19. Миний Хуби [The End]

442 54 1
                                    

♥♥♥

Ups! Gambar ini tidak mengikuti Pedoman Konten kami. Untuk melanjutkan publikasi, hapuslah gambar ini atau unggah gambar lain.

♥♥♥

Хусог - Хэжинни сайхан амарсан уу?

- Тийм ээ. Чи өнөөдөр төгсөлтийн баяртайг мартаагүй биз?

Хусог - Өө нээрээ тийм!

- Чамтай уулздаг л юм бол--

Хусог - Тоглосон юм аа, мартаагүй. Гэрийн чинь гадаа ирчихсэн байна. Хурдан гараад ир.

- Ммм, одоо гутлаа өмсөж байна. Удахгүй ээ.

Түүнд ингэж хэлээд утсаа таслан орноосоо бослоо. Нүүр гараа угаачхаад үсээ янзалж ч чадалгүй хальт дээрээ боож, дүрэмт хувцсаа өмсөн доош шатаар бууж байтал Хусогын чанга инээх дуу гал тогооноос сонсогдов. Би гайхан очоод харвал аав Хусогтой ямар нэг зүйлийн тухай ярилцаж байгаа бололтой инээлдэж, ээж хоол аягална.

Ээж - Миний охин өглөөний цайгаа уу!

- Инсол хаана байгаа юм?

Ээж - Анги төгсөх шалгалттай гээд түрүүлээд явчихсан.

- А-Аан.

Инсол ойрд хачин байгаа. Өглөө эрт гарж, орой бүр нар шингэсэн хойно ирээд л... Амралтын өдөр гэртээ тогтохгүй, сав л хийвэл утсаа харж инээгээд. Тэр найз залуутай болчихсон байх аа? Ямар азгүй нь миний дүү Инсолтой үерхэж... гэснээс нээрээ Инсол чинь Жиминтэй үерхэдэг шт. Жиминий төрсөн өдөр гээд аав ээжийг байхгүй гэрт үдэшлэг зохиогоод надтай танилцуулаад байдаг. Одоо л саналаа. Нэг минутын хугацаанд ямар тэнэг зүйл бодсоноо гайхан өөрийгөө шоолж инээхэд Хусог ч бас гайхсан бололтой "Сайхан зүйл тохиолдсон юм уу?" хэмээв.

- Би энгийн үед ч гэсэн инээж болохгүй юу, Жон Хуби?

Хусог - Болно оо, Хэжинни.

Инсол - Бурхан минь, заваан юм аа.

- Шалгалттай гээгүй бил үү?

Инсол "Харин нэг чухал юм аа мартчихаж" гээд хоёр давхар луу гүйгээд буцахдаа гал тогоогоор орж нэг кимбаб идчихээд явчхав.

[✔︎] 𝐄𝐔𝐏𝐇𝐎𝐑𝐈𝐀 ʲᵘⁿᵍ ʰᵒˢᵉᵒᵏTempat cerita menjadi hidup. Temukan sekarang