~~Chapter 23~~

2.9K 192 8
                                    

Mark-аас зайгаа барьж, уулзалгүй бултсаар хоёр долоо хоног болжээ. Тэр үнэхээр их гуйж байгаа ч би үргэлж завгүй эсвэл Youngjae-тэй цуг байгаа гэж хэлж байгаа юм. Jackson ч бас үүнийг мэдэхгүй байгаа ба түүнээс зурваснуудаа нуух гэж бас л адал явдалтай кинонд тоглож буй мэт болдог байв. Хичээл орж эхлээд дөнгөж 4,5 хоног л болж байгаа бөгөөд магестирийн сургалт тийм ч ачаалал ихтэй биш байлаа. Мэдээж Youngjae урьдны адил сургуулийн радиогоо хөтлөж байгаа. Харин ганц өөрчлөгдсөн зүйл гэвэл түүний надтай харьцах харьцаа өмнөхөөсөө бага зэрэг өөр, тийм ч их зүйл ярихгүй байгаа нь намайг гайхшруулж байгаа юм. Хэдий сургууль дээр байх хугацаандаа Youngjae-тэй байгаа ч, байнга биш... Асуух зүйл их байгаа ч ихэвчлэн царайг нь харчихаад мартчихдаг эсвэл хэн нэгэн нь хичээлтэй болоод салчихдаг тохиолдлууд байв.
.
.
Youngjae-ийн сүүлийн хичээл орохооргүй болоод бид цуг харихаар болцгоов. Замын турш элдэвийн зүйл ярилцсан ч... ярилцсан гэж би ганцаараа ярьж харин Youngjae сонсож байсан ч надад яагаад ч юм түүнийг яачихаад байгааг асуух зориг байхгүй юм шиг санагдаж байв. Эцэст нь гэр минь нүдэнд харагдаж мөн одоо л тохиромжтой цаг байх гэж бодсон болохоор Youngjae-ийн өөдөөс харан алхахаа болиод зогслоо. Тэр мөн адил зогсож эхлээд нүд лүү минь харан бид харц тулгарахад тэр харцаа буруулан газар ширтэж эхэллээ. Өөдөөс минь ч харж чадахгүй тэр яг яагаа вэ?
- Youngjae ярих юм байна? гэхэд тэр зүгээр л толгой дохив. Дахиад л түүний ярихгүй байгаад уур хүрэн гараа ташаандаа аван хээв нэг зогсоод:
- Чи ойрын үед яг яачихаад байгаа юм? Тийм ч их юм ярихгүй, инээхгүй байна. Сая бүр над луу чи харсангүй. Youngjae яг яасан юм бэ? Надад хэлээч дээ? Гэр бүлийнхэн чинь зүгээр биз дээ? Бие чинь зүгээр биз дээ? гэсээр түүнийг олон асуултаар булж байхад "Eva unnie!" гэх нарийхан хоолой хадав. Дуу гарсан зүг лүү харвал хөрш айлын охин Hanna байв. Намайг инээмсэглэн гараа даллахад тэр над луу гүйн ирж байлаа. Би буцан Youngjae луу харвал тэр аяархан дуугаар:
- Дараа ярилцья. гэж хэлээд яваад өгөв. Ашш... Энэ хүүхдийг яах вэ! Арай нөгөө цуг явж байсан охин нь хаячихсан юм биш байгаа? Ер нь Youngjae надтай тэр охиныхоо талаар юу ч яриагүй... Бодохнээ тэр үеэс л надаас хөндийрсөн юм байна.... Намайг Youngjae-ийн тухай бодож байх хооронд Hanna ирэн олон зүйл шулганачихсан байсныг түүний том нүд хариулт нэхэн харахад нь би анзааран "Айн?" хэмээн лавлан асуулаа. Тэр нүдээ эргэлдүүлээд дахин эхнээс нь шулганав.
- Би ахлах сургуулиа төгсөөд танай их сургуульд хуулийн чиглэлээр элсэн орсон. Хичээл эхлээд тийм ч удаагүй ч надад чадахгүй зүйл олон байна. Тиймээс та надад тулсаж байна биз дээ? хэмээн итгэл дүүрэн нүдээр харахад нь би толгой дохин инээмсэглээд:
- Чадах ядахаараа л туслья! гэхэд тэр нүүр дүүрэн инээмсэглэж байв.
- Заза эгч ээ, би дэлгүүр явах гэж байсан юм. Дараа тааралдья! Баяртай. гэж хэлэн гараа далласаар яваад өгөв. Би санаа алдаад Youngjae-ийн явсан зүг лүү харвал түүнийг гэсэн нэг ч ул мөргүй тэр алга болсон байв. Дахин нэг уртаар санаа алдаад гэр лүүгээ орохоор явлаа.
.
.
.
Ээж ах хоёр байхгүйд Jackson бид хоёр зочны өрөөнд кино үзэн буйдан дээр сууцгааж байв. Энэ үед зүгээр ч суугаагүй би түүний мөрийг дэрлэж харин тэр гараа хойгуур минь явуулан мөрөөр минь тэвэрсэн байлаа. Кино бараг л талдаа орж байхад Jackson-ы сахилгагүй зан хөдлөж намайг оролдож эхлэв. Мөрөөр тэвэрсэн байсан гар нь хүзүү рүү дээшлэн хүрэх гэхээсээ илүү шүргүүлэн гижгийг минь хүргэж байв. Би хүзүүгээ хавчин:
- Боль! гэхэд тэр гараа буцаан мөрөн дээр аваачиж би ч буцан хэвийн байдалдаа орон суухад тэр саяны үйлдлээ дахин давтахад миний тэвчээр алдагдан түүний өөдөөс хараад:
- Боль гэж... тэр миний амыг өөрийнхөө амаар таглаж орхив. Түүний хэл миний хэлтэй тулалдаж эцэст нь миний ялагдан тэр хэлийг минь сорон дараа нь бид хоёул амьсгалахаар завсарлага авлаа. Би амьсгаадсаар:
- Уул нь би ганцхан кино үзэх л гэсэн юм. гэхэд тэр над луу дур хүсэл нь ихэссэн аятай харан:
- Чи мэдээгүй байж магадгүй л дээ, тэгэхдээ би чамайг хүсээд байна! Бас маргааш амралтын өдөр. гэхэд нь би нүдээ эргэлдүүллээ. Түүнийг дахин уруул руу минь дайрах гэхэд нь болиулан долоовор хуруугаар уруулыг нь тойруулан илж:
- Тэгвэл би шүршүүрт орчихоод ирье! гэхэд тэр нүд ирмэхийн зуур дээгүүрх футволкоо тайлан:
- Хамт? хэмээн хөмсгөө өргөхөд нь би толгой сэгсрэн:
- Би энэ удаагийнхыг илүү халуухан, тачаангуй байлгамаар байна. Намайг шүршүүрээс гарч ирэхэд чи өөрийгөө байж болох хамгийн тачаангуй дээрээ тавиад хүлээж байгаарай! гэж хэлээд хий хазан тачаангуй байхыг хичээхэд Jackson шүлсээ залгиж байв. Үүнийг нь хараад инээчихгүйг хичээн буйдангаас босон шат луу хүрэх замдаа дээгүүрхээ тайлан аль болох түүнийг өдөхийг хичээлээ.
.
.
.
Уснаас гарч үсээ сэнсдэн хуурай болгон хөвсийлгөөд цагаан алчуураар биеэ ороож угаалгын өрөөнөөс гаран ор луугаа харахад түүний харц ууртайгаар над луу ширтэж байв. Тэр ч бүү хэл саяхан тайлсан байсан түүний футволка дахин биеийг нь халхалсан байлаа. Миний нүүрэн дээрх инээмсэглэл замхран түүний гар луу харвал миний утсыг атгасан байх нь тэр... Би нүдээ анин өөрөө өөртөө "Бүтэлгүй амьтан!" гэж хэлчихээд түүн лүү ойртон хажууд нь суухад тэр зөрүүлээд босчихов.
- Чи одоо хүртэл салаагүй байгаа юм уу? Яагаад? Юу нь болохгүй байгаа юм? гэхэд нь би толгой сэгсрээд:
- Мэдэхгүй ээ, зүгээр л болоогүй. Миний амнаас тэр үгс урсаад гарчихаж чадаагүй.
- Яагаад? Яагаад? ЯАГААД? ЯАГААД? тэр сүүл рүүгээ хашгарч байв.
- Тэр хэтэрхий сайхан сэтгэлтэй... Би түүнийг шархлуулж чадаагүй. гэхэд тэр намайг ёжлон инээх аж.
- Ямар сайхан сэтгэлтэй юм бэ? Тэгээд чи тэр хүнийг шархлуулахгүй үлдсэнээр өөр хэн нэгэн шархлана гэж бодоогүй хэрэг үү?
- Jackson! Бид уулзаагүй бараг 2 долоо хоног болж байна. Магадгүй одоо зөв цаг нь ирсэн байх... Би одоо хэлж чадах байх. гэхэд минь Jackson ор луу утсыг минь шидээд:
- Найдаж л байя! гэж хэлээд хаалга савсаар гараад явчихав.
.
.
.
- Би чамд бидний харьцаа дууссан гэдгийг хэлэх гэсэн юм. гэж намайг удаан чимээгүй байсны дараа дуугарахад Mark-ийн инээмсэглэсэн төрх алга болон хөмсөг нь зангиран ирэв. Харин би түүн лүү харж чадалгүй харцаа бурууллаа.
- Яагаад?
- Би гадарлаж байх шиг байна. тэр намайг хариулахаас өмнө өөрөө түрүүлэн ам нээв. Түүнийг яасан ч мэдэх боломжгүйг би мэдэж байгаа болохоор толгой сэгсрээд гаранд нь хүрэн:
- Чиний бодож байгаа зүйл огтхон ч биш... Бас надад их хэцүү байгаа болохоор учир шалтгааныг нь ярилцахгүй байцгаая? Намайг уучлаарай. Чамайг надаас илүү хайрлах, ер нь бүх зүйлээрээ надаас илүү хүн олдох байх гэдэгт итлгэлтэй байна. гэж хэлээд суудлаасаа босон хацар дээр нь үнсээд дахин уучлалт гуйгаад bakery-наас нь гаран явлаа.
.
.
.
Амралтын өдөр дуусч хичээлийн өдөр эхэлсэн ч би Jackson-тай харьцахгүй, салсан тухайгаа юу гэж хэлэхээ мэдэхгүй 2,3 хоносон байв. Сургуулийн коридороор согтуу хүн шиг ийш тийш найган бодолдоо дарагдан алхаж байтал хэн нэгний "noona, noona" гэх хоолой намайг дагаад байх шиг санагдан ухаан ороод эргэж харвал өндөр царайлаг залуу байв. Түүнийг хараад анх надад "Oh... Би ч noona юм даа" гэх бодол төрсөн юм. Тэр над луу инээмсэглээд:
- 2-р байрны 516-р танхим хаана байдаг вэ? хэмээн асуув. Тэр шинэ оюутан байх нь... Би ангийг нь зааж өгөөд инээмсэглэхэд тэр надад бөхийгөөд:
- Баярлалаа. Намайг Yugyeom гэдэг туслаж байгаарай. гэж хэлээд дахин бөхийгөөд яваад өгөв.

Би түүнийг явсан даруйд үсээ сэгсийлгэн ЭНЭ ЗАЛУУЧУУД НАМАЙГ АЛАХ НЬ ЭЭ! гэж өөрийгөө дотроо хараасаар анги руугаа чанга чанга дэвсэлсээр явлаа

¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.


Би түүнийг явсан даруйд үсээ сэгсийлгэн ЭНЭ ЗАЛУУЧУУД НАМАЙГ АЛАХ НЬ ЭЭ! гэж өөрийгөө дотроо хараасаар анги руугаа чанга чанга дэвсэлсээр явлаа.
-----------------------------------------------
A/N: Би ер нь их сонин юм аа? Амарчихаад юу ч бичихгүй юм мөртлөө яг хичээл ороод завгүй болох үед л санаа орж ирээд тачигнатал бичээд унах юм 😭😭😭 Амрахаар онгод минь дагаад амардаг бололтой. Онгод байхгүйд би нэг:

 Онгод байхгүйд би нэг:

¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.

иймэрхүү л байлаа. Kkk...
Vote&Comment 😋
All the love L.

[Completed]••My Step Brother••Jackson Wang••MongoliaDonde viven las historias. Descúbrelo ahora