~~Chapter 46~~

1.7K 188 21
                                    

- M..Mark... тэр хаалгаа хаачхаад над луу харан:
- Өө би чамайг унтчихсан л гэж бодлоо. Наад шалан дээрээ юу хийж суугаа юм бэ? гэхэд би сая л өөрийгөө шалан дээр суучихсанаа анзаарлаа. Түүний хэлсэн үгэнд хөл минь хүртэл даагдахаа больсон бололтой.
- Аан... сая хальтрах шахаад... гэхэд тэр хөнгөхөн инээд алдан:
- Шахсан гэж бүр хальтарчихсан юм биш үү? гээд намайг босоход тусаллаа. Тэр гарнаас барьсан хэвээр байх бөгөөд бидний хоорондох зай ойрхон байв. Бидний хэн хэн нь нэг ч үг дуугарахгүй байх аж. Тэр нөгөө гараараа миний хацрыг илбэн үсийг минь чихний ардуур хийгээд намайг өөр лүүгээ харуулж над луу аажуухнаар дөхөн нүдээ аниад уруул дээр минь үнслээ. Тэр яг л намайг хагарчих юм шиг бүхнийг зөөлхөнөөр хийх аж. Түүний гар, гарыг минь дагуулан дээшлэж өмссөн халадны нэг мөрийг нь л унагахад нимгэхэн халад юухан байхав тэр чигтээ тайлагдан газар унах нь тэр. Түүний уруул хүзүүн дээр минь ирэн намайг шимэн үнсэх бол гар нь биеийг минь ороосон алчуурыг тайлах гэж байгааг мэдрэв. Энэ үед л би түүнийг зогсоогоод түүнээс зай барин холдлоо. Mark над луу харах нь мэдрэгдэж байсан ч би түүн лүү харж чадсангүй.
- Чи... чи надад амласан. Намайг чиний эхнэр болсон цагт л... гээд өгүүлбэрээ гүйцээгээгүйд Mark-ийн инээх сонсогдов. Тэр над луу ойртон тэврээд:
- Чамайг миний эхнэр болчихсон л гэж бодсон юм. Уучлаарай. гээд холдон духан дээр үнсээд:
- Үсээ хатаачхаад унтаж бай даа. Би шүршүүрт орлоо. гээд надтай зөрөн угаалгын өрөө лүү орлоо. Тавиур дээр байх сэнсээ аваад тольны өмнө суухад толгойд элдэвийн бодол эргэлдэх аж. Саяны үйлдлүүдээс нь харахад Mark бидний яриаг сонсоогүй нь ойлгомжтой. Харин Jackson... Тэр одоо болтол яагаад бууж өгөхгүй намайг татаж чангаасаар байгаа юм бол? Одоо түүнд боломж байхгүй болсон шүү дээ. Тавхан удаа нар жаргаж, тавхан удаа нар мандаад л би өөр хүний эхнэр болох гэж байхад...
.
.
.
Өглөөний нар тэнгэрт хөөрөхөд гадаа их халуун байсан учир бид далайн эрэг дээр очин сэлэхээр шийдсэн юм. Mark-ийн ах эгч дүү гээд ихэнх хүмүүс хажууд байх өндөр цохион дээрээс далай руу үсрэн хөгжилдөцгөөж байсан бол би айгаад түүн дээрээс үсрэх битгий хэл тонгойхоос ч эмээж байлаа. Тэр цохио бараг 3 давхар байшинтай тэнцэхүйц өндөртэй байсан юм. Би эрэгтэй ойрхон хэсэгт сэлж байгаад гарч ирэн биеэ тослон хэвтлээ. Үнэнийг хэлэхэд Jackson өглөөнөөс хойш харагдахгүй байгаад би гайхаж байсан юм. Тэр зугаа цэнгэл хөгжилдөөнөөс яасан ч буцахааргүй хүн юмсан. Ингэж бодож байтал хэн нэгэн нарыг хаан сүүдэрлэн миний хажууд ирж зогсох нь мэдрэгдлээ. Намайг нүдээ нээхэд тэр над луу харж байгаад доош суув. Тэр хүн нь мэдээж Jackson байсан юм. Тэр юу ч дуугаралгүй суусаар л байв. Харин би түүн рүү ширтсээр л... Тэр санаа алдаад над луу харан:
- Өчигдөр тийм зүйл хэлсэнд уучлаарай. Би зүгээр л... зүгээр... Хмм... Өөрийгөө өмөөрч чадахгүй нь ээ. Тэр үед чамд ч гэсэн хэцүү байсан байх. Би хэтэрхий хувиа хичээсэн зан гаргачихлаа. Одоо би чамайг дахиж зовоохгүй ээ, би чамаас сэтгэлээ татаж авахыг хичээх болно. Харин чи Mark-тай сайхан амьдрах хэрэгтэй шүү. Аз жаргалтай байгаарай. Тэр чамд маш их хайртай. гэхэд Mark "Eva!" гээд намайг дуудан наашаа ирж байх нь харагдав. Түүнийг дахиад л хамтдаа дээрээс үсрэхийг асуух гэж байгаа байх гэж бодож байхад Jackson:
- Тэгэхдээ над шиг их биш. гэж хэлээд босон сэлэхээр явлаа. Харин Mark над дээр ирээд миний бодсон бодлыг баталж орхив.
- Үгүй ээ, би айгаад байна гэж хэлсэн штэ?
- Тэгэхдээ чи уйдаад байгаа юм шиг харагдаж байна. гэхэд нь би толгой сэгсрээд:
- Үгүй ээ, би уйдаагүй. Чи явж хөгжилд. гэхэд Mark миний духан дээр үнсээд:
- Хэрэг гарвал дуудаарай. гээд яваад өглөө.
.
.
Цаг агаар гэнэтхэн л хувьс хийж үд өнгөрөхөд хүчтэй салхи шуурч гадаа байсан ихэнх хүмүүс өрөө өрөөндөө орцгоожээ. Харин би гадаа сууж бага зэрэг бодлоо цэгцлэхийг хүссэн юм. Далайн ус хүчтэй давалгаалж аймшигтай хэдий ч дотор амраах мэт сонсогдоно. "Mark чамд маш их хайртай. Тэгэхдээ над шиг их биш." гэх Jackson-ы хоолой байн байн чихэнд сонсогдож намайг дотроос минь урж тасдаж байсан юм. Jackson-г надад хайртай гэх бодол намайг хангалттай догдлуулж бас айлгаж байлаа. Цээжин дотор гал ус холилдож байна уу гэлтэй амьсгаа давчдаж зүрхээ хэвийн цохилуулахыг хичээнэ. Харин гадаа яг л миний дотор шиг хүчтэй шуурна. "EVA!!!" гэх миний хамгийн их сонсохыг хүсдэг хоолой чангаар сонсогдоход сая л ухаан орон эргэн тойрноо харвал би өнөөх айгаад байсан цохионыхоо ирмэг дээр ирчихсэн байх ажээ. Jackson луу эргэн харахдаа би хөл алдан доош унаж байгаагаа мэдэрлээ.
.
.
Author's POV:
Eva-г унахыг харсан Jackson тэр даруй л гүйн Eva-гийн араас далай руу шумбан оров. Тэр далайн хүйтэн усанд Eva-г хайхдаа түүнийг ёроол руу унаж байхыг олж харлаа. Eva шоконд орсондоо ухаан алдсан бололтой. Jackson түүний ардаас сэлэн гарнаас нь татан эрэг лүү гарахаар зүтгэлээ. Их шуургатай байсан нь далайн ус давхлгаалж түүнийг сэлэхэд хүндрэл учруулж байсан юм. Jackson дээш сэлэхдээ нэгэн бодол толгойд нь орж ирсэнд тэр гайхаж орхив. Тэр Eva-тай цуг энэ хүйтэн далайн ёроолд үлдэхийг хүсчээ. Хамгийн гол нь тэр үхэх гэдэгтээ бус Eva-тай хамт... хайртай хүнтэйгээ хамт байхыг хүссэндээ л энэ бодолдоо эзэмдүүлсэн нь энэ. Тэр энэ бодолдоо автагдсан ч бодлоо няцаан хувиа хичээхийг хүссэнгүй. Eva-г амьд байлгах ёстой гэж бодон сэлсээр далайн эрэг дээр гаргаж ирэв. Jackson түүнийг амьсгалахгүй байгааг мэдрэн зүрхний иллэг хийн дараагаар нь хиймэл амьсгаа хийж өгөв. 2, 3 удаагийн оролдлогын дараа Eva залгисан усаа гаргаж ухаан орлоо. Тэр нүдээ нээгээд үгээр хэлэхийн аргагүй харцаар Jackson луу харан шууд л түүнийг татан үнсэв.
.
Тэд үнсэлцэхээ болин уруулаа салгаад духаа нийлүүлэхдээ хэн хэн нь амьсгаадаж байгаагаа мэдэрцгээж байв. Бас энэ чимээгүй байдал тэдэнд тухтай санагдах агаад энэ байдлаа ч эвдэхийг хүссэнгүй. Гэсэн ч гадаа хүйтэн салхитай учир Jackson Eva-г гар дээрээ өргөөд:
- Чи даарчихлаа. гээд өрөөнийх нь зүг чиглэв. Харин Eva сул дуугаар:
- Jackson? Чи надад хайртай юу? гэхэд тэр Eva луу нэг гайхан харснаа:
- Би чамд хайртай. гэв. Eva инээмсэглээд:
- Сонсогдохгүй байна. гэхэд Jackson илүү чангаар:
- Тийм ээ. Eva, би чамд хайртай! гэж хэлэхэд Eva:
- Би ч гэсэн чамд хайртай. гэж хэлээд Jackson-ыг алдчих вий гэсэн шиг цамцнаас нь чанга зуурлаа.
.
.
Тэдний хэн хэн нь ирээдүйн тухай бодохгүй байх аж. Тэд одоогийн бие биендээ хайртай гэдгээ хэлж байгаадаа л сэтгэл нь ханаж тэд жаргалтай байсан юм. Харин ирээдүйд? Ирээдүйд тэдний энэ жаргал юу болж хувирах бол?
-----------------------------------------------------
A/N: За хэнд юу гэж хэлмээр байна даа? 😂😂 өмнөх парт 100:20 болоогүй ч би хангалттай муу хүн болохоор оруулж байна 😂😂😂 бас намайг Wattpad дээр 2K followers-той болгоцгоох уу? 😅😊💕

 Харин ирээдүйд? Ирээдүйд тэдний энэ жаргал юу болж хувирах бол?-----------------------------------------------------A/N: За хэнд юу гэж хэлмээр байна даа? 😂😂 өмнөх парт 100:20 болоогүй ч би хангалттай муу хүн болохоор оруулж байна 😂😂😂 бас на...

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Бас намайг IG дээр дагаарай. Fangirl-той холбоотой зүйлсүүдээ болон Wattpad-тай холбоотой зүйлсээ story-ндоо хийж байх болно 😋

100:20

All the love L.

[Completed]••My Step Brother••Jackson Wang••MongoliaWhere stories live. Discover now