07. Миний Хэжинни

414 54 0
                                    

♥♥♥

Oops! Bu görüntü içerik kurallarımıza uymuyor. Yayımlamaya devam etmek için görüntüyü kaldırmayı ya da başka bir görüntü yüklemeyi deneyin.


♥♥♥

Хусог - Бид миний машинаар явах болно.

Үнэндээ Хусог шиг хөвгүүнтэй хамт явахад сүртэй асуудал байхгүй л дээ. Гол нь жолооны үнэмлэх.

- Чамд жолооны үнэмлэх байгаа юу? Бас машин?

Хусог - Санаа зоволтгүй дээ хонгор минь. Бүх зүйл бүрэн.

Хо-Хонгор минь? Хонгор минь? Гайхалтай! Амьдралдаа анх удаа эрэгтэй хүнээр ингэж дуудуулж байна. Хүлээгээрэй, зүрх яагаад ийм хурдан цохилоод байна аа? Бас хацар халуу дүүгээд нэг л хачин болчихлоо. Өөрийнхөө хариу үйлдлийг гайхан зогсоход машин сигнаалдах дуу сонсогдон урагш харвал Хусог дохин "Суучих" хэмээв. Би түүний хажуу суудалд суугаад бүсээ бүслэн түүн рүү харав.

- Чамд итгээд хамт явлаа шүү!

Тэр үсээ янзалж дуусаад над руу харан инээмсэглэлээ.

Хусог - Санаа зоволтгүй дээ. Би чамайг авто осолд оруулахгүй. Ийм харцаар харах хэрэггүй, Хэжинни.

Хэжинни? Би түүн рүү дахин муухай харц илгээсэнд инээн "За явцгаая" хэмээн замдаа гарлаа. Нэгэн жигд хурдаар явсаар аль хэдийн нэг цаг өнгөрсөн байв.

- Хурдаа жоохон нэмж болох уу?

Хусог - Аймаар биш гэж үү?

- Үгүй ээ, огтхон ч.

Намайг ийн хэлэхэд тэр ёжилсон инээмсэглэл тодруулан аажим аажимаар хурдаа нэмж эхэллээ.

- Би ийм хурдан гэж хэлээгүй штээ!

Тэр дахиад л өнөөх харцаараа намайг харан зүүн гарнаас минь атгав. Тэгээд "Би чамайг хамгаалах болохоор айх хэрэггүй. Хурдан явлаа гээд үхчихгүй. Ойлгосон уу, Хэжинни?"

Догдолж байна...

--Хусогын талаас--

Түүний гарнаас атгахад тайвшрав бололтой харцаа цонх руу шилжүүллээ. Хурдаа бага зэрэг хасан дундаж хэмжээнд явж эхлэхэд түүн рүү харвал аль хэдийн унтчихсан байв. Догдлох мэдрэмж мэдрэгдэх шиг санагданд атгасан гараа тавин зүрхэн тушаа хэсэгтээ байрлуулахад зүрх минь үнэхээр энгийн үеэсээ хэд дахин хурдан цохилж байсан юм.

--Хэжиний талаас--

Хусог "Хэжинни амралтын газар ирчихлээ" хэмээн намайг дуудан сэрээлээ. Би нүдээ нухлан "Ийм хурдан ирчихсэн юм уу?"

Хусог - Тийм ээ. Хурдан өөрийнхөө өрөөнд орж чемодантай хувцсаа янзлаарай.

Би хошуугаа унжуулан "За" хэмээв. Өөрийнхөө хийсэн үйлдлээс болоод ичин зогсож байтал түүний "Бурхан минь, яаж ийм хөөрхөн байдаг байна аа!" гэх үгнээс болоод нүүр минь улаан лооль шиг болж орхив. Миний хацар улайж байгааг би мэдэрч байна!

"Өө та хоёр ирэх байсан юм уу?" Багшийг ингэж асуухад би ихээхэн гайхан "Мөнгөө төлсөн юм бол ирж амрах хэрэгтэй биз лээ?" гэхэд

Багш - Ммм, танай дүү Инсол та хоёрыг ирэхгүй гэсэн дээ.

- Би Инсолд тэгэж хэлээгүй юмсан.

    Дахиж дүрсгүйтвэл зүгээр орхихгүй дээ!

Багш - Дүү чинь та хоёрыг ирэхгүй тийм болохоор хүлээх хэрэггүй түрүүлээд яв гэж надад хэлсэн юм.

- Андуурсан байх багшаа. Миний байрлах өрөө аль зүгт байгаа юм?

Багш - Бүгд өөр өөрсдийнхөө өрөөнд орчихсон. Одоо ганц л сул өрөө байна. Та хоёр хамт ороход зүгээр үү?

Саяханаас хойш чимээгүй биднийг ажиглаж байсан Хусог ам нээн "Ганцхан өрөө байгаа гэж үү?" хэмээн асуув.

Багш - Тийм ээ, нэг л сул өрөө байгаа болохоор та хоёр хамт орох хэрэгтэй. Эсвэл Хусог өөр хөвгүүдтэй нэг өрөөнд ороод Хэжиныг өөр охинтой-

- Хэрэггүй ээ хэрэггүй. Бид нэг өрөөнд орчихъе.

Тэр охидтой нэг өрөөнд байснаас Хусогтой байсан нь хамаагүй дээр. Гэхдээ бид үнэхээр хамт байна гэж үү? Сонирхолтой л юм.

Хусог - Явъя Хэжинни.

Тэр Хэжинни гэж дуудахаа болихгүй юм байх даа. Надад таалагдахгүй байна. Түүн рүү дахин муухай харсанд тэр инээн гарнаас минь хөтлөөд "Хэжинни? Хэжинни хөөрхөн биш байна гэж үү? Яагаад муухай хараад байгаа юм бэ, миний Хэжинни?" гэв.

Миний Хэжинни...

[✔︎] 𝐄𝐔𝐏𝐇𝐎𝐑𝐈𝐀 ʲᵘⁿᵍ ʰᵒˢᵉᵒᵏHikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin