Mark бид хоёр кафед орж ирэн сууж байлаа. Тэр над луу ширтсээр л байв.
![]()
Oups ! Cette image n'est pas conforme à nos directives de contenu. Afin de continuer la publication, veuillez la retirer ou mettre en ligne une autre image. (A/N: Арай ч ингэж алцаганаж хараагүй л дээ kkk..)
- Яагаад ингэж хараад байгаа юм бэ? гэхэд тэр инээсээр:
- Чамайг харсан болохоор баярлаад л... гэхэд нь би хоолойгоо засаад саяхан ирсэн халуун дээрээ байгаа latte-нээсээ нэг балгалаа. Тэгтэл тэр:
- Ээе... Заваан гэдэг нь... гээд над луу ойртоод уруулны минь дээхэн талд гараа хүргэн зөөлхөн арчлаа. Өмнө нь ч гэсэн ийм зүйл болж байсан гэж бодож байна.
- Ёо... Mark битгий иймэрхүү үйлдэл хий.
- Яагаад? Найздаа л туслаж байна шт... гэхэд нь би санаа алдлаа.
- Ярих юм байвал ярь ярь. Туслуулах юм байвал хэл хэл. Би чадахаасаа чадахгүй хүртлээ чамд туслана. гэж тэр хэлэв.
- Oh... Битгий ийм сайхан сэтгэл надад гаргаад бай л даа? Чамайг хаясан өөдгүй тэнэг хүүхэн гээд хаяж яагаад болохгүй гэж?
- Hey... Өөрийгөө битгий ингэж хэл ойлгосон уу? Надад таалагдахгүй байна. Бас өнгөрсөнд болсон зүйл өнгөрсөндөө л үлдэнэ шүү дээ? Тэглээ ч би одоо найз бүсгүйтэй болчихсон болохоор санаа зовох хэрэггүй. За юу?
- Тийм бол үнэхээр сайн л байна. Тэгвэл дараа тэр бүсгүйгээ танилцуулаарай за юу? гэхэд тэр инээмсэглэн толгой дохьлоо.
- Яг үнэндээ би байр түрээслэж амьдармаар байна. Гэрийнхнээсээ тусдаа. гэхэд тэр нүдээ томруулан над луу харлаа. Энэ л миний түүнээс салах арга зам байх. Тусдаа байх. Хол байхгүй л бол би түүнийг мартаж чадахгүй байх. Харах төдийд л зүрх минь хүчтэй цохьлож байхад, харах төдийд л амьдарч байгаадаа баярлаж байхад би түүнийг мартахгүй. Харин хол л байвал... болчих юм шиг санагдаад байна.
- Би тэгээд өмнө нь ерөөсөө байр нтр хайж байгаагүй болохоор сайн мэддэггүй. Чи надад туслах уу? гэж үргэлжлүүлэн хэлэхэд тэр урьдны л адил инээмсэглээд:
- Тэгнэ ээ! Би цэвэрхэн ч гэсэн чамайг амьдрахад тохиромжтой газар олчхоод чамд хэлье.
- За тэгвэл их сайн л байна.
- Харин хэзээ хэрэг болох юм шиг байна?
- Ойрын хугацаанд л... Маш ойрын хугацаанд. Зүгээр л яаралтай. гэхэд тэр инээсээр:
- За тэгьеэ. гэж хэлээд кофеноосоо балгалаа. Бид хэсэг зуур ярилцаж байгаад гарахдаа би төлбөрийг нь хийх гэтэл аль хэдийн хийчихсэн болж таарав. Би гайхан түүнээс асуувал "Чи өртэй хэвээрээ байгаа шүү" л гэж хэлэв. Би харин юу ч хэлэлгүй толгой сэгсрэн инээмсэглэлээ. Тэндээс гараад тэр намайг гэрт хүргэж өгөв. Намайг буухад тэр ч бас дагаж буун намайг оруулж өглөө.
- Заавал ингэх хэрэггүй байсан юмсан. намайг аажуухан ийн хэлэхэд тэр:
- Зүгээр л... сурчихжээ. гээд үргэлжлүүлэн:
- За сайхан амраарай. Дараа уулзья. гээд гараа нэг л эв хавгүй хөдөлгөөд эцэст нь мөрөн дээр минь тавив. Би инээмсэглээд:
- За баяртай. гээд гэр лүүгээ орлоо. Гутлаа тайлаад хүн байгаа эсэхийг шалган эргэн тойрноо харж байтал Jackson зочны өрөөний цонхны дэргэд зогсоод цонхоор харан цай ууж байв. Тэгэхээр тэр биднийг харсан байх нь. Түүнийг над луу харахад нь би харцаа буруулаад дээшээ өрөө лүүгээ орлоо. Цүнхээ ширээн дээрээ тавиад орон дээрээ суутал хаалга онгойн Jackson ороод ирэв.
- Завсар гарав уу, үгүй юу гүйгээд ирдэг нохой бас чамд байх юм тэ? тэр дуугаа өндөрсгөн ийн хэлэв.
- Дуугүй бай. Тэгээд хүссэнээрээ л бод. гээд би түүн лүү харалгүй газар ширтсэн чигтээ аяархан хэллээ.
- Бас би хувцасаа тайлмаар байна. Өрөөнөөс гар. гэж хэлээд түүн лүү нуруугаа харуулан зогслоо.
- Юу? Би чиний биений бүх хэсгийг мэднэ. Зүгээр тайл.
- Seun... гээд доош харахдаа дахиад л нулимс нүдийг минь бүрхээд авав.
- Битгий ингэж дуудаад бай! Битгий!! Ингэж дуудахаар чинь би галзуурчих гээд байна! гэж хэлэхэд нь би хариу хэлэлгүй уйлсаар л байсан юм. Харин тэр чанга гэгч нь орилоод өрөөнөөс гараад явчихав. Би шууд л орон дээрээ унаад дэрээ тэврэн уйллаа.
.
.
.
2 хоногийн дараа утас дуугарахад нь авлаа. Mark байсан юм.
- Сайн уу? Удсанд уучлаарай. Би харин байр олчхоод...
- Үгүй ээ, харин ч цагаа оллоо.
- Чи одоо завтай байвал байраа ирж үзэх үү? Их аятайхан юм. Ганцаархнаа амьдрах эмэгтэй хүнд бол боломжийн.
- Чамд болж байвал болох байх аа. Маргаашнаас орвол болох уу? гэхэд минь тэр цаашаагаа ярьж байгаад:
- Тийм ээ, болно гэж байна.
- За тэгвэл сайн байна. Чамд их баярлалаа. Бас нөгөө....
- За?
- Чи намайг ирээд авч чадах уу? Машинтай найз байхгүй болохоор л...
- Юу гэсэн үг вэ? Машинтай найз чинь би биш юм уу? гээд инээгээд:
- За тэгьеэ! Маргааш оройхон чамайг очоод авья.
- Үгүй ээ, өглөө хүрээд ир. Эртхэн л явмаар байна. гэхэд тэр инээсээр:
- Заза... Тэгвэл маргааш уулзья. гээд утсаа тасаллаа.
.
Оройн хоолны үеэр бид цуг сууж хооллохоор болон чимээгүй сууцгааж байв. Өмнөх хэдэн хоногт би ширээнд суугаагүй юм л даа. Ер нь хоол идээгүй гэж хэлж болно байх. Одоо ч бас хоол идэх хүсэл байсангүй. Тэдэнд зүгээр л явах талаараа хэлэх гэж цуг суусан юм. Хүн болгоныг хоолоо идээд бараг дуусч байхад нь би хоолойгоо засаад ярьж эхэллээ.
- Би сургуультайгаа ойрхон байр түрээслэх санаатай байгаа. Хичээл ихтэй болохоор ойрхон байвал зүгээр гэж бодоод...
- Яаж эмэгтэй хүүхэд ганцаараа амьдрах гээв? гэж ээжийг хэлэхэд нь би чимээгүй л уруулаа дотор талаас нь хазан суулаа.
- Юу хүсэж байгаа тэрийгээ л хий. Ах ингэж хэлээд босоход нь ээж араас нь босон тэд дээшээ гаран ярилцах нь сонсогдож байв. Харин Jackson над луу харж байсан юм. Би түүнтэй харц тулгарахаасаа айн доош харсаар сандалнаасаа босоход тэр бугуйнаас минь хүчтэй татаад буцан суулгав. Энэ өвдөж байсан.
- Чи тоглоод байна уу? Яах гэж ингээд байгаа юм? Би чамайг дахиж зовоохгүй болохоор гэртээ үлд ойлгосон уу? Би урьдных шигээ байж чадна. Харсан ч хараагүй юм шиг, амьд байгаа чинь огт хамаагүй юм шиг байгаад байж чадна за юу?
- Чи урьдных шигээ байж чадах ч би чадахгүй. Бид хэтэрхий олон зүйл хийчихсэн. Бид байх ёстой хэм хэмжээнээсээ хэтрээд их удаж байна. Би яг юу гэж хэлэхээ мэдэхгүй нь. Би зүгээр л явна ойлгосон уу? гээд босоход тэр:
- Ядаж хаягаа хэл? гэхэд нь би чимээгүй хэсэг азнаад толгой сэгсэрлээ.
- Энэ тийм ч зөв санаа гэж бодохгүй байна. Тиймээс хэлж чадахгүй ээ. гээд үргэлжлүүлэн алхаад дээш шатаар өгслөө. Өрөөндөө орж ирээд нүүхдээ бэлдлээ.
.
.
.
Өглөө сэрээд нүүр гараа угаачхаад байж байтал Mark ирэх гэж байгаагаа зурвасаар мэдэгдлээ. Тийм учир би хувцасаа өмсөөд гарахдаа бэлдэв. Өчигдөр ихэнх юмнуудаа бэлдчихсэн тул одоо бэлдээд байх зүйл бараг байсангүй. Удсан ч үгүй Mark-ыг гадаа ирчихсэн гэхэд нь 2 том цүнхээ аван өрөөнөөсөө гарахдаа нэг эргүүлж тойруулан хараад санаа алдан гарлаа. Mark инээсээр миний гарт байх цүнхийг аваад:
- Өөр зүйл байгаа юу? гэхэд нь би толгой сэгсэрч хариулаад машинд нь суув. Тэр ч хажууд суун:
- Зүгээр биз дээ? гэхэд нь би сулхан инээгээд толгой дохьлоо.
- За тэгвэл хөдөллөө. гээд машинаа асаан тэндээс явлаа.
.
.
Түүний хэлснээр тэр байр үнэхээр аятайхан дажгүй байр байв. Байрны эзнээс түлхүүрээ хүлээж аваад баярласнаа илэрхийлэн түүнийг үдэж өгөөд Mark бид хоёр хоёулахнаа үлдэхдээ би түүнд баярласнаа илэрхийллээ.
- Үгээр хэлж байснаас үйлдлээрээ илэрхийлээд сайхан кофе аваад өгч болохгүй гэж үү?
- Тэгмээр л байна. Надад янзлах юмнууд их байна л даа... гэхэд тэр толгой дохиод:
- Нээрээ тийм. Тэгвэл дараа авч өгөөрэй. Чи юмаа янзалдаа би орой хүрээд ирье.
- Өө тэгэх хэрэггүй дээ. Чамд төвөг удаад яахав дээ. Харин хэд хоногоос дасаад ирэхээрээ оройн хоолонд урьна аа! гэхэд тэр:
- Яг үнэндээ энэ хананы цаана Bambam бид хоёрын гэр байгаа. гэхэд нь би эхлээд юу гэснийг нь ойлгосонгүй.
- Юу? гэхэд тэр:
- Харин хажуу байрыг маань эзэн нь түрээслэх гэхээр нь би чамд хэлсэн юм аа. Тэглээ ч яаж чамайг ганцааранг нь байранд амьдруулахав дээ. Тиймээс ядаж надтай ойрхон байвал дээр байх гэж бодсон юм. гэхэд нь надад хэлэх үг ч олдсонгүй. Хүн яаж ийм сайхан сэтгэлтэй байдаг байна аа?
------------------------------------------------------
A/N: Намайг угаасаа юу хүсэж байгааг мэднэ тэ? 😋😋 Vote&Comment.
All the love L.

VOUS LISEZ
[Completed]••My Step Brother••Jackson Wang••Mongolia
FanfictionИйм утгаар бичиж байгаад уучлаарай. Jackson-ы маань аав ээж хоёр ямар мундаг хүмүүс болохыг мэдэж байгаа байх. Энэ бичвэр нь миний төсөөллөөс л гарч буй багахан хэмжээний солиорол юм. :')))) ((((((+18)))))) Гол дүр: Eva Goon,Jackson Wang, Mark Tuan...