~~Chapter 48~~

1.9K 188 30
                                    

Солонгос руу буцах онгоцонд суух хүртлээ, суусан хойноо, Солонгост буучихсан байхдаа ч ээжид үглүүлсээр байсан юм. Jackson намайг чимээгүй байхыг байн байн сануулж боломжтой үед гарнаас атгаж, тайвшруулж байсан юм. Биднийг хурим хийхгүй болсныг Mark хэлэхэд бүгд гайхширч аав ээж хоёр тэдний гэр бүлээс маш их уучлалт гуйж байсан. Ээжийн үглэлт дунд чамд Mark-аас өөр хүн олдохгүй, одоо дахиж чамайг хүн тоохгүй гэх мэт үгсээс нь харвал Mark-ийг хүргэнээ болгохыг их л хүсч байсан нь харагдаж байсан юм.
Таксигаар гэрт ирэхэд ээж хамаг юмаа шидлээд өрөө лүүгээ орчихов. Ах ардаас нь цүнхнүүдээ цэгцэлсээр явахдаа:
- Ээж чинь их л бухимдсан байна шүү. Хэсэгтэй л энэ нь арилахгүй байлгүй. Миний ч бас урам хугарч байна Eva. гээд санаа алдсанаа:
- Тэгэхдээ нэгэнт л ийм зүйл болчихсоноос хойш... Гэртээ нүүж ирнэ биз дээ?
- Тийм ээ, одоо байр луугаа явчихаад ирье. гэхэд ах толгой дохин:
- Jackson, чи дүүтэйгээ цуг явж тусла. гэж хэлэхэд Jackson ч зөвшөөрөв. Яг үнэндээ түүнийг толгой дохихдоо инээдээ барьж ядаж байгаа нь ажиглагдаж түүнийг ийм үед тийм зүйл бодож байгаад нь гайхаж байлаа. Ахыг дээш гарахад нь Jackson миний хацарнаас илбэн:
- Тэгээд хэзээ явах уу? гэхэд нь би түүний гарыг болиулан:
- Эхлээд Youngjae-тай уулзчаад ирье. Санаа нь их зовж байсан. гэхэд тэр толгой дохиод:
- Тэгвэл яваад ир дээ... Би шүршүүрт орчихоод байж байя. гэж хэлээд тэр миний уруул дээр үнсээд цүнхээ аван дээш гарлаа. Би харин эргэж гаран Youngjae-н гэр лүү алхлаа.
.
.
Тэднийх зочинтой байсан тул бид coffee shop орж ice tea уунгаа ярилцав. Youngjae:
- Ярьмааргүй байвал хүчлэхгүй ээ. гэхэд нь би толгой дохиод:
- Ярьмааргүй байна өө... Би бөгжийг нь өгчихөөд л гараад ирсэн. Ээж бөөн уур.
- Аргайгүй ч байх даа. Хэн л өөрсдийгөө болон бусдыг эвгүй байдалд оруулсан сүйт залуугаасаа хуримынхаа хоёр, гуравхан хоногийн өмнө салчихсан охинд дуртай байх билээ. гэхэд нь би түүн лүү муухай харан:
- Хөөе, энэ чинь ердөөсөө намайг дээрдүүлэхгүй байна.
- Угаасаа дээрдүүлэх гэж хэлээгүй шт? гэхэд нь би гараараа дохин:
- Ойрт доо? гэв. Харин тэр толгой сэгсрэн хойш суудлаа налаад инээд алдаж байлаа. Түүний инээд намайг ч гэсэн инээлгэсэн тул бид инээлдэж байсан юм.
- Үнэндээ, чи одоо л чин сэтгэлээсээ инээмсэглэж байна. Анзаарч байна уу? гэхэд нь би өмнө нь дотор минь байдаг байсан том хар чулуу шиг зүйл ор мөргүй арилсанг анзаарлаа. Тэгээд түүн лүү харан толгой дохиход тэр:
- Чамайг би уул нь эртхэн больчихоосой л гэж хүссэн. Гэвч жоохон хожуу ч гэсэн чи больчихсон болохоор би их баяртай байна.
- Яагаад чи баяртай байгаа юм? гэхэд тэр над луу хэсэг хугацаанд ширтэж байснаа.
- Чи надтай л гэрлэнэ гэж амлаа биз дээ! гээд мөснийхөө халбагаар миний толгой руу цохьчихов. Би түүн лүү муухай харан толгой үрж байхад утас дуугарав. Харвал Jackson байсанд би Youngjae луу харвал тэр цонхоор ширтэж байв.
- Би утсаар яриад ирье. гэхэд тэр:
- Үгүй ээ, чи эндээ ярь. Би ариун цэврийн өрөө орчихоод ирье. хэмээн босон явав.
- Байна уу?
J: Хаана байна? Уулзаж дууссан уу?
- Үгүй ээ, бид хоёр яг гол ажилдаа орж байлаа.
J: Айн??? Юун гол ажил, яадаг гол ажил? Түүний сандарсан хоолой сонсогдоход би инээдээ барьж дийлсэнгүй.
J: Яа! Goon Eva надаар тоглоно гэнэ ээ? Уулзалт дууссаан! Одоо явцгаая! Хаана байгаагаа хэл, очоод авья. гэхэд нь би байгаа газраа хэлээд утсаа таслахад Youngjae ирж яваа харагдав. Тэр их ууртай харагдаж байх нь намайг гайхшруулж орхив.
- Чи зүгээр үү? гэхэд тэр атгасан гараа суллан:
- Сая нэг тэнэг охинтой тааралдаад...
- Айн? Ямар тэнэг охин? гээд түүний ирсэн зүг лүү харах гэхэд тэр болиулан:
- Хаячихаа. Жоохон мэдрэл муутай юм шиг байна лээ гэв. Би бага зэрэг инээвхийлэн:
- Choi Youngjae чи одоо охидуудтай хэрүүл хийгээд яваад байдаг юм уу? гэхэд тэр ч бас инээгээд:
- Юу гэж дээ, сая л... гэв. Би:
- Хуучин байр луугаа явж юмнуудаа авахгүй бол Mark хүрээд ирвэл авч чадахгүй их эвгүй байна байх. гэхэд тэр толгой дохиод:
- Цуг явах уу? Туслах юм байгаа юу? гэхэд нь би толгой сэгсрэн:
- Хэрэггүй дээ, тийм ч их юм байхгүй болохоор зүгээр. гэхэд толгой дохиод сандал дээр тохчихсон байсан цамцаа аваад:
- За тэгвэл би явлаа. Дараа яриарай. гээд яваад өгөв. Түүний уур гараагүйг ойлгоод үлдсэн ice tea-гээ уунгаа Jackson-г хүлээлээ.
.
.
Түрээслэдэг байсан байрандаа ирэхэд Jackson надад хэлэлгүйгээр дэлгүүрээс авсан юмнуудаа гаргаж ирэн ширээн дээр тавьлаа.
- Би чиний хийсэн хоолыг идмээр байна. Түүнийг ингэж хэлэхэд түүний санааг одоо л ойлгон толгой дохин хоол хийхээр бэлдлээ.
.
.
Хоол хийж дуусаад аяга тавгаа цэвэрлэж байхад тэр миний ардаас тэврэн мөрөн дээр эрүүгээ тавив.
- Яг л ингээд... яг л ингээд бүх насаараа байх юмсан. гэхэд нь би эргэж харан түүнийг тэвэрлээ.
- Бид яаж ч чадахгүй шүү дээ...
- Үгүй ээ, бид чадна. Цаг нь болохоор эгчийн уур гарахаар, тохиромжтой үед нь... би өөрсдийнхөө тухай тэдэнд хэлнэ. Ийм зүйл болчихсоноос л хойш тэд эсэргүүцээд яаж ч чадахгүй шүү дээ. гэж түүнийг хэлэхэд нь би дотроо айж байсан ч түүний гарнаас атгаад түүнд итгэхийг хүсэн толгой дохьлоо. Дараа нь бидний уруул нийлэн би түүнийг хүзүүгээр нь тэврэн авав. Түүний гар миний гарыг дагуулан доошилсоор гарнаас атган бид буйдангийн зүг чиглэлээ. Тэр намайг зөөлхөн хэвтүүлээд миний футволкыг тайлахад утас минь дуугарав. Түүн лүү харахад тэр:
- Тоох хэрэггүй ээ... гэсэн ч дуудлага унтарсны дараа дахин нэг дуудахад нь би түүнээс холдон утсаа авлаа. Харин ард Jackson харааж байв. Би амныхаа хайрцагаар "Ээж байна." гэж хэлэхэд тэр нүдээ эргэлдүүлэв.
Ээж: Чи хаана байна? Ууртай хэвээрээ л байх шив...
- Байрандаа ирчихсэн, юмнуудаа цэгцлэж байна.
Ээж: Jackson-той цуг байна уу? гэхэд нь Jackson луу хараад:
- Тийм ээ, тэр надад туслаж байна.
Ээж: Яг одоо та хоёр хүрээд ир дээ?
- Би юмнуудаа цэгцлэж дуусаагүй...
Ээж: Хүрээд ир гэсэн бол ирээч дээ!!! гээд бараг л хашгарчхаад утсаа тавьчихав. Бас юу болчихсон юм бол доо...
- Яасан? хэмээн Jackson-ыг хэлэхэд нь би:
- Гэр лүү явцгаая, ээж дуудаад байна. гээд футволкоо өмсөхөд Jackson:
- Эгч биднийг бага зэрэг хүлээж чадна байх... гээд хацрыг минь илэхэд нь:
- Үгүй ээ, уур нь гараагүй тэгснээ сая над луу хашгарсан. Зүгээр явцгаая? гэхэд түүний урам нь хугарсан харагдах бөгөөд ширээн дээрээс машиныхаа түлхүүрийг аван гараад явчихав. Aigoo~ энэ хүүхэд шиг хүнийг яана даа...
.
.
Биднийг гэрт ороход ах ээж хоёр гал тогооны өрөөний ширээн дээр сууж байх аж.
- Бид ирлээ. хэмээн хэлэхэд ээж:
- Энд суу. Хоёулаа. гэв. Уур амьсгал нэг л хүйтэн, эвгүй байлаа. Бид бие биенлүүгээ харан гайхсаар суухад ээж:
- Та... та хоёрын хооронд яг юу болоод байгаа юм? хэмээн тэр давчдаж байж ядсан хоолойгоор хэлэв.
- Юу? гэх миний гайхсан хоолойгоор ээж халааснаасаа нэг зүйл гаргаж ирэн ширээ лүү шидлээ. Тэр шидсэн зүйлийг нь харахад хэн нэгэн холоос Jackson бид хоёрын хамт байх, үнсэлцэж байгаа, тэврэлдэж байгаа болоод их аюултай үед авсан зурагнууд байсан юм. Тэр зурагнуудыг харсан даруйд гар минь салганаж, нүдэнд нулимс хуралдаад ирэв. Тэгэхээр тэд... бүгдийг мэдчихжээ.
.
.
------------------------------------------------------------
A/N: Дараагийн хэсэг сүүлийнх нь байх нь ээ... Сайхан төгсгөл хүсэж байна уу? Яамаар байна даа? 😊😊 Сэтгэгдэлээ сайн үлдээгээрэй...

100:20

All the love L.

[Completed]••My Step Brother••Jackson Wang••MongoliaTempat cerita menjadi hidup. Temukan sekarang