~~The Special Chapter~~

2.7K 141 37
                                    

Author's POV:

Тэднийг явсанаас нэг сарын дараа Jackson-ы аав Eva-гийн ээж хоёр Hong Kong руу буцаж шүүх яамны гадаа зогсоно. Rui Ji их л гунигтай харагдах бөгөөд гартаа байх цаасаа нэг л итгэлгүйхэн атгана. Rui Ji эхнэртээ хандан:
- Бид заавал ингэх шаардлагатай гэж үү? Тэдний ийм байдалд... гэхэд түүний эхнэр Welliya яриаг нь таслан:
- Тэд ийм зүйл хүртэх эрхгүй. Тэд яасан ч ийм байж болохгүй. Тэд бүхнийг буруу хийсэн. Битгий миний бодлыг өөрчлөх гэж оролд. Орцгооё! гэж хэлээд нөхрөө ардаа үлдээн шийдэмгий гэгч нь дотогш яван орлоо. Тэд өргөдөл хүлээн авах хэсэгт "Wang Jackson, Wang Eva нарыг гэр бүлээсээ уравсан, улс орноо занал хийлсэн" хэргээр шүүхэд дуудах өргөдөлөө аваачин өглөө.
.
.
.
.
Орой болоход Hong Kong хотын захад, нэгэн жижигхэн хөлсний байранд Jackson унтахаар бэлдэхдээ саяхан авсан унтлаганы хувцасаа өмсөөд хайртай бүсгүй рүүгээ алхлаа. Eva түүнийг хараад жаргалтайгаар мишээгээд:
- Хаанаас, хэзээ авсан юм? гэхэд Jackson:
- Ажлаасаа ирж байхдаа авсан юм. гэж хэлээд ардаасаа эмэгтэй хосыг нь гаргаж ирэн түүнд өгөв. Eva инээд алдан босоод унтлаганы хувцасаа сольж өмсөхөөр угаалгын өрөө лүү орлоо. Удалгүй гарч ирэн тэд унтахаар аз жаргалтай нь аргагүй орон дээрээ хэвтэцгээлээ.
- Seun-ah!
- Яасан?
- Seun-ah!
- Яасан бэ? гэхэд Eva инээмсэглээд:
- Зүгээр л... би ингэж дуудах дуртай. Ганцхан би л ингэж дууддаг болохоор бүр дуртай. гэхэд Jackson Eva-гийн уруулных нь хажууд үнслээ. Eva уруулаа цорвойлгон үнсүүлэх гэхэд Jackson инээсээр бас л уруулных нь хажууд үнсэв.
- Хөөе! гэхэд Jackson:
- Үнэндээ би уруулнаас чинь илүү хацранд чинь дуртай. гэв.
- Худлаа ярь. гэж Eva-г хэлбэл тэр:
- Тийм ээ, тийм. Миний хамгийн дуртай зүйл бол хөхөн дээрх мэнгэ чинь л дээ. гэхэд Eva ичих шиг болон "ХӨӨЕ!" хэмээн Jackson-ы цээжийг цохиход тэр инээн Eva-г гижигдэж эхэллээ.
.
- Сарын дараа... эсвэл хоёр сарын дараа, аав, эгч хоёр луу захиа бичээд чамтай овгоо салгуулахыг гуйна аа! хэмээн Jackson Eva-д гараа дэрлүүлэн өөдөөс нь харан хэвтэхдээ ийн хэлэв.
- Тэгээд яах юм? гэж Eva түүний юу гэхийг мэдэж байгаа ч ийн асуув. Jackson инээгээд:
- Гэрлэлтээ батлуулья. Одоохондоо хурим хийж чадахгүй ч мөнгөтэй болохоороо дэндүү сайхан хурим хийцгээе. гэхэд Eva ч мөн инээмсэглэн:
- Хийхгүй байсан ч болно. Чамтай хамт байгаа минь л хамгийн сайхан. гээд уруул дээр нь үнслээ. Дараа нь тэд унтах болж бие биенээ тас тэврэн хэвтэхэд Eva түүний цээжинд нүүрээ наав.
- Дараа нь хөөрхөн охин өргөж авна. гэх Jackson-ыг хэлэхэд Eva түүнээс холдон нүд лүү нь харлаа. Jackson инээгээд:
- Айлын том, охин байсан нь дээр үү? Эсвэл хүү юу? Надад бол охин байсан нь хөөрхөн байх. гэхэд Eva-гийн нүдэнд нулимс цийлэгнэн:
- Тийм ээ, охин байвал хөөрхөн. Дунд болон бага хүүхэд нь хүү байвал гоё. гэхэд Jackson инээд алдан:
- Би яг тэгж бодож байсан штэ! Аргагүй л миний эхнэр болох хүн шүү. гэж хэлээд чанга гэгч нь тэвэрлээ. Маргааш өглөө нь Jackson, Eva хоёр ажилдаа явахаар гарах гэж байхад хаалга тогших сонсогдов. Тэд бие бие лүүгээ гайхан хараад Jackson хаалга онгойлгоход нэг эрэгтэй зогсож байлаа. Hong Kong-ын шүүх яам Jackson, Eva хоёрын байгаа газрыг олоод ирсэн нь энэ байж. Jackson-ы гарт шүүхэд дуудах хуудсыг атгуулан ямар шалтгаанаар дуудаж байгааг нь дурдаад маргааш шүүх дээр 9 цагт очих ёстойг сануулан явав. Jackson гартаа өнөөх хуудсыг барьсаар Eva луу харвал тэр нулимстай нүдээр түүн лүү инээмсэглэн харлаа.
.
.
Шүүхийн үүдэнд зогсох хос дээш барилга руу харан уртаар санаа алдлаа. Jackson Eva-гийн сандарсандаа болоод чичрэх гарнаас атган нүд лүү нь "Зоригтой байгаарай" гэсэн шиг хараад дотогш оров. Шүүх хаалттайгаар болсон бөгөөд тэднийг танхимд явж ороход тэдний өмгөөлөгч, нарийн бичиг, прокурор, эцэг эхийн талын өмгөөлөгч болоод тэдний ээж, аав байв. Eva толгойгоо нэг ч удаа дээшлүүлсэнгүй, Jackson-нд хөтлүүлсээр өмгөөлөгчийнхөө хажууд ирэн гар барьлаа. Танхимаар орж ирэхэд Welliya тэдний хөтлөлцсөн байгааг хараад эцсээ хүртэл гүрийсээр байгаа тэднийг харан зэвүү нь хүрэн инээж байв. Шүүгчид орж ирэхэд бүгд босон хүндэтгэл үзүүлэн шүүх хурал эхэллээ. Энэ мөчид Eva ээж рүүгээ эмээсээр хараад өөр лүү нь харчихвий гэсэн шиг хурдхан харцаа буруулав. Иймэрхүү айж эмээсэн байдалтайгаар шүүх хурал үргэлжлэн нэг талд шийдэгдэхгүй, урагшгүй дэмий цаг авч байсан тул шүүх хурлыг хойшлуулав.
.
.
.
- Бид юуг ч буруу хийгээгүй шүү дээ! хэмээн Jackson аргаа баран хоёр дох шүүх хуралд ийн хэлэхэд өмгөөлөгч нь түүнийг тайван байхыг санууллаа. Түүний энэ үгийг шүүгч сонсчихсон байх бөгөөд тэдэнд хандаж:
- Та хоёр юуг ч буруу хийгээгүй гэвэл худлаа болно. Хэн нь эхэлж биенээ өдөөн хатгасан, энэ үйлдэлд хэн чинь илүү нөлөөтэй гээд шүүж эхлэвэл түрүүлж энэ харилцааг эхлүүлэхэд үндэс болсон тэр хүн нь буруутан болох учиртай. Гэр бүлийн хүчирхийлэл гэж авч үзэх хэдий ч та хоёр бие биендээ сэтгэлтэй тул гэр бүлийн хуулийг эсэргүүцэж байна гэж болно. Гэр бүлээсээ урвана гэдэг улсаа тэрсэлж буйтай агаар нэг. Тэрслэх нь тэнсэнгээс гадна, хорих ял ч оноогдохоор ноцтой гэмт хэрэг. гэх үг танхимд суух хүн бүрт шүүх хурал эцэг эхийнх нь ялалтаар дуусах нь ойлгомжтой болгох шиг болов. Jackson Eva руу харах харцаа буруулан шүүгчид хандан:
- Би Eva-г уруу татсан юм. Би анх түүнд сэтгэлтэй болж, би анх түүнд хүрсэн. Шийтгэл хүлээх ёстой бол би хүлээнэ. гэх үгийг сонссон Eva сандран:
- Надад Wang Jackson-д уруу татагдсан удаа байхгүй. Би ч бас өөрийнхөө чин сэтгэлийг дагаж л түүнд дурласан. Ийм байхад зүгээр бид хоёрыг орхичихож болохгүй юм уу? гэхэд шүүгч:
- Үнэндээ та хоёр шиг нөхцөл байдалтай хүмүүс энэ улсад зөндөө бий. Тэд нар нь одоохондоо эцэг эхдээ мэдэгдээгүй, эсвэл аль хэдийнээ хоёр тийш болчихсон байгаа биз. Та хоёрыг зөвшөөрвөл тэр бүх хүнийг зөвшөөрөх хэрэгтэй болно. Тэр үед энэ улс дэлхийд ямар нэр зүүнэ гэж бодож байна? хэмээн тэдэн лүү нухацтай харснаа хоолойгоо засан:
- Тиймээс нэг чинь ял эдлэх болно. Ялын хэмжээг одоохондоо тодорхойлох боломжгүй болохоор дараагийн шүүх хуралд...
- Шүүгчээ өршөөгөөрэй! саяхныг хүртэл чимээгүй суусан Eva-гийн ээж "ял" гэх хүнд үгийг сонсоод сандран босч ийн ам нээв. Шүүгч алхаа тавин түүний үгийг сонсохоор хүлээлээ.
- Бид хүүхдүүддээ тийм хүнд шийтгэл оногдуулмааргүй байна л даа. Ял, тэнсэн гэх зүйлс биш арай хялбар аргаар хол байлгах боломж байхгүй юу? хэмээн санал гаргаад суудалдаа буцан суухдаа Eva луу харвал тэрний айж эмээсэн төрх ор мөргүй алга болж түүн лүү хэзээ ч байгаагүйгээрээ үзэн ядсан харцаар харж байв. Welliya шүлсээ залгиад харцаа буруулахад шүүгч хэсэг бодож, прокурортой зөвлөлдөж байгаад тогтоолоо уншиж өгөв.
"Wang Jackson, Wang Eva нарыг хоорондоо 3 метрээс илүү ойртож болохгүй болгож, хэрвээ ойртсон тохиолдолд шийтгэх болно." гэж хэлээд алхаа чанга гэгч нь 3 удаа нүдээд шүүх танхимаас гарч явлаа. Энэ үгийг сонсоод Eva нулимс ч дуслуулсангүй. Дэмий л шал ширтэн зогсоно. Түүний энэ төрхийг үгээр хэлж, зургаар илэрхийлэхэд ч бэрх харагдана. Уй гашуу гэдэг ийм л зүйл. Учир нь хэн ч түүний өмнөөс энэ зүйлийг мэдэрч чадахгүй шүү дээ.
.
Хөлөө зөөж ядсаар шүүх танхимаас гарч буй Eva-гийн араас түүний ээж, хойд аав болон хойд ах нь гэх хайртай залуу нь даган явна. Түүний ээж мөрөнд нь хүрээд:
- Eva одоо бүгдээрээ гэртээ харьцгаая. Маргаашийн онгоцны билет захиалчихсан болохоор... гээд дуусгаж амжаагүй байтал Eva түүн рүү улайсан, нулимсаар бүрхсэн нүдээрээ харан:
- Анхнаасаа шүүх хуралд ялахаа мэдэж байжээ? гээд түүний гарыг өөрөөсөө холдуулаад:
- Яасан? Ял гэсэн чинь айчихаа юу? Эсвэл эцэст САЙН ЭХИЙН ДҮРД ТОГЛОХ ГЭЭ ЮУ? гэж түүн лүү хашгарч, нүднээс нь дусал дуслаар нулимс урсаад ирэв. Welliya эргэн тойрноо хараад:
- Чимээгүй байгаач. Ичмээр юм. гэхэд Eva нулимсаа арчаад:
- Та угаасаа цаг үргэлж өөрийгөө боддог биз дээ? Хүн намайг юу гээд бодчих бол? Яаж хүмүүст аятайхан харагдах уу? л гэж боддог болохоос та миний хүүхэд яаж байгаа бол? Миний хүүхэд энийг яаж хүлээж авах бол? Миний хүүхэд яавал жаргалтай байх бол гэж бодож үзсэн юм уу? Тийм болохоор би тантай амьдарч чадахгүй. гэж хэлээд хойш Jackson руу харан:
- Seun-ah! Явцгаая! гэв.
- Eva, ээжтэйгээ яв даа! гэх Jackson-ы сул үгийг сонссон Eva чихэндээ итгэсэнгүй.
- Ю..юу? гэхэд Jackson:
- Ээжтэйгээ яваад амарч бай даа. Би байр луугаа яваад юмнуудыг чинь баглаад ирье. гээд хажуугаар нь зөрөн гараад явчихав. Энэ үед Eva ээж лүүгээ бүр ихээр үзэн ядсан харц шидлээд:
- Намайг мэдээгүй гэж бодоо юу? Тэр шүүгч таны багын найз биз дээ? Яасан? Найзаасаа ичих нүүрээ нэг удаа хаяхыг хүсээ юу? Та мэддэггүй бололтой, хамгийн дотны гэж боддог хүмүүс л ар нуруунаас чинь хутга дүрж, хэзээ ч өөрийг чинь ойлгохгүй. Ах өдийг хүртэл тантай яаж хамт байдгийг гайхаж байна. Аав та хоёрын салах шалтгаан аав биш та байж. гэж хэлмэгц түүний хацар халуу дүүгж тэр дөнгөж саяхан ээждээ алгадуулсан нь энэ байжээ.
.
.
.
Jackson хэсэгхэн хугацаанд амьдарсан жижигхэн өрөөндөө эцгийнхээ хамт ирэн өөрсдийн гэх юмнуудаа аван баглаж байлаа. Тэд хоорондоо юу ч ярилгүй үйлдлээ гүйцээх бөгөөд Jackson-д бодох зүйл их харин Rui Ji яриаг хаанаас нь эхлэхээ мэдэхгүй 5 минут тутамд Jackson луу хялам хийн хараад ам нээлгүй чимээгүй л байсаар байв. Бүх зүйлсээ эмхэлсэний дараагаар тэд гаран машины тээшинд юмнуудаа хийгээд, машиндаа сууцгаалаа. Хөдлөхөөсөө өмнө Rui Ji ярилцах хэрэгтэй гэж бодоод машинаа ч асаалгүй хэсэг суув. Jackson энийг нь ч анзаарлагүй төв царайлан юм бодсоор л байх аж. Аавынхаа хоолой засах дуунаар Jackson ам нээн:
- Түрүүнээс хойш юу хэлэх гэсэн юм? Байж ядаад л... гээд түүн лүү харахад түүний эцэг нүд лүү нь харж чадалгүй дальдчин рүль рүүгээ харав.
- Чи Bai Chao ахыгаа мэднэ дээ? Аавтай нь цуг туялзуур сэлмээр хичээллэж байсан. гэхэд Jackson хөмсөг зангидан:
- За? гэхэд Rui Ji дахин хоолойгоо засаад:
- Bai Chao одоо туялзуур сэлмийн бэлтгэл явуулж байгаа. Бараг 5 гаруй жил болж байгаа байх. Энэ жил олимпод оролцох тамирчдыг бэлдэх эрх авсан гэсэн. Тиймээс... чи энд үлдээд Bai Chao ахтайгаа хамт бэлтгэл хийж олимпод оролц.
- Юу? Яагаад? Би бэлтгэл хийгээгүй удаж байна. Амжилт гаргах магадлал бага.
- Үгүй дээ, би чамд итгэж байна. Чи чадна. гэхэд Jackson хэсэг чимээгүй байсны эцэст ойлгов бололтой дуугарч:
- Энэ чинь бид хоёрыг салгах гэсэн л арга чинь биз дээ? Заавал ингэх шаардлага байгаа юм уу? Заавал биднийг салгаж байж санаа чинь амрах нь уу? гээд хаалга нээн гарахад түүний аав:
- Wang Jia-Er яг одоо машинд суу! гэхэд Jackson доош тонгойн аав луугаа хараад:
- Би үргэлж таны хэлснээр хийдэг байсан. Харин одоо чадахгүй. гээд хаалгыг чанга гэгч нь хаагаад цааш явчихав. Харин Rui Ji бага зэрэг тайвшрахаар гүнзгий амьсгаа аван гаргаад машинаа асаан хөдөллөө.
.
.
.
Rui Ji байрлаж байгаа буудалдаа ирмэгц Eva үүдэнд очин түүнийг ганцаараа байгааг харан хөмсөгөө зангидлаа.
- Jackson хаана байна?
- Тэр бага зэрэг алхаж байгаад орж ирнэ гэсэн. гэхэд Eva өлгүүрт байх цамцаа аваад гарах гэхэд хойд эцэг нь түүнийг зогсоон:
- Харанхуй болчихсон байна. Тэглээ ч чи түүнийг олохгүй. Зүгээр л орж иртэл нь хүлээчих. гэхэд Eva удаанаар толгой дохиод өөрийн байрласан өрөөндөө орон хаалгыг нь хаалаа.
.
.
Eva-г унтаж байхад хүйтэн зүйл түүний хацранд хүрэхэд тэр цочин сэрэв. Тэр сэрсэн даруйдаа хайртай залуугаа олж харсан болохоор босч суун инээмсэглээд түүнийг тэвэрлээ. Түүнээс архи үнэртэж байв.
- Чи минь архи уугаа юу?
- Би чамайг сэрээчихсэн үү? Намайг уучлаарай.
- Үгүй дээ, зүгээр. Би чамайг хүлээж байгаад унтчихаж. гээд Jackson-ы хацранд хүрэхэд тэр гаднаас орж ирэх бүдэгхэн гэрлэнд түүний нүдэнд нулимс цийлэгнэсэн байхыг олж харав.
- Хонгор минь, зүгээр дээ. Бүх юм сайхан болно. Гол нь бид хамтдаа... гээд Eva-г үгээ дуусгаагүй байхад Jackson түүний яриаг таслав.
- Бид хамт байж болохгүй.
- Ю..юу?
- Бид хууль бус. Чиний ингээд надад хүрж байгаа чинь ч хууль бус. гэхэд Eva уйлж эхэлсэн ч инээмсэглэхийг оролдон:
- Seun-ah, яасан бэ? Бид хамтдаа давж чадна шүү дээ? гэхэд Jackson толгой сэгсрэн:
- Би чадахгүй нь. Би залхаж байна. Би чамаас ч бас залхаж байна. Аав, эгч бүгдэнгээс чинь залхаж байна.
- Seun-ah!
- Битгий ингэж дууд! Би эндээ үлдэх болохоор чи ээжийгээ дагаад Солонгос руу буц. гээд босон хаалга руу зүглэхэд Eva босч түүний ардаас тэвэрлээ. Уйлсандаа нэг ч үг хэлж чадахгүй байх бөгөөд чанга гэгч нь тэвэрсэн ч Jackson гарыг нь тавиулаад өрөөнөөс гараад явчихав. Eva уйлсаар дотор үлдэхэд Jackson зочид буудлаас гаран явлаа.
.
.
.
Маргааш нь тэднийг буцахаар онгоцны буудал дээр ирэхэд Eva хавдсан нүдээрээ ийш тийш харан Jackson-ыг хайсан болов ч тэр олж харсангүй. Түүний нүднээс нулимс дусал дуслаар урссаар л байсан юм.
.
.
Eva: Энэ цаг үед бид хамт байж чадахгүй юм байж...
Jackson: Харин дараа төрөлд минь заавал хамт байлгаарай.
Eva: Өөрийнхөө амьдралын үлдсэн хугацаагаар андгай өргөе.
Jackson: Би чамайг хэзээ ч мартахгүй.
Eva: Би чамайг хэзээ ч хайрлахаа болихгүй.
Jackson: Чамд минь ямар ч буруу байхгүй шүү.
Eva: Намайг хайрласан хайр чинь буруу байгаагүй.
Jackson: Чи минь битгий уйлаарай.
Eva: Би чамд хайртай.
Jackson: Би чамд хайртай.
.
.
.
.
.
.
.
.
Author: Энэ нэг тиймэрхүү ярилцлага маягийн зүйл шүү за 😂😂😂 бас та нарын асуултыг ерөнхийдөө боловсруулаад жоохон өөрчилсөн шүү! Энэ явдлаас хойш нэг жилийн дараа асууж байна гэж ойлгоорой.
---------------------------------------------------------

[Completed]••My Step Brother••Jackson Wang••MongoliaOpowieści tętniące życiem. Odkryj je teraz