- J... Ja.. Jaebum?
- Oh... Чамайг ийм орой утсаа авна гэж бодсонгүй шүү. хэмээн тэр инээвхийлж байв.
- Ямар хэрэг гараав?
- Мм... Харин чамайг сүй тавьсан гэж сонслоо. Баяр хүргэх гээд л...
- За баярлалаа. Миний дуу хүйтэн, хөндий сонсогдож байв.
- Mark үнэхээр азтай шүү.
- Ийм юм ярих хэрэггүй ээ. Ярьсан шалтгаан чинь зүгээр л баяр хүргэх гэсэн биз дээ? Одоо таслах хэрэгтэй юм биш үү?
- Eva, битгий ингэ л дээ. Чи яг учир шалтгааныг нь мэдэхгүй.
- Зүгээр дуугүй болоод өг! Надад юу ч тайлбарлаж, хэлэх гэсний хэрэггүй. Тэр чинь өнгөрсөн явдал. Одоо би сүй тавьсан. Миний сүйт залуу чиний найз. Jaebum, битгий ийм новш шиг байгаач?
- Тийм ээ, би мэдэж байна. Би угаасаа новш. Намайг уучлаарай. Би Mark-н оронд байж болох л байсан... гэснээ хэсэг чимээгүй байж байгаад үргэлжлүүлэн:
- Та хоёрт аз жаргал хүсье. Чи минь сайхан амьдрах эрхтэй. Баяртай. гээд тэр утсаа тасалчихав. Утсаа орлуугаа шидэж орхисон ч дотор минь хачин болчихов. Яах гэж бүх зүйл дуусаад шал өөр амьдрал эхэлчихээд байхад ингэж байгаа юм бол? Яагаад юу ч болоогүй юм шиг ийм байдаг юм бол? Яагаад урьдных шигээ "чи минь" гэж байгаа юм бол? Одоо би түүний найз охин биш байхад бид ингэж хосууд шиг бие биендээ тунин маргалдаад байгаа юм? Ер нь яагаад тэр өөрийгөө Mark-тай зүйрлэж байгаа юм? Унтахаар хэвтсэн ч цухалдаад хөрвөөгөөд нэг хэсэгтэй унтаж чадахгүй байв. Гэвч энэ их хүнд өдрийн дараагаар бие минь, сэтгэл санааны байдлыг дийлэн нүд анилдаад ирлээ.
.
.
.
.
- Eva? Eva? гэх дуунаар нүдээ нээн харвал Mark гэрт ороод ирчихсэн орны хажууд зогсож байв.
- Цаашаа яваа! Би унтмаар байна. гэж хэлээд эргээд харахад Mark орон дээр гарч хэвтээд эрүүгээ над дээр тавин:
- Үгүй ээ, хурдан бос. Би аав ээжтэй чинь танилцмаар байна.
- Дараа болоо! Галзуурчихсан юм уу, хаашаа юм...
- Харин тиймээ, чамайг хайрлаж байгаа болохоор галзуурч байна. гээд нүүр нүдгүй үнсээд унав.
- За больё оо! Галзууран байж намайг хайрлах хэрэг юу байна? Больё больё. Бөгжөө аваад яв. гэхэд тэр үйлдлээ зогсоон дуугаа хураагаад цаашаа хараад суучихав. Би буруу юм хэлчихсэнээ ухааран өндийн орон дээрээ завилан суугаад түүнийг хуруугаараа хатган:
- Заа... тоглосон юм аа... гэсэн ч тэр хариу хэлсэнгүй. Түүн лүү дөхөн нүүр лүү харахыг хичээхэд тэр хошуугаа унжуулаад сууж байсан юм.
- Хоолоо идсэн үү? Хоол хийгээд өгөх үү? Юу идмээр байна? гэхэд тэр инээгээд над руу харснаа:
- Юм идэхгүй ээ, харин зүгээр л танай гэрийнхэнтэй танилцья. гэв.
.
.
.
Mark бид хоёр манай гэрийн зүг явж байв. Би дотроо хэн ч битгий гэртээ байгаасай гэж бодсон ч юун түрүүнд Jackson гэртээ байхгүй байгаасай гэж хүснэ. Тэр ээж, ах хоёрт зориулан дэлгүүрээс баахан юм авсаар сэтгэл хангалуун гэгч нь машинаа барин явж байгаа нь энэ юм. Гэр лүү ойртох тусам гар хөлрөн сандраад ирлээ. Дотроо бол "Jackson л битгий байгаасай. Ажилдаа явчихсан байгаасай." гэж бодно. Mark-н гар гэнэт миний гарыг атгаад:
- Би сандрах ёстой байтал, чи яагаад сандраад байгаа юм?
- Харин анх удаагаа л эрэгтэй хүн дагуулж очих гэж байгаа болохоор сандраад л... гэхэд тэр инээд алдав.
.
.
Гэрийн үүдэнд ирлээ. Эргэн тойрноо харвал Jackson-ы машин харагдахгүй байсанд бага зэрэг баярлан Mark-ыг дагуулан гэртээ орохоор хаалгаа тогшиход ээж хаалга онгойлгов. Тэр намайг харан инээмсэглээд тэврэн:
- Миний охин, хүрээд ирсэн үү? Ямар удаан ирсэнгүй вэ? гэсээр тэврэлтээ салгахдаа Mark-ыг олж харав. Ээжийн нүд томрон над луу харахад Mark ээжид бөхийгөөд:
- Сайн байна уу, та? Намайг Mark гэдэг. гэхэд ээж:
- Сайн, сайн байна уу? Алив ор л доо. гэсээр биднийг гэрт оруулахад ах дээрээс бууж ирэв. Ах намайг харан инээмсэглээд:
- Ирчихээ юу? Уулзсангүй удсан байна. гэхэд нь би инээмсэглэн түүнд бөхийн мэндэллээ. Mark бас л ахад бөхийн:
- Сайн байна уу? Намайг Mark Tuan гэдэг. Таньтай танилцсандаа баяртай байна. гэхэд ах инээн толгой дохин ээж рүү харахад ээж түүн лүү харан жуумалзаж байв.
- Ээждээ ирнэ гэдгээ хэдэхгүй дээ. Хоол унд ч хийгээгүй байж байхад. гэхэд нь Mark:
- Зүгээр дээ, би Eva-гийнхаа гэрийнхэнтэй л танилцах гэсэн юм. гэхэд ээж ах хоёр жуумалзсаар байв. Ээж:
- Хөгшөөн, тэгвэл хүүгээ бас дууд. Дүү нь ирсэн байна гэж хэл. гэхэд нь золтой л зүрх хаагдчихсангүй.
- Jack... Jackson гэртээ байгаа юм уу? гэхэд ээж инээмсэглээд:
- Тийм ээ, өнөөдөр ганц амардаг өдөр нь. гэв. Өөрийнхөө ямар азгүйг гайхаад барсангүй. Яагаад? Яагаад заавал өнөөдөр гэж...
.
.
Бид гэр бүлээрээ мөн Mark-тай цуг ширээ тойрч суун цай ууцгааж байв. Би Jackson луу харахгүй байсан ч түүнийг над луу харж байгааг мэдэрч байсан юм. Ах, ээж хоёр Mark-н хэлийг сугалчих шахам олон юм асууж байв. Ямар үг цөөнтэй хүн билээ ингэж их ярих түүнд хэцүү байгаа байх гэж бодсон ч Jackson-д ямар санагдаж байгаа бол гэж бас бодлоо. Өмнөх шигээ байгаа бол түүнд бид хоёрыг харах хэцүү байгаа байх, хэрэв түүний сэтгэл өөрчлөгдсөн бол намайг дотроо шоолж байгаа биз... Яг үнэндээ түүний дотор яг юу болж байгааг тааж хэлж чадахгүй нь...
.
Ээж хэсэг чимээгүй сууж байснаа гэнэтхэн хашгарчихав. Би сандран түүн лүү харахад тэр:
- Та... та хоёр сүй тавьчихаа юу? гээд гарыг минь атгав. Түүнийг тэгж хэлсний дараа Jackson луу харвал тэр над луу ширтэж байснаа харцаа буруулан сандалныхаа түшлэгийг налан цайгаа уув. Дараа нь урууланд нь багахан хэмжээний ёжилсон инээмсэглэл тодрохыг харлаа.
.
.
-----------------------------------------------------------
A/N: 100 votes, 20 comments-ийн дараа дараагийн хэсэг орноо.All the love L.
![](https://img.wattpad.com/cover/75548518-288-k264707.jpg)
ESTÁS LEYENDO
[Completed]••My Step Brother••Jackson Wang••Mongolia
FanficИйм утгаар бичиж байгаад уучлаарай. Jackson-ы маань аав ээж хоёр ямар мундаг хүмүүс болохыг мэдэж байгаа байх. Энэ бичвэр нь миний төсөөллөөс л гарч буй багахан хэмжээний солиорол юм. :')))) ((((((+18)))))) Гол дүр: Eva Goon,Jackson Wang, Mark Tuan...