•Төсөөлөл•
Алтан шаргал наран, цэлмэг тэнгэрийг ширтсээр аз жаргалтай инээмсэглэл тодруулан сэрлээ. Нээрээ би гэртээ яаж ирсэн юм бол? Хөл өвдөөд Жонгүгт үүрүүлж удалгүй тэр дуулж эхлэхэд миний нүд анилдан унтсан. Үүнээс хойш юу ч санахгүй байлаа. Яг л согтчихсон юм шиг... Жонгүг намайг яаж гэрт оруулсан юм болоо? Арай ээж, Инсол хоёртой уулзсан юм биш байгаа?
Инсол "Хөл чинь зүгээр үү?"
"Юу? Миний хөл үү?"
Инсол "Тиймээ. Та шагайгаа булгалчихсан юм биш үү?"
"Мэдэхгүй ээ, мэдэхгүй!"
Хөл гэж хэлсэн даруйд Жонгүгт үүрүүлсэнээ санаад ичсэндээ муухай аашилчихлаа. Инсол хөнжлийг минь сөхөн баруун хөлийг хөдөлгөхөд хөлөнд минь маш их өвдөлт ирэн би дуу алдав.
"Өвдөөд байна. Гараа ав л даа!"
Инсол "Та алхаж чадах юм уу?"
"Мэдэхгүй ээ. Чадна байх"
Инсол жуумалзан "Та өчигдөр юу болсныг санахгүй байна уу?" гэв.
"Юу болсон юм?"
*Өчигдөр*
-Жонгүгийн талаас-
Нэг мэдэхэд тэр унтаад өгчээ. Хэсэг алхасны эцэст гэрийнх нь үүдэнд ирээд сэрээх гэж байснаа болин хонхыг нь дарав. Хаалгыг нь гуч гаруй насны эмэгтэй тайлж өгөхөд сандарсан ч амжилттай хэлэх гэснээ хэлж чадлаа.
"Сайн байна уу? Нөгөө... Хэжин унтчихсан байна. Сэрээхийг хүсээгүй болохоор гэрт нь хүргээд ирлээ. Хэжиний хөл нь бэртчихсэн байгаа болохоор алхаж чадахгүй."
Тэр хэсэг харж зогсож байснаа "Өө миний хүү ор ор"
"Тэр сагс тоглож байгаад эвгүй гишгээд уначихсан юм. Шагай нь бэртсэн бололтой"
Инсол ээж "Би мөс авиад ирье. Хүлээж байгаарай" гэчхээд яваад өгөв.
Хөнжлийг нь янзалж өгчхөөд түүний өрөөг сонирхоно. Энгийн юм. Маш энгийн. Гэсэн ч Хэжин миний уулзаж байсан охидоос хамгийн ухаантай нь бас хамгийн онцгой нь. Түүний орны өмнө өвдөглөн суугаад урдуур унжсан үсийг нь янзаллаа. Хаалга дуугаран хэн нэгэн охиний "Эгчээ энэ-" гэх нь сонсогдов. Би дохио зангаар чимээгүй гэж сануулахад өнөө охин толгой дохиод өрөөнөөс гарлаа. Удалгүй Хэжин ий ээж орж ирэв.
Хэжиний ээж "Одоо яв даа. Чамд төвөг удчихлаа. Орой болсон байна. Гэртээ харьж амарсан нь дээр биз"
"Үгүй дээ, харин ч би төвөг удчихлаа. Найзын хувьд энэ чинь байдаг л асуудал шүү дээ" гэхэд тэр дулаахан инээмсэглэн Хэжиний өвчтэй хөлөн дээр хүйтэн жин тавив. Би өрөөнөөс гарч доош нэг давхар луу буухад үүдний сандал дээр саяны орж ирсэн охин хана налаад зогсчихсон утсаараа ямар нэг зүйл үзэж байв. Би хажууд нь очин гутлаа өмсөн "Чи Хэжиний дүү юм уу?" гэхэд тэр над руу харан "Тийм ээ"
"Чамайг хэн гэдэг юм?"
Хэжиний дүү "Инсол. Чoй Инсол. Та харин хэн юм?"
"Хэжиний найз."
Хэжиний дүү "Ммм" хэмээн толгой дохин утас руугаа анхаарлаа хандуулж эхэллээ. Би гутлаа үдэж дуусан хүрмээ шүүрч аван гархаасаа өмнө түүнд "Эгч шигээ хөөрхөн юм аа"
Зүрх минь хэвийн хэмжээнээсээ хэд дахин илүү хурдан цохилж хацар халуу дүүгж байлаа. Өмнө нь хэзээ ч сандарч байгаагүйгээрээ сандарч гарын алга хөлөрсөн байв. Би түүний ээжтэй уулзсан. Би ирээдүйн хадам ээжтэйгээ уулзсан. Сөүл даяар хашхирмаар тийм л их догдолжээ. Юу ч болсон бай Чой Хэжин гэх охиныг хайрлаж, хамгаална.
YOU ARE READING
[✔︎] 𝐄𝐔𝐏𝐇𝐎𝐑𝐈𝐀 ʲᵘⁿᵍ ʰᵒˢᵉᵒᵏ
FanfictionХудал хуурмагаар дүүргэсэн амьдралыг минь жинхнээр солихийг хүссэн тэр залуу. Худал ертөнц // Бодит ертөнц Хуурамч хайр // Тэр залуу Бяцхан төсөөллийн ертөнцөөс минь намайг хүчлэн гаргах чи...