06. Түүнтэй хамт

426 53 0
                                    

♥♥♥

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.

♥♥♥

Өдөр хоног урсгал ус шиг нэг хэвийн өнгөрөн одсоор. Би өнөөдөр эмнэлэг явж шинжилгээ өгөх ёстой. Үүний дараа сэтгэл зүйч дээр очно. Аа, хийх зүйл ч их байна шүү. Ажлаа дуусгачихаад дахиж гадуур гарахгүй гэртээ бүгэж драма үзнэ ээ.

Аав ээж хоёр өвөөгийн бие нь муудсан гээд асрах шалтгаанаар хөдөө явсан тул энэ долоо хоногтоо лав ирэхгүй байх. Өмнө нь иймэрхүү үед Арим бид хоёр хүссэн бүхнээ хийдэг байлаа шүү дээ. Дахиад хамтдаа хөгжилдөх юм сан. Хан мөрний эрэг дээр очиж салют буудуулж, хашхирмаар байна. Гэвч надад найз гэх нэрийдэлтэй нэг ч хүн алга даа.

Инсол найзуудтайгаа кино үзнэ гээд гарахад би гэртээ ганцаар үлдлээ.
Аадар бороо орж, аянга цахих нь намайг тавгүйтүүлнэ. Буйдан дээрээ тухлан суугаад шинээр гарсан драма эхлүүлэв. Удалгүй нойр хүрэн нүд анилдаж эхлэхэд өрөө лүүгээ унтахаар явлаа.

5 цагын дараа

Доор ямар нэг зүйл бужигналдан шуугилдаж, хөгжим чангаар хангинана. Энэ их дуу шуугианаас болоод сэрчихэв. Арай ядан орноосоо өндийж доод давхар луу буувал үдэшлэг болж байгаа бололтой. Гэрийн ноорхой хувцас, ширэлдсэн дээр нь овоолоод боочихсон үстэй хүн доош буухад хүн бүхэн хачин харна. Инсолыг хайсаар арай гэж олоход нэг хөвгүүнтэй байж байв.

- Энд юу болоод байгаа юм?

Инсол - Үдэшлэг.

- Тоглоод байна уу? Үдэшлэг? Аав ээжийг явлаа гээд ингэж болохгүй. Ядаж 18 нас хүрчихээд ийм зүйл уу?

Түүний гартаа барьсан архи бололтой зүйл рүү заахад инээмсэглээд хажуудаа байх хөвгүүний гарнаас атган "Таньд танилцуулах гэж байсан юм. Миний найз залуу Пак Жимин. Өнөөдөр Жимины төрсөн болохоор манай гэрт үдэшлэг хийсэн юм."

- Хэн зөвшөөрсөн юм?

Инсол - Би

- Чамайг-

[✔︎] 𝐄𝐔𝐏𝐇𝐎𝐑𝐈𝐀 ʲᵘⁿᵍ ʰᵒˢᵉᵒᵏМесто, где живут истории. Откройте их для себя