ангийн нэг хэсгээс ингэж хэлэхэд тэд дахиад л инээлдэв. Жонгүг туулай шүдээ гарган инээгээд "Хэхэ тийм ээ" гэлээ.
Багш "Хичээл тараад Жонгүг Хэжин хоёр миний өрөөнд хүрээд ирээрэй"
Өдрийн дөрвөн цагийн үед хичээл тарж бид шийтгэлээ хүлээхээр Жон багшийн өрөө рүү явлаа. Биднийг долоо хоног тамирын заалыг цэвэрлэ гэсэн ба Жонгүгийг дахин унтахгүй байхыг сануулаад гаргав. Гэр лүүгээ харьж хувцсаа солиод нэмэлт хичээлдээ суухаар гарав. Тэнгэр бүрхэн хар үүлс цугларч бороо нэг хоёроороо дусалж эхэллээ. Нэмэлт хичээл эхлэхэд нэг цаг дутуу байсан ба борооноос зугтан ойрхон кофе шопоос халуун шоколад аваад үйлчлүүлэгчийн ширээнд суув. Гэтэл надад нэг гайхалтай санаа төрсөн нь хичээлээ таслах байлаа. Энэ бол миний оюун бодлоос төрсөн хуурамч ертөнц. Ийм байхад би хичээлд суугаад нэмэртэй гэж үү? Гэхдээ өнөөдөр очихгүй бол Жонгүг ганцаараа заал цэвэрлэнэ. Очихгүй байж болохгүй нь ээ!
Бурхан минь, би ч ёстой энхийн цагаан тагтаа юм даа! Сургуулийн хашаагаар ороод хэн нэгний цээжийг мөргөв. Хэн нэгэн ч гэж дээ хэн гэдэг нь угаасаа ойлгомжтой байсан л даа.
Жонгүг "Цэвэрлэгээгээ хийцгээе"
"Миний нэмэлт хичээл дууссаны дараа-"
Жонгүг "Ямар ч дараа, ямар ч гэхдээ байхгүй. Угаасаа тэр хичээлд суугаад юм ойлгох ч биш"
"Гэхдээ би ойлгоно"
Жонгүг "Аливээ, Хэжин! Чи хичээлээс залхахгүй байна уу? Жоохон хөгжилдөхөд зүгээр шүү дээ!" тэр миний гарыг атган тамирын заалны зүг гүйж эхэллээ.
Догдолж байна...
---
Дахиад л бүх зүйл түүнээс болж эхэлсэн гэж хэлмээр байна. Бид уг нь ямар ч харилцан яриа, ямар ч инээд хөөргүйгээр чимээгүй л заалаа цэвэрлэж байсан юм. Гэтэл хаанаас ч юм бүү мэд тэр сагсны бөмбөгөөр тоглож эхэлсэн. Түүнд боль гэж наснаас нь ч их хэлсэн байх. Даанч намайг огт тоогоогүй. Ингээд л миний тэсвэр алдагдаж тэр намайг халз тулаанд урин, цэвэрлэж байснаа орхиод сагс тоглож эхэлсэн. Гэхдээ бид асгасан усаа арчих хэрэгтэй байсан юм. Би усан дээр халтираад уначихсан. Эвгүй гишгэж унаснаас болоод шагай өвдөж босож чадахгүй суухад намайг хоёр гар дээрээ өргөөд сандал дээр суулгасан. Тэр үед би Хусогоос мэдэрдэг мэдрэмжээ маш тодоор түүнээс мэдэрсэн. Үзэсгэлэнтэй эрвээхийнүүд биед минь орчихоод дахин дахин эргэлдээд л байгаа юм шиг. Догдолж бас бага зэрэг ичсэн. Харин тэр юу ч болоогүй юм шиг байсан гээч. Яаж тэгж чаддаг байна аа?
"Чи намайг хүргэж өгөх юм уу? Миний хөл бэртчихлээ"
Жонгүг "Тийм ээ"
Тэр намайг үүрч бид сургуулиас гарлаа. Заалыг дутуу цэвэрлээд орхичихсон. Багш уурлах байх даа.
Жонгүг "Тэртээх холоос далайн чимээ согсогдож байна
Мөрөөдлөө гатлан ширэнгэн ойг туулаад тодрон тодрох тэр газар луу явцгаая
Элсэн цөлд ангал үүсэх байлаа ч
Хэн нэгэн дэлхийг сүйтгэх байлаа ч
Атгасан гараа бүү тавиарай
Баяр баясал минь~"

ESTÁS LEYENDO
[✔︎] 𝐄𝐔𝐏𝐇𝐎𝐑𝐈𝐀 ʲᵘⁿᵍ ʰᵒˢᵉᵒᵏ
FanficХудал хуурмагаар дүүргэсэн амьдралыг минь жинхнээр солихийг хүссэн тэр залуу. Худал ертөнц // Бодит ертөнц Хуурамч хайр // Тэр залуу Бяцхан төсөөллийн ертөнцөөс минь намайг хүчлэн гаргах чи...