14. Санаж байна

305 39 0
                                    

•Төсөөлөл•

¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.

Төсөөлөл

"Н-Намайг уучлаарай. Би чамд тийм гэж хэлж чадахгүй нь"

Жонгүг "Зүгээр дээ. Би бараг л гадарлаж байсан юм. Гэхдээ... Бид найзууд байж болох уу?"

"Мэдээж! Чи миний найз шүү дээ"

Жонгүг "За, гоцлол бүжгийн номер гарах дөхөж байна. Хувцсаа өмсөцгөөе"

    Тэр цааш явахдаа надад "Хариугаа өөрчилвөл хэлээрэй. Би хэзээд нээлттэй" хэмээв. Үнэхээр уучлаарай Жонгүг. Гэвч энэ ертөнц бол хуурамч.

Бодит ертөнц

    Энэ хүрээд би өөрөө төсөөллөөсөө сэрсэн юм. Би цааш юу болохыг харахыг, бодохыг ч хүсэхгүй байна. Өнөөдөр бид буцна. Тиймээс сэрсэн даруйдаа хувцсаа янзалж бэлдлээ.

*Сөүл*

    Сургуулийн автобус зогсож хүүхдүүд ууж цуван бууна.

Хусог - Ангиараа аялах чамд таалагдсан уу?

    - Ммм тиймхэн л...

Хусог - Тиймхэн?

    Би инээн "Тоглосон юм даа! Гоё байсан. За баяртай!"

Хусог - Чамайг хүргэж өгье.

    - Чи эгчийндээ түр зуур байгаа гэсэн биз дээ? Оройтоод яахав түрүүлээд яв.

Хусог - Энэ тухай яаж мэдсэн юм?

    - Яриаг чинь санаандгүй сонсчихсон юм. За дараа уулзъя.

Хусог - Болгоомжтой яваарай!

    - Манай гэр гурван байшингийн дараа байдагЧи өөрөө аятайхан яваарай даа.

Хусог - Ойлголоо, Хэжинни!

    Тэр том том алхалсаар бараа нь харагдахаа болилоо.

---

    Хаалттай хөшигний завсраар нар тусаж, сэвшээ салхинд зөөлөн намирна. Би инээмсэглэн босч ойр хавиа тойруулан харлаа.

    - Хэд хоног гэрээ цэвэрлээгүй юм байна.

    Ингэж хэлээд босон гэрээ цэвэрлэж эхэллээ. Долоон цаг гэхэд гэр минь цэмбийж, гал тогоонд өглөөний цай бэлдэв.

Инсол - Юу вэ? Яагаад ийм эрт сэрчихсэн хоол хийж байгаа юм? Юу юм?

    - Бин.

Инсол - Нэгэнт та идэхгүйгээс хойш хийж яах юм? Нээх сүртэй идэх ч юм шиг хийж гэнэ.

    Би бэлэн болгосон бингээ тавгалаад "Би иднэ" гэлээ.

Инсол - Та юу?

    Хийсэн бингээсээ нэг хазаад "Одоо буцаад энгийн амьдралдаа орно" хэмээхэд Инсол ихэд гайхан "Нэг л итгэлгүй байна шүү. Гэхдээ яахав... Амжилт хүсье. Би хоол идэхгүй болохоор түрүүлээд явлаа шүү"

    Би үнэхээр буцан энгийн амьдралдаа орохыг хүсэж байна. Яг л энэ бин шиг юу ч мэдэхгүйгээр амар тайван амьдрах юмсан. Бин...
Би хэзээ ч Аримийн хийж өгдөг байсан бинг хийж чадахгүй байх. Зөвхөн Арим л миний сэтгэлийг дулаацуулж чаддаг нэгэн байсан. Гэр бүл бас Арим тэд бол миний үнэт эрдэнэсүүд. Түүнийг харахад л аз жаргалтай болдог байсан. Санаж байна
Чиний инээмсэглэлийг...
Санаж байна...
Чиний "Хэжин-аа" гээд чанга хашхирдаг байсныг санаж байна.

*Сургууль*

    Ангид орж ирэхэд дөрөв таван хүүхэд ном уншиж буй нь харагдлаа. Өөрийн ширээн дээрээ сууж чихэвчээр дуу сонсож эхлэв.

----

     Хүүхдүүд шуугиж эхлэхэд харвал аль хэдийн 08:55 болжээ. Хуби ирээгүй байна. Яасан юм бол? Ямар нэгэн асуудал гарсан юм бол уу? Яагаад ирэхгүй байна аа. Хичээл эхлээд аль хэдийн 15 минут өнгөрсөн байна.

-----

    Багш - Манай ангид Америкаас шинэ хүүхэд шилжиж ирсэн.

     Бурхан минь гэж бид бараг төгсөх гэж байхад шилжиж ирдэгнь ямар учиртай юм бэ?

Багш - Ороод ир.

    Хаалга зөөлөн нээгдэн өндөр, царайлаг хөвгүүн орж ирлээ. Нэг л танил царай байх чинь.

     Жонгүг? Жон Жонгүг чи юу!

[✔︎] 𝐄𝐔𝐏𝐇𝐎𝐑𝐈𝐀 ʲᵘⁿᵍ ʰᵒˢᵉᵒᵏDonde viven las historias. Descúbrelo ahora