~~Chapter 14(Bonus)~~

3.8K 243 10
                                    

Өглөө босон бүлцийсэн нүдээ харан өөрөөсөө цочин санаа алдлаа. Өөрийгөө яачихсанаа мэдэхээ байн өчигдөр уйлсанаа бодохоор дургүй хүрэн бухимдана. Jackson ер нь надад яг юу хийчихсэн юм бэ? Би яагаад түүнээс болоод шаналаад байгаа юм? Тэр миний хойд ах шүү дээ.
.
.
Ойр зуур авч ирсэн будаг шунх, хувцасаа янзлан буцахдаа бэлдэхдээ Jackson-ыг өчигдөр тэр охинтой юу хийснийг нь таах гэж оролдох тоолондоо бухимдаж амнаасаа хараал урсгаж байв. Хавдсан нүдээ хар нарны шилээр халхлан зүүж цүнхээ үүрэн өрөөнөөс гарахдаа үүдэнд Jackson байгааг анзаарч амжив. Тэр эхлээд намайг харснаа инээмсэглэсэн ч ачаатай цүнхийг минь харан инээхээ болив.
- Хаачих гэж байгаа юм?
- Би Солонгос руу буцлаа. хэмээн хүйтэн хөндий хэлэхэд тэр хөмсөгөө зангидан:
- Чи юу яриад байгаа юм? Яагаад ганцаараа явах гээд байгаа юм?
- Энэ чамд тийм хамаатай гэж үү? Зүгээр чи ганцаараа энд байвал чамд илүү хөгжилтэй байх юм шиг санагдахгүй байна уу? хэмээн түүний хажуугаар зөрөн гарахад тэр:
- Би чамайг өчигдөр орой над дээр ирээрэй гэсэн биз дээ? гэхэд нь би худлаа инээд алдаад:
- Групп хийхийг хүсээ юу? Больж үз! гэж хэлэхэд тэр хачин царайлан юу ч ойлгохгүй байгаа дүр эсгэнэ.
- Чи юу яриад... хэмээн дуусаагүй байхад нь түүний үгийг таслан:
- Чи л ойлгохгүй байв гэж дээ? гэж хэлэхдээ үсээ хойш самнан:
- Ер нь би энд яагаад чамтай хэрүүл хийгээд зогсож байгаа юм бол оо. Чи миний цагийг үрээд байна. Үрсээр ч байсан. Харин дахиж битгий тэгээрэй! гэхэд тэр гарнаас татан өндөр дуугаар:
- Чи ойлгомжтой ярих хэрэгтэй! Тэгж байж л юу буруу ойлгосон, юуг зөв ойлгосон нь тодорхой болно шүү дээ! гэж хэлж дуусахад нь би гараа татаж аваад:
- Би бүгдийг зөв ойлгосон болохоор чи засах гээд зүтгээд байх хэрэггүй. Хөөе, юу гээч? Бид Солонгост очсон цагт бидний бүх юм дуусна. Ерөнхийдөө бол яг одооноос эхлээд бүх юм дууслаа. гэж хэлээд түүнээс салан гаднах хаалгыг чанга гэгч нь хаагаад хааяа нэг машин явах зам дагуу алхаж эхэллээ. Ингэхдээ би цурхиран уйлж бүхнийг мартаад дахиад шинээр бүхнийг эхлүүлэхийг хүсэвч энэ бүгд боломжгүйг мэдэж байгаа болохоор уур хүрэн бухимдсаар байсан юм.
.
.
.
Тэр дороо онгоцны буудал руу яван аз болж Солонгос руу явах онгоц байсан болохоор би тасалбар захиалан удсан ч үгүй онгоцондоо суулаа.
.
.
.
Гэртээ ирэхэд ээж, ах хоёр намайг ганцаараа ирсэнд гайхаж байсан ч би Jackson-ыг ангийнхантайгаа илүү удах болсныг дуулгаад өрөөндөө орж ирэн унтахыг хичээв ч чадахгүй хөрвөөн хэвтэнэ. Цагаа харвал 19 цаг болох гэж байсанд санаа алдаад утсаа гаргаж ирэн оролдож суухдаа Mark-ийн дугаарыг гаргаж ирэн хэсэг бодож суусны эцэст залгалаа.
M: Oh... Eva чамайг залгана гэж төсөөлсөнгүй шүү. Сайн уу? Наана чинь гоё байна уу? гэхэд нь би хөнгөхөн инээмсэглээд:
- Сайн. Чи сайн байсан уу? Би Солонгост ирчихсэн байна  л даа... Ммм... хэмээн намайг чимээгүй болоход тэр:
- Юм хэлэх гэсэн юм уу? хэмээн эелдэгээр хэлэхэд нь би зориг орох шиг болоод:
- Хоёулаа одоо уулзацгаах уу? гэхэд Mark эхлээд балмагдсан ч, шууд л зөвшөөрөн бид цагийн дараа уулзацгаахаар болцгоов.
----------------------------------------
A/N: Зөндөө хүн бонус авахыг хүссэн болохоор бичлээ. Жоохон ярьвигтай л юм тэ? Заза... дахиад сэтгэгдэлээ үлдээгээрэй ❤❤

 дахиад сэтгэгдэлээ үлдээгээрэй ❤❤

¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.

All the love L

¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.

All the love L.

[Completed]••My Step Brother••Jackson Wang••MongoliaDonde viven las historias. Descúbrelo ahora