Тэр намайг буйдан дээр зөөлхөн хэвтүүлэн нүд лүү минь ширтээд халаадны минь бүсийг аажуухнаар тайлахдаа:
- За тэгээд гартайгаа найзалсан хоногууд ямар байв даа? гэж шоглоход нь би түүний цээж лүү цохин:
- Хөөе!! хэмээн чанга дуугарахад тэр инээд алдаад:
- За тоголсон юм даа. гээд уруул дээр минь үнсэв. Бид үнсэлцэж байхад би түүний футволкийг тайлан газар шидэхэд тэр намайг бага зэрэг өндийлгөөд халаадыг минь тайлахаар мөрөн дээр минь гараа тавин гулгуулахтай зэрэгцэн гаднах хаалга онгойх сонсогдов. Мөн ах ээж хоёрын ярилцах чимээ. Зүрх минь дэлбэрэх шахам болж сандрахдаа түүнийг хажуу тийш түлхээд гялс халаадаа бүслээд зочны өрөөнөөс гарлаа. Ээж:
- Jackson ирсэн юм байх даа? Яахаараа ингээд үүдэнд хамаг юмаа хаячихдаг байна аа? гэсээр цүнхийг нь замаасаа холдуулаад явах гэж байхдаа намайг олж харлаа. Би цочин гэм хийчихсэн хүн шиг түүн лүү харж чадалгүй доош харсаар гал тогоо руу ороод аль хэдийн хөрчихсөн цайнаасаа балгав. Бүх бие минь халуу шатаж гар хөл минь салганаж байв. Тэгтэл Jackson дээгүүрээ нүцгэн хэвээр зочны өрөөнөөс гараад ирэх нь тэр. Ах түүнд уурлан:
- Энэ цүнх мүнхээ газраас аваач дээ! Яахаараа шууд үүдэнд орхичихдог байна аа!
- Харин удаан ниссэн болохоор шүршүүрт орох гээд... гэхэд нь ах Jackson бид хоёрыг ээлжлэн харчхаад хоолойгоо засаад дээшээ өрөө лүүгээ орохоор явав. Тэр гадарлачихсан болов уу? Тэр өмнө нь хэзээ ч над луу ийм хачин харцаар харж байсангүй... Бас тэр надтай адилхан хүнийг Jackson-ы найз охин гэж бодож байгаа. Тэр бодлоо бага зэрэг өөрчилбөл биднийг ажиглаж эхлэх байх... Бид одоо яах ёстой вэ?
Jackson над луу хараад "Зүгээр дээ" хэмээн амныхаа хайрцгаар хэлэв. Би харин түүн лүү санаа зовж байгаагаа хөмсгөө зангидан толгой сэгсэрч үзүүллээ. Тэр цүнхээ үүднээс авчхаад дээшээ гарахаасаа өмнө над луу харж байгаад дээрээс бууж ирж байгаа нэгэн лүү харцаа шилжүүллээ. Дараа нь шатаар дээш өгсөхөд түүнтэй зөрөн ах буугаад ирэв. Би харцаа буруулаад саянаас хойш барьсан хоосон аягаа ширээн дээр тавиад хөргөгч онгойлголоо. Юу авахаа мэдэхгүй ч зүгээр сандарсандаа онгойлгочихсон юм. Тэгээд нэг алим авчхаад өрөө лүүгээ орох гэтэл ах:
- Чи юун медаль зүүчихсэн юм? гэхэд нь зогсон энгэрлүүгээ харвал түүний медаль одоо хүртэл надад зүүгдээстэй байлаа.
- Аан... Энэ нөгөө... юу... Jackson сая дээшээ гарахдаа газар унагачхаар нь би аваад зүүчихсэн юм. Их гоё... медаль болохоор нь... би сүүлийнхээ өгүүлбэрийг сонсогдох үгүйтэй хэлэхэд ах:
- Ммм... гэхээс өөр авиа гаргасангүй. Харин би түүнд бөхийчхөөд өрөө лүүгээ яаравчиллаа. Би одоо яах вэ? Бид яах вэ? Тэр бараг гадарлаж байгаа байх...
.
.
.
Оройн хоол болохоос өмнө ах ээж хоёр түр гарчихсан хойгуур түүнийг өрөөнд орж ирэх хүртэл би түүнтэй юу ч яриагүй юм. Бодох юм хэтэрхий их байсан болохоор. Тэр сандал татан урд минь суугаад хацар дээр үнсэн:
- Ярилцмаар байна уу? Эсвэл... гээд хацар илэхэд нь би гарыг нь атгаад:
- Ярилцмаар байна. гэхэд тэр санаа алдаад:
- Миний сонсохыг хүсэхгүй байгаа үгийг битгий хэлээрэй. За юу ярьмаар байна?
- Ах бараг л биднийг гадарлаад эхэлчихсэн байх.
- Яаж мэдэж байгаа юм?
- Өнөөдөр хэтэрхий илт байгаагүй гэж үү? Тэр хэзээ ч над руу тийм харцаар харж байгаагүй. Ахын үйлдэл нэг л хачин, ажиглаад ч байгаа юм шиг... Нэг тиймэрхүү. Мэдэхгүй ээ, би айгаад байна. гэхэд Jackson намайг тэврээд:
- Одоо тэгвэл бид цаашдаа арай болгоомжтой байцгаая? Энэ бүхэн миний л буруу.
- Болгоомжтой байх аа? Цаашид аа? Би ингэж байж чадахгүй Seun!
- Тэгээд... тэгээд юу гэж? гэж хэлэхэд нь би нулимстай нүдээр түүн лүү харлаа. Jackson толгой сэгсрээд:
- Үгүй ээ, наад үгээ залги. Ингэж болохгүй. Би арга олно за юу? Бас бид яг ч баригдчихаагүй байна. Тиймээс наад үгээ бодлоосоо авч хая. гэж хэлэхэд нь би уйлж эхлэв.
- Хоёулаа больцгооё. гэж арай ядан хэлэхэд Jackson сандалнаасаа босоод:
- Битгий! БИТГИЙ ХЭЛ ГЭЭД БАЙНА! тэр над луу хашгачина. Би харин чимээгүй мэгшин уйлсаар...
- Намайг уучлаарай... Угаасаа чи бид хоёрын хэн хэн нь энэ харилцааг амжилттай болохгүйг мэдэж байсан.
- Би мэдэж байсан! Тэгэхдээ чамайг зөвхөн надад итгээд, намайг харж байгаасай л гэж хүссэн! Би боломж өөрсөддөө гаргах байсан. Надад өөрсдийгөө боддоггүй хором мөч гэж байгаагүй! Би байнга л ирээдүйгээ боддог!
- Би чадахгүй нь... ингээд байгаад байж чадахгүй нь. намайг уйлан толгой сэгсэрсээр хэлэхэд тэр урд байх сандлыг хүчтэй өшиглөөд:
- ХАМАА АЛГА! ХҮССЭНЭЭРЭЭ ААШИЛ! УГААСАА ЭНЭ ЧИНИЙ ГАНЦ ЧАДАХ ЗҮЙЛ ЧИНЬ! гэж хэлээд хаалга саван гараад явчихав.
.
Би яг л үхэх гэж байгаа юм шиг санагдаж байв. Агааргүйдээд... нулимс урссаар л... Орой болчихсон тул гарч агаарт сууя гэж бодоод тийм ч дулаалаагүй гэрээсээ гарчихлаа. Гадаа хүйтэн байсан. Гэвч надад хамаа байсангүй. Миний амьдрал нурж байхад... Замын хажуугийн сандал дээр суугаад газар ширтэхэд толгой дотор хов хоосон болчихов. Юу ч бодогдохгүй... нулимс ч урсахгүй.. сэтгэл зүрх ч гэж зүйл байхгүй мэт... Бие минь тэр чигтээ хов хоосон. Гараараа нүүрээ даран доош тонгойход хэн нэгэн миний нэрийг дуудах сонсогдов. Би гараа нүүрнээсээ аваад харвал урд нэгэн машин ирээд зогсчихсон байлаа. Тэгээд би дотор нь танил хүн маань сууж байгааг харлаа.
- Хүйтэн байхад гадаа ганцаараа юу хийж байгаа юм бэ? тэр машинаасаа буугаад надад өөрийнхөө цамцыг нөмрүүлэхдээ ингэж хэллээ. Би харин түүнд хариу хэлж чадсангүй.
- Чи зүгээр үү? Ямар нэгэн зүйл болоо юу? гээд түүний аргадангуй хоолойг сонсоход нулимс минь дахин урсаад ирэв. Намайг уйлж эхлэхэд тэр сандран яахаа мэдэхгүй байж байснаа намайг тэвэрлээ. Би харин улам ихээр уйлчихав.
- Mark, би одоо яах вэ? гэхэд тэр нуруун дээр минь хөнгөхөн товшоод:
- Зүгээр дээ, бүх зүйл сайхан болно. гэж дахин дахин давтсаар л байв.
.
.
Би уйлахаа болихдоо түүнээс салаад:
- Намайг уучлаарай. Надад их хэцүү байсан болохоор л... гэхэд тэр:
- Зүгээр дээ, би ойлгож байна. Чи бүр даарчихаж дулаахан газар орцгооё. гээд намайг босгоод машиндаа суулгалаа. Түүнийг жолооныхоо ард суухад нь би:
- Зүгээр энд ингээд байж болох уу? гээд түүн лүү харалгүйгээр хэлэхэд тэр:
- Болно оо, тэгвэл машинаа дулаахан байлгая. гээд машинаа асаагаад бүлээн агаараар үлээлгэлээ. 10 орчим минут тэгж суусны дараагаар би:
- Намайг гэрт хүргээд өгөөч? гэхэд тэр:
- Мм... тэгьеэ. гээд гэрийн зүг хөдлөв. Mark-ийн ийм занд хамгийн их дуртай. Хүний сэтгэл санааны байдлыг маш сайн ойлгодог. Илүү дутуу зүйл ч асуудаггүй. Өөрийнх нь оролцох асуудал биш бол огт оролцохгүй.
.
Гэрийн гадаа ирэхэд нь би түүнд цамцыг нь өгөөд:
- Төвөг удсанд уучлаарай. Хүргэж өгсөнд баярлалаа. гэж хэлээд машинаас нь буун хаалгыг нь хаах гэж байтал:
- Үнэхээр их баярлаж байгаа бол дараа кофегоор дайлаарай. Бас битгий ганцаараа шөнө гарч байгаарай. Намайг дуудаж байсан ч болно. За юу? гэхэд нь би инээмсэглэх гэж оролдон мөн толгой дохиод хаалгыг нь хаалаа.
.
.
.
Маргааш нь сүнс сүүдэр шиг юм явж байхад Youngjae ч намайг гайхан яачхаад байгааг минь асуусаар л байсан юм. Бид өдөржингөө хамт явсан ч би түүнтэй нэг ч үг солиогүй юм. Харин Youngjae зогсоо зайгүй юм ярьна.
.
Хичээл завсарлаад цайны газарт сууж байхад тэр:
- Хөөе ээ! Чи надад үнэхээр яачхаад байгаагаа хэлэхгүй хэрэг үү? гэхэд нь би түүн лүү гунигтай хараад удаанаар толгой сэгсэрлээ.
- Eva гуай их юм нуудаг болжээ. гэхэд нь би санаа алдлаа.
- Мм... нээрээ надад нэг оюутны хайрын захиа ирсэнийг таг мартчихаж. Гялс уншчихаад ирье за? гэхэд нь би толгой дохьлоо. Түүнийг явсны дараа удсан ч үгүй радио асан сургууль даяар түүний хоолой тархав.
"Сайн байцгаана уу? Choi Youngjae дахин мэндчилж байна. Энэ удаад та бүхэнд нэгэн залуугийн бичсэн хайрын захиаг уншиж өгөхөөр бэлэн болоод байна. Ингээд уншиж өгье. "Сайн уу? Энэ гайхалтай өдрийн мэндийг чамдаа хүргье. Бид бие биенээ мэддэг болоод нэлээн урт хугацаа өнгөрчээ. Харин би энэ бүхий л хугацаанд чамд сэтгэлтэй болчихсоноо мэдээгүй явж. Бас чамайгаа ч аль хэдийн алдчихжээ. Чамайг өөр нэгэнтээ цуг байдгийг мэдсээн. Одоо сэтгэлээ илчэлбэл оройтчихсон уу? Чи нэгэнт тэр хүнийх болчихсон уу? Гэсэн ч би чамаасаа холдож чадахгүй ээ... Алсаас ч болов чамайг хайрлана." гэсээр friendzone-дуулсан залуугийн хайрын захиаг уншиж дуусаад араас нь дуу явуулав. Дууг дууссаны дараа "Баярлалаа. Choi Youngjae байлаа. Баяртай." гээд эфирээ хаав. Удалгүй тэр цайны газрын хаалгаар орж ирж байтал охидууд "Ёстой гоё уншлаа шүү!" гэх мэтчилэн үгнүүдийг түүнд хэлж байв. Харин тэр инээсээр тэдэнд баярласнаа илэрхийлээд над дээр ирлээ.
- Хөөрхий залуу... Friendzone-дуулчхаад л шантрахгүй яваад байдаг шүү... гээд намайг инээх аядахад тэр намайг үг дуугарсанд баярлан:
- Харин тийм ээ. Би уншчхаад "Хөөрхий минь" л гэж бодсон.
- Ямар гээчийн азгүй залуу байв даа?
- Нэг жижигхэн хар үстэй... гэснээ амаа дараад:
- Би задруулах ёсгүй штэ! гээд өөрийнхөө толгой руу цохиод:
- Чамайг надтай ярьж байгаад баярлаад хамаг юмыг нь дэлгэх гэж байна шт. Энэ манай радионы алтан дүрэм байгаа юм аа. Үйлчлүүлэгчдийнхээ нууцыг чандлан хадгалдаг юм. Тиймээс л манай радио одоог хүртэл амжилттай явж байна. гээд peace (✌) гаргахад нь би нүдээ эргэлдүүлсэн ч инээгээд түүний үсийг сэгсийлгэлээ.
.
.
.
Youngjae бид хоёрын хичээл адилхан цагт тарсан тул хамтдаа сургуулиас гаран явж байтал машины дохио дуугарах зүг лүү бид хоёул харвал тэнд Mark зогсож байв. Youngjae:
- Юу вэ? Эргээд нийлчихсэн юм уу?
- Үгүй ээ, тийм биш. Тэгэхдээ дараа тайлбарлая! гээд түүнийг орхиод Mark дээр очлоо. Mark инээмсэглээд:
- Сайн уу?
- Сайн сайн уу? Ямар хэргээр...?
- Ммм... Кофегоор дайлах цаг чинь болчихсон юм шиг санагдаад...
- Бид өчигдөрхөн л...
- Хамаагүй ээ... Хэлсэндээ хүрнэ биз дээ? гэхэд нь би муухан инээмсэглээд толгой дохьлоо. Тэгэхэд тэр "За тэгвэл суучих" гээд машин луугаа дохиход нь би ч машинд нь суулаа. Тэгээд сургуулийнхаа үүд рүү хальт хартал Jackson, Jinyoung 2 бидэн лүү харчихсан зогсож байв. Jinyoung ч яахав гэж бодоод Jackson луу хартал түүний над луу харж байгаа харц ширүүн байх бөгөөд түүний уур нь буцалж байх шиг л байв. Харин би түүнээс харцаа буруулан өөр тийш харахад Mark ч машинаа асаан тэндээс хөдөллөө.
Ядаж л тэр намайг хөгийн хүүхэн гэж бодож байгаа болов уу? Тэгж бодвол сайн юмсан. Тэрний намайг гэсэн сэтгэл бага ч болов хөрөх биз...
---------------------------------------------------------
A/N: Би арай л мундаг байна уу? Хахах... нэг болж оруулж өгөхгүй маяглаад л нэг бол өдөр дарааллаж оруулж моруулаад л kkk... Ер нь өчигдөрийн та нарын сэтгэгдэлүүд бичигдээгүй бол надад бичих хүсэл төрөхгүй байсан байх аа kk... Тэгэхээр та нар сайн сэтгэгдэлээ бичээрэй. Юмс дөнгөж эхлэж байна шүү kk. Vote&Comment ❤
All the love L.
KAMU SEDANG MEMBACA
[Completed]••My Step Brother••Jackson Wang••Mongolia
Fiksi PenggemarИйм утгаар бичиж байгаад уучлаарай. Jackson-ы маань аав ээж хоёр ямар мундаг хүмүүс болохыг мэдэж байгаа байх. Энэ бичвэр нь миний төсөөллөөс л гарч буй багахан хэмжээний солиорол юм. :')))) ((((((+18)))))) Гол дүр: Eva Goon,Jackson Wang, Mark Tuan...