~~Chapter 41~~

1.9K 218 26
                                    

Mark бид хоёр манайд ирээд байж байсан юм. Тэр гэрийнхэнтэйгээ video call хийж, харин би хоол хийж байлаа. Хийж дуусаад түүнд таваглан аваачиж өгөхдөө амныхаа хайрцагаар:
- Хоолоо идрээрэй. хэмээн хэлэхэд тэр гэнэтхэн:
- Аав ээж, миний найз бүсгүйтэй танилцаарай. гэж хэлэн "Eva нааш ир!" гээд намайг дуудав. Миний нүд орой дээрээ гарч түүнийг гэнэтхэн ингэчихнэ гэж мэдээгүй тул сандарч орхилоо. Би түүний хажууд болгоомжтой суун тэдэнтэй бөхийн мэндэллээ.
- Сайн байна уу? Намайг Eva гэдэг. гэхэд тэд надтай инээмсэглэн мэндэлцгээв. Mark:
- Өө нээрээ мартсанаас бид сүй тавьчихсан. гээд миний гарыг өргөн тэдэнд харууллаа. Би харин ард нь духаа алгадаж байсан юм. Хатагтай Tuan маш их баярлаж байгаа нь илт харагдаж байв. Үргэлжлүүлэн тэд ярьцгааж харин би нэг л тухгүй суусаар л байлаа. Эцэст нь Mark:
- Заза... Дараа ярья. Одоо хоолоо идлээ. гэхэд ноён Tuan:
- За тэг дээ, хурдан ирээрэй. гэсээр тасаллаа. Тэр laptop-оо хаагаад хоолоо идэж эхлэхэд би:
- Чамд надад хэлэх үг алга уу? гэхэд тэр:
- Юу? хэмээн над луу харав. Намайг нүдээ эргэлдүүлэхэд тэр инээгээд:
- Аан... Гоё хоол байна. Баярлалаа. гэв. Би түүнийг нудраад:
- Тэнэгээ! Хэн хоол ярьсан юм? Яагаад шууд ингээд намайг аав ээжтэйгээ танилцуулчихаж байгаа юм? Өөрөө болохоороо чихэр жимс барьчихаад намайг шууд ингээд л video call-ынхаа дундуур танилцуулчихдаг байна шүү. гээд элгээ тэврэн сандалныхаа түшлэгийг налахад тэр:
- Намайг уучлаарай. Чамайг танилцах уу? гэвэл татгалзах байх гэж бодоод шууд цохилдуулчихсан юм. Чамайг ингэж хүндээр хүлээж авна гэж бодсонгүй. гэхэд нь би жоохон уурлаж гүриймээр санагдаад:
- Хоолоо идчихээд хурдан яваарай. гэж хэлэн өрөө лүүгээ ороод орон дээрээ хэвтлээ. Тэр удалгүй өрөөний хаалга онгойлгов. Харин би унтсан мэт жүжиглэн нүдээ анин хэвтэхэд тэр:
- Унтчихсан юм уу? гэв. Би хариулсангүй. Тэр над луу дөхөн орны хажууд ирэн зогсоод:
- Тэгж их уурласан юм уу? гэснээ нэг санаа алдаад духан дээр үнсэн:
- Сайхан амраарай. гээд гарч удалгүй үүдний хаалга дуугарлаа.
.
.
.
7 хоногийн дараа.
Бид хамтдаа ажлаасаа тараад харихаар явж байтал Mark-ийн утас дуугарч тэр утсаа авахдаа хачин царайлсан байв. Хэн залгасанд нь гайхаж байсан ч түүний ярьж дуусахыг хүлээж байтал тэр:
- АЙН? ЮУ? ... ЗА ... зазаза.... гэсээр утсаа тасалчихав. Би түүн рүү хариулт нэхсэн харцаар харахад тэр:
- Аав ээж хоёр Солонгост ирчихэж.
- АЙН? ЮУ?
- Харин тийм ээ, одоо Incheon дээр ирчихсэн байна. Намайг, ирээд ав гэнээ.
- Яах гэж ирсэн юм бол?
- Тэрийг уулзаж байгаад л мэдэх байх. Урьд нь ингэж гэнэт ирж байгаагүй л юм даа. Муу юм болоогүй л гэж найдья. гэснээ тэр шууд машинаа эргүүлчихэв.
- Хүүе, намайг хүргэж өгөхгүй юм уу? Яаж хоёулаа цуг явахав дээ. Эвгүй шт.
- Хүргэж өгөхөөр оройтчихноо, цуг явж байсан болохоор хамтдаа ирсэн гээд би тайлбарлачих нь аа. Санаа зоволтгүй.
- Үгүй ээ, тэгвэл би энд буучихья аа!
- EVA, ҮГҮЙ ЭЭ! Харанхуй болчихсон байхад би чамайг замын хажууд буулгачихаад яаж санаа амар явах юм. гэхэд нь би хэлэх үггүй болон чимээгүй явлаа. Магадгүй хэлэх үггүй дээ биш, түүнийг над руу хашгарсанд цочирдсон биз.
.
.
Биднийг замынхаа голд ороод явж байхад тэр:
- Сая хашгарсанд уучлаарай. Би хааяа нэг ингээд байдаг юм. Уураа барьж чаддаггүй гэх юм уу даа.
- Хөөе, зүгээр за юу? Заавал тайлбарлах гээд байх шаардлага байхгүй. Би л харин хувиа хичээчихлээ. гэхэд тэр "Үгүй дээ" гээд сул байгаа гараараа миний гарыг атган ар дээр нь үнсэв.
.
.
Бид Incheon дээр ирлээ. Яагаад ч юм сандраад гарын алга хөлрөөд байв. Ядаж байтал тэнд олон хүн байсан тул Mark намайг хөтлөөд явж байсан юм. Тэр хурдан хурдан хаашаа ч юм бэ явсаар эцэст нь "Аав! Ээж!" гэхэд нь толгойгоо өндийлгөн харвал ээж ахын л үе гэмээр хоёр хос инээмсэглэн бидэн лүү ирж байв. Тэд бие биенийгээ тэврэхэд Mark-ийн ээж түүнийг үнссээр:
- Ямар их турчихсан юм бэ? Бас ямар их цагаарчихаа вэ? Video call дээр чинь би дажгүй л харагдаад байсан. Яг уулзсан чинь өлсгөлөн зарласан хүн шиг л байна. гэсээр түүнийг эргүүлэн тойруулан харна. Харин түүний аав намайг анзаарсан бололтой эхнэрээ нудран нүд мөн хөмсөгөө ашиглан над луу заав. Тэр үед хатагтай Tuan над луу хараад:
- Eva! гэсээр тэврэн авав. Түүнийг шууд ийм үйлдэл үзүүлчихнэ гэж бодоогүй болохоор бага зэрэг цочирдчихов. Түүнийг тэврэлтээ салгахад нь би эвгүй байдлаасаа гаран:
- Сайн байна уу, та? Сайн явж ирсэн үү? гэхэд тэр инээсээр:
- Сайн явж ирсээн. гэв. Дараа нь түүний аав ч намайг ирж тэврээд:
- Би чиний өмнөөс их харамсаж байна. Mark шиг тэнэг хүнийг олсонд чинь... гэв. Намайг бага зэрэг инээд алдахад Mark:
- Аав л даа! гэснээ над луу ойртон:
- Манай аав угаасаа ийм наргианч юмаа. гэв. Намайг инээмсэглэн толгой дохиход Mark:
- За тэгвэл явцгаах уу? гэсээр тэдний ачааг аван явж байхад миний утсанд зурвас ирэв.
Seun: "Аз жаргалтай гэр бүл байна."
Би эргэн тойрноо харж түүнийг хайлаа. Баруун тийш, зүүн тийш, урагшаа, эцэст нь хойшоо харахад тэр 30-аад алхамын цаана гараа халаасандаа хийчихсэн бидэн лүү харан зогсож байлаа. "Чи энд юу хийж яваа юм?" Намайг ийн хариу бичихэд тэр утас луугаа харснаа чихэндээ наахад надад дуудлага ирэв.
- Mark би угаалгын өрөө орчихоод ирье. Би араас чинь гүйцээд очноо. гэхэд тэр толгой дохиод эцэг эхээ дагуулсаар явлаа. Тэднийг холдмогц утсаа аван Jackson луу харан зогсов.
- Чи энд юу хийж яваа юм?
- Тэр энд ямар ч хамаагүй. Харин чи хадам аав ээжтэйгээ танилцаад их л жаргалтай байгаа бололтой.
- Тэгвэл энэ ч бас чамд хамаагүй. гэхэд тэр хэсэг чимээгүй болон доошоо харж байснаа:
- Тэгээд... чи үнэхээр тэрэнтэй гэрлэх гэж байгаа юм уу? Тэр аажуухнаар ийн хэлэв.
- Тийм ээ, тийм л бололтой. гэхэд тэр доош харахаа болин над луу хараад:
- Чи түүнд хайргүй биз дээ?
- Яагаад тэгж бодоов? Хайргүй юм бол яах гэж сүй тавих юм? гэж хэлэхдээ би түүн лүү харахаа болиход тэр:
- Чамайг миний нүд лүү харж байгаад "Би Mark-т хайртай." гэж хэлсэн цагт чинь л би итгэнэ. Бас нэг юмыг санаж яв. Би чамайг ийм амархан явуулахгүй. гэж хэлээд утсаа тасалчихав.
.
.
--------------------------------------------------------------
A/N: Wass up!!! Намайг үнэхээр үнэхээр үнэхээр их уучлаарай. Аль хэдийнээ 1.65k followers-той болчихоод байхад оруулахгүй байсанд уучлаарай. Одоо дахиж followers-оор барьцаа тавихгүй ээ 🤣🤣 Та нар бүр угаасаа cool юм байна. Та нарыг барьж идэхгүй юм байна. 😂😋 Одоо нэг дөрвөн долоо хоног тэсчихвэл амрах гээд байдаг. Бас оноос өмнө дуусгачихмаар байдаг. 😥😥 За ямартай ч би ч хичээе, та нар ч гэсэн хичээгээрэй.

100:20 болоход яг гаргана гэж хэлэхгүй ч 100:20 болоход хурдан гаргах магадлал 90% болно шүү 😊😊

All the love L.

[Completed]••My Step Brother••Jackson Wang••MongoliaМесто, где живут истории. Откройте их для себя