05. Худал үг

497 60 0
                                    

•Төсөөлөл•

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Төсөөлөл

    Би чамд анхны харцаар дурласан гэвэл итгэх үү? Хамт байхыг хүсэж байна гэвэл зөвшөөрөх үү? Анх сургуулийн гадаа мөргөсөнд уучлаарай. Өвдөж байна гээд духаа илэхэд уучлалт гуймаар байсан ч тэр үед зүгээр л уурлачихсан. Намайг чам руу муухай харсаны дараа чи ч бас уурлаж билээ. Үнэхээр хөгжилтэй байсан шүү. Бага зэрэг бухимдах чиний төрх надад таалагдсан.

    Нар уулын цаагуур шургаж сургуулийн цаг оройн долоон цаг болсоныг илтгэхэд түүний толгойг мөрнөөсөө холдуулан эвтэйхэн сандал түшүүлж орхиод гартаа барисан утсыг нь аван арван минутын дараа дуугарах сэрүүлэг тавиад явлаа.

-Хэжиний талаас-

    Сэрүүлэгний дуунаар сайхан нойрноосоо хагацав. Хэн миний утсан дээр сэрүүлэг тавьчихаад явдаг байна аа?
Тестээ гэртээ очоод засъя хэмээн бодсоор дэвтэр номоо аваад сургуулиас гарлаа.

Бодит ертөнц

    Бодит байдалд эргэж ирсэн даруйд цочин эргэн тойрноо харвал би ангидаа байлаа. Харин миний өмнө Хусог ширээгээ дэрлээд хэвтэж байв. Өндөр хамар, жижиг ч биш том ч биш давхраатай нүд, царайнд нь төгс зохицох ягаан уруул. Үргэлж л инээж байдаг хүн шүү. Хичээл номоо цүнхлээд ангиас гарахдаа түүнрүү харвал бат бөх гэгч нь унтаж байв. Унтаж байхдаа бүр ч хөөрхөн харагдах юм.

-Хусогын талаас-

    Тав дугаар цаг дээр хоцорч орж ирэхэд тэр ангид ганцаараа унтаж байв. Хурдан гүйснээс болж түнхэлзэх цээжээ дарж ядан суухад инээмсэглэн унтсан хэвээр. Удалгүй хүүхдүүд цугларч багш орж ирлээ. Хичээл дээр байнга унтаж байгаа мэт байдаг ч энэ удаад үнэхээр амар тайван харагдаж байсан тул сэрээж чадалгүй номоор халхалж орхилоо.

-Хэжиний талаас-

    Жолооч ах байхгүй болохоор нэг бодлын тун хэцүү юм. Над шиг залхуу хүнд алхах гэдэг чинь сар луу нисэхээс ялгаагүй. Замдаа таарсан дэлгүүрээс мөхөөлдөс аваад утас хангинаад байхаар нь харвал Инсол залгаж байлаа. Ишш, муу дүүд минь нэгж байгаа юм болов уу?

    - Чой Хэжин сонсож байна.

Инсол - Э-Эгч ээ ээж... Э-Ээж

    - Юу гээд байгаа юм бэ? Зүгээр хэлээч. Өвчтэй хүн шиг ээрч гацаад байх юм.

    Инсолтой аятайхан байя гэхээр энэ муу ингэдэг байхгүй юу! Ямар би байгаа биш ээрээд байхдаа яахав дээ. Түүнийг шоолон инээж, юу гэж хэлсэнийг нь дахин лавлан асуухад "Ээж... Ээж ухаан алдчихлаа. Яах вэ? Та хүрээд ирээч"

    Тоглоод байгаа юм уу гэхээр уйлаад байгаа юм шиг сонсогдохыг бодоход үгүй бололтой. Ээжид ямар нэг муу зүйл тохиолдсон байвал би хамгийн түрүүнд түүнийг багалзуурдах болно.
Утсаа халаасандаа хийгээд идэж байсан мөхөөлдөсөө хаяан гэрийн зүг яаравчлан гүйлээ. Гэр лүү ороход хүн байгаа шинж байсангүй. Зочны өрөө лүү ороод харвал аав сонин уншиж байв.

    - Э-Ээж хаана байна?

Аав - Оройн хоолоо хийж байгаа.

    Аавын хэнэггүй гэгч нь хэлсэн энэ үг намайг нэг цохиод авах шиг боллоо.

    - Өө, миний охин ирчихсэн үү?

    Чой Инсол яаж надаар тоглож зүрхэлэв ээ!

     - Тийм ээ. Би ирлээ.

    Би ийн хариулаад хоёр давхар луу шат алгасан гүйлээ. Инсолын өрөөний хаалгыг нээх гэвэл түгжээтэй байв.

    - Чой Инсол хаалгаа нээ! Чой Инсол! Яг одоо хаалгаа нээхгүй бол би өшиглөөд орлоо шүү!

    Түүний чанга инээх дуу надад сонсогдов. Тийм ээ, би бол ээжийн охин. Гэхдээ надаар ингэж тоглох хэрэггүй байсан юм. Заавал хариугаа авна даа.

---

    Шөнийн гурван цаг болсон ч нойр хүрсэнгүй. Ийм үед төсөөлөлдөө автах нь амар байдаг ч өнөөдөр яагаад ч юм нэг л тайван бус байлаа. Тийм дээ Сол-оос болж зүрхний шигдээсээр үхэх дөхсөн. Тэнэг амьтан чинь хүний зүрх савлуулаад. Тэглээ гээд юун ч их залгадаг юм билээ дээ. Нойр хүрэхгүй байсанд саяны болсон зүйлээр шалтаглан Инсолыг жоохон дээрэлхмээр санагдан өрөө лүү нь орлоо.

    - Яа, Чой Инсол гуай! Та яг одоо бос доо!

Инсол - Юу вэ?

    - Чамаас болж би үхэхээ шахлаа!

Инсол - Би яасан юм?

   - Чамаас болж би бараг л энэ жижигхэн биеэ орхиод явчихсангүй. Чи-

    Инсол миний үгийг таслан "Дуугүй гарж үз. Хэрүүлч гэдэг нь" хэмээв.
Ингээд хөөрхий бяцхан Хэжин дүүдээ хөөгдөн өрөөнөөс нь гарав аа. Үнэхээр нойр хүрэхгүй байсан тул дахин Инсолын өрөөнд чимээгүй шургаж ороод хажууд нь хэвтэв. Тэр намайг байгааг мэдэхгүй унтасаар л байв. Хачин хүүхэд шүү!

[✔︎] 𝐄𝐔𝐏𝐇𝐎𝐑𝐈𝐀 ʲᵘⁿᵍ ʰᵒˢᵉᵒᵏWhere stories live. Discover now