♥♥♥
Би хэсэг эргэлзэж суусны эцэст үг дуугарахгүй байхаар шийдээд чимээгүйхэн цонхоор гадаахыг ширтэж эхэллээ. Тэр шилэн хүзүүгээ илэн "За за" гэв. Автобусны буудлаас буун сургуулийн зүг алхаж эхлэхэд хэн нэгэн хойноос дагаад байгаа юм шиг санагдахад харвал Хусог гэгч ард явж байв. Манай сургуульд ийм сурагч байсан билүү?
Анги руу ороход дахиад л өнөө ганцаардал, гомдол цөхрөл бүрхэнэ. Суудалдаа суугаад ширээгээ дэрлэж хэвтлээ. Дахиад л... Дахиад л... Зүрх минь өвдөхөө болихгүй байна. Хүндээр санаа алдаад унтах гэж хичээсэн ч анги хэтэрхий шуугиантай байна. Эхний цаг ангийн багшийн хичээл байсан болохоор төгсөлтийн баярын талаар ярьж эхэллээ. Хүүхдүүд янз бүрийн санаа гаргаж байсан хэдий ч надад нэг нь ч таалагдаагүй юмдаг. Заримдаа тэднийг яагаад ийм бусдаас өөр, галзуу зүйлс сэтгэж, бүтэхгүй зүйлс ярьж явдгийг гайхах юм. Энэ ангид лав эрүүл хүн байхгүй байх. Би ч гэсэн эрүүл биш шүү дээ. Хэвтсээр хэвтсээр нэг мэдэхэд бүгд чимээгүй болсон байлаа. Гайхан өндийгөөд харвал өндөр, бор хар үстэй хөвгүүн самбарын өмнө зогсож байв. Хусог?
"Танилцахад таатай байна. Намайг Жон Хусог гэдэг. Өнөөдрөөс эхлэн та бүхэнтэй нэг хамт олон болж суралцах тул сайн тусалж дэмжээрэй." гээд инээмсэглэв. Яагаад ч юм надад түүний инээмсэглэл бусдынхаас өөр юм шиг сэтгэгдэл төрүүллээ. Нар шиг тод... Хэн бүхний уйтгар гунигийг үргээж, сүүдрээс татаж гаргахаар сайхан.
Багш "За хүүхдүүдээ, ямар нэг асуудал үүсгэвэл улирна гэж мэдээрэй. Хусогаа, нэг дүгээр салааний хоёрт сууж байгаа охины хажууд суугаарай."
Нэг дүгээр салааны хоёр гэж... Би?
Хусог миний хажууд ирээд "Сая танилцаж чадаагүй. Намайг Жон Хусог, харин чамайг?"
"Хэжин.... Чой Хэжин"
Төгсөх анги хэр нь ээ шилжиж байдаг тэр ч нэлээд толгой сайтай нэгэн бололтой.
YOU ARE READING
[✔︎] 𝐄𝐔𝐏𝐇𝐎𝐑𝐈𝐀 ʲᵘⁿᵍ ʰᵒˢᵉᵒᵏ
FanfictionХудал хуурмагаар дүүргэсэн амьдралыг минь жинхнээр солихийг хүссэн тэр залуу. Худал ертөнц // Бодит ертөнц Хуурамч хайр // Тэр залуу Бяцхан төсөөллийн ертөнцөөс минь намайг хүчлэн гаргах чи...