Магистрынхаа шалгалтыг өгөхөөр сургууль дээр ирэн хүлээж байв. Mark намайг хүргэж өгөөд "Сайн хийгээрэй!" гэж хэлээд үнсээд явсан юм. Харин Youngjae залгаж надад амжилт хүссэн. Jinyoung бид хоёр цуг ч өөр өөр ангид өгөх болохоор бие биендээ амжилт хүсээд түүнийг анги луу нь явуулсан юм. Шалгалт өгөх анги луугаа ороход 10 минут үлджээ. Их л сандраад байв. Учир нь нэг жилийн хугацаанд болон тэрнээс өмнө юу сурч мэдсэнээ 4, 5хан цагийн дотор шалгуулах учир айдастай байсан юм. Тэгэхдээ би өөрийнхөө хувьд сайн бэлдсэн. Хэн нэгнийг бодохгүйн тулд, хэн нэгнийг санахгүйн тулд хэн нэгнийг хажуудаа байлгаж байгаад сайн бэлдсэн.
.
.
1 минут.
Орохоосоо өмнө утсаа хаах хэрэгтэй тул утсаа гаргаж ирэн унтраах гэхэд утсанд зурвас ирэв. Ойрын хэдэн сар над луу залгаагүй, над луу зурвас бичээгүй нэгнээс ирсэн байлаа. "Амжилт." Энэ зурвасыг хараад сэтгэл дотор минь дайн дэгдэх шиг л болов. Ууг нь шалгалтын өндөр ингэж болохгүй юмсан. Үүнийгээ ухаараад сэтгэл санаагаа засаад улам хичээх ёстой юм шиг санагдсан тул уртаар амьсгаагаа гаргаад утасныхаа дэлгэцийг үнсээд унтраан халаасандаа хийлээ.
.
.
.
Шалгалтаа өгөн гарч ирэхдээ одоо л амьсгалж болох юм шиг санагдаж байв. Сургуулиасаа гараад нүдээ анин хэсэг зогслоо. Одоо цолоо авчихвал хүссэн ажлаа хийж болох юм шиг санагдана. Нүдээ буцаан нээгээд шатаар доошоо буун сургуулийнхаа хашаанаас гарахад Mark машинаа налчихсан зогсож байв. Тэр намайг харан инээмсэглэн над дээр ирэн үнсээд:
- Шалгалт амжилттай юу? гэхэд нь би инээмсэглэн толгой дохьлоо.
- За тэгвэл одоо хоёуланд нь хийх ажил их байна. гээд гарнаас хөтлөн машин луугаа алхав. Би гайхсаар:
- Юу? гэхэд тэр долоовор хуруугаа уруулныхаа өмнө аваачаад:
- Чшш... Өнөөдөр юу ч дуугаралгүй миний үгэнд ороорой за юу? гэв.
.
.
Бид хувцасны дэлгүүрт ороод иржээ. Би түүнийг яах гэж байгааг гайхаж байсан ч энэ нууцлаг байдал надад таалагдаж байсан юм. Тэр худалдагчид хандан:
- Нөгөөдөхөө энэ бүсгүйд. гэж хэлэхэд нь өнөөх худалдагч бүсгүй түүнд бөхийгөөд намайг дагуулан явлаа. Би Mark луу эргэж харан өнөөх гайхширлын харцаараа харахад тэр инээмсэглээд эрхий хуруугаа гозойлгож байв. Намайг хувцас солих өрөө лүү оруулан нэгэн энгийн хэрнээ гоёмсог даашинзыг өмсгөлөө. Ингэхэд нь Mark-ийг юу хийх гэж байгаад нь олон таамаг дэвшүүлэн дотроо бодно. Удалгүй хувцасны өрөөний хөшиг нээгдэхэд нь эргэж харвал Mark хослол өмсчихсөн зогсож байсан юм. Тэрээр намайг харан инээмсэглээд дөхөж ирэн гарыг минь өөртөө сугадуулаад дэлгүүрээс гарлаа. Гарч ирэхэд цагаан өнгийн mercedes benz g class маркийн машин зогсож байв. Жолооч нь гарч ирэн бидэнд хаалгыг нь онгойлгож өгөв. Би Mark луу эргэж харахад тэр:
- Суу суу. гэж хэлэв. Итгэлгүйхэн машинд орж суухад Mark ч ардаас суун гарнаас минь атгалаа. Жолооч буцан суудалдаа суун машин хөдлөхөд би Mark-д ийн хэлэв.
- Ингээд байхаар чинь би айгаад байна шүү. гэхэд тэр зүгээр л инээмсэглэлээ. Энэ хүн юу л хийгээд байна даа...
.
.
.
Бид явсаар нэгэн рестораны өмнө зогсов. Бидэнд рестораны ажилчин хаалга онгойлгон өгөхөд Mark буун дараа нь надад буухад минь тусаллаа. Биднийг ороход зөөгч угтан авч биднийг ширээнд суулгав. Mark намайг сандал татан суулгаад, өөрөө өөдөөс минь харан суув.
- Mark? гэхэд тэр:
- Бид үерхээд бараг л нэг жил болж байна. Мөн бид хэзээ ч ийм романтик оройн зоог барьж байгаагүй шүү дээ. Тийм болохоор өнөөдрийг гайхалтай байлгая гэж бодсон юм. гэж хэлэхтээ зэрэгцээд шахуу хоол ирэв. Мөн зөөгч бидэнд улаан дарс хундагалаж өглөө. Би баярласанаа илэрхийлэхэд зөөгч инээмсэглээд яваад өгөв. Mark хундагатайгаа барихад нь би ч бас барьлаа. Тэр инээмсэглээд:
- Чи бид хоёрын төлөө. гээд улаан дарсаа шимэн уув. Намуухан хийлийн аялгуу эгшиглэхэд орчин үнэхээр сайхан болж байв. Mark хоолойгоо засаад:
- Eva... Миний түрүүн хэлсэнчлэн бид үерхээд нэг жил болж байгаа. Энэ хугацаа богинохон ч бид бие биенээ хангалттай таньж мэдсэн гэж бодож байна. Тиймээс... тэр ингэж хэлээд суудлаасаа босон ширээний хажуу талд гаран өвдөглөн суулаа. Энэ мөчид би түүний юу хэлэх гэж байгааг ойлгосон юм. Би гараараа амаа дарахад тэр халааснаасаа улаан хайрцагтай зүйл гаргаж ирэн нээгээд:
- Wang Eva, эхнэр минь болооч? хэмээн хэлэв. Толгой дотор элдэвийн бодол эргэлдэнэ. Би түүнтэй гэрлэвэл яах бол? Түүний хэлсэнчлэн нэг жилийн энэ хугацаанд түүн лүү нэг ч тэмүүлээгүй сэтгэл минь цаашдаа хувирах болов уу? Би түүний дэргэд, түүний эхнэр болоод бүхий л насаараа байж чадах болов уу? Хүмүүсийн алга таших дуу намайг бодлоос минь салгалаа. Эргэн тойронд олон хүмүүс байгаа бололтой. Тэгэхдээ би толгой дохиж орхив. Саяны бодлуудаа үл тоон толгой дохин түүнд зөвшөөрчихөв. Нулимс минь урсаад ирлээ. Бусад нь баярын нулимс гэж бодох ч би тийм биш гэдгийг ганцаараа л мэдэж байгаа билээ. Mark хуруунд минь бөгжөө зүүж өгөөд намайг татан энгэртээ наан тэвэрсэн юм. Харин миний гунигийн нулимс урссан хэвээр... Хүнийх байж өөр хүнийх болж байгаа надад сэтгэлийн шаналал асар ихээр мэдрэгдэнэ.
- Би чамд хайртай, Eva.
- Би ч гэсэн чамдаа... хайртай.
.
.
.
Jackson намайг уучлаарай.
-------------------------------------------------------------
A/N: Sup! Ер нь ингээд жоохон жоохноор ойрхон ойрхон хугацаанд хийгээд оноос өмнө дуусгавал ямар вэ jukers? 💛 kk... Та нар манай Eva-г жоохон муухай хэлээд байна шүү, айн? "Хүүхдээ алж хаячихаад" гэж ирээд л... kk...
Та нар ер нь миний хэдэн цагийн үед гаргадагийг мэдэх үү? Анзаардаг уу? Ер нь өдөр нь биччихвэл 20 цагт, бичээд гаргана гээд шийдчихвэл 22 цагаас өмнө гаргадаг шүү kk... Одоо тэгэхээр та нар яар ёстой байх нь уу? Би дуусгана гээд шийдчихсэн болохоор аль ч өдрийн 20 цагаас 22 цагийн хооронд хүлээж байгаарай л гэх гээд... (Тэгэхдээ бас амлалтандаа хүрэхгүй бол яана аа? гээд санаа зовж л байна 😭😭 бас их хичээл ихтэй байдаг шүү оюутан хүн шүү 😭😭)
.
.
Заза ер нь дуусах дөхөж байв ч яг ч бас болоогүй л байна шүү kk... Хайртай шүү💛💛 Vote&Comment-оо харамгүй хайрлана уу kkAll the love L.
ESTÁS LEYENDO
[Completed]••My Step Brother••Jackson Wang••Mongolia
FanficИйм утгаар бичиж байгаад уучлаарай. Jackson-ы маань аав ээж хоёр ямар мундаг хүмүүс болохыг мэдэж байгаа байх. Энэ бичвэр нь миний төсөөллөөс л гарч буй багахан хэмжээний солиорол юм. :')))) ((((((+18)))))) Гол дүр: Eva Goon,Jackson Wang, Mark Tuan...