Нүдээ нээвэл би Jackson-ий цээжийг дэрэлсэн байх бөгөөд харин тэр тайван гэгч нь унтаж байв. Түүнийг харах төдийд л хэдхэн цагийн өмнө түүний надад өгсөн таашаалыг бодон уруулаа хазлаа. Би түүний abs-ийг нь дагуулан хумсаараа хөнгөхөн зурж байгаад, тэр доор хөнжлөөр халхалсан байх зүйлийг нь бодон хөнгөхөн инээд алдлаа.
- Айлгүйтэхээ больж үз. гэх түүний нойрмог дуу гарахад би цочин түүн лүү хараад хажууд нь хэвтлээ.
- Чи үргэлж намайг өдөх юм аа? гэж түүнийг хэлэхэд би муухай хараад:
- Үгүй ээ... Би чамайг өдөөгүй. гэхэд тэр "Хэн мэдэх вэ дээ?" гэсэн шиг мөрөө хавчиж байв. Би түүний цээжийг хөнгөхөн түлхэн:
- Чи л намайг хамгийн анх үнссэн.
- Тэрнээс хойш чи намайг хүсдэг болсон. гэхэд нь миний нүд томорсон ч надад хэлэх хариу үг олдсонгүй. Магадгүй энэ үнэн байх. Бид хэсэг чимээгүй хэвтэцгээн зөвхөн бие биенээ ширтэж байхад Jackson чимээгүй байдлыг эвдэн:
- Чи энэ их туршлагаа хаана ингэж хуримтлуулаав? хэмээн жуумалзахад нь би:
- Би чиний тухай асуугаагүй байх аа? Тэгэхэд чи асуухаа боль.
- Хэрвээ намайг хэлбэл чи хэлэх юм уу? гэж асуучихаад намайг хариулахаас өмнө:
- Надад нэг эгчмэд бүсгүй байсан. Би бүгдийг тэрнээс сурсан. Тэр эцэст нь баян залуу дагаад явчихсан. Тэгээд л болоо. Одоо чи хэл? гэхэд нь би чимээгүйхэн хэсэг хором байж байгаад санаа алдан ярьж эхэллээ.
- Би энд ирээд удаагүй байхдаа нэг залуутай үерхсэн. Бас л энэ бүгдийг тэрнээс л сурсан. Тэр миний анхны гэсэн юм болгоныг минь авчихаад эцэст нь тэр намайг хаяад л явчихсан. гэхэд миний хоолой зангирч байв. Түүний тухай ярих болгонд ийм зүйл болох юм. Би мартмаар байна.
Jackson миний үсийг хойш нь самнан дагзан дээр гараа тавиад өөр лүүгээ наан цээжиндээ тэвэрлээ. Би түүн лүү гараа явуулан мөн адил тэврэхэд Jackson:
- Ойлголоо. Би дэмий юм асуучихаж. Тэгэхдээ би тэрэнд баярлалаа гэж хэлмээр байна. гэж хэлэн инээхэд нь би ч мөн адил даган инээв. Тэр ямар ч гунигтай мөчийг түргэхэн шиг үргээж чадах юм.
.
.
.
7 хоногийн дараа.
Бид оройн хоолоо идэн ширээндээ сууцгааж байхад ээж ам нээн яриа эхлүүлэв.
- Дараа долоо хоногт ахлах сургуулийн төгсөлтийн хүүхдүүд чинь уулзана биз дээ? гэж хэлэхэд нь би сая л саналаа. Бид төгсөөд 5 жил болж байгаа юм байна. Би чимээгүй толгой дохив.
- Тэгвэл та хоёр ХонгКонг руу цуг явцгаана шүү. гэхэд нь би ээж лүү том нүдлэн хараад:
- Яагаад? Яах гэж? Би тусдаа явчихаж чадна.
- Үгүй дээ, хонгор минь. Тэнд байдал өөрчлөгдсөн. Сүүлд нэлээн хэдэн гэмт хэрэг гарч байгаа гэж дуулсан. Чамд ах чинь хэрэгтэй. Тэр ядаж л туялзуур сэлмээр хичээллэдэг шүү дээ.
- Энэнд тэр спорт нь ямар хамаатай юм бэ? гэхэд Rui-Ji ах:
- Хэрвээ хэн нэгэн чамайг гэмтээх гэж оролдвол Jackson чамайг хамгаална гэсэн үг. гэхэд нь би санаа алдан доош харлаа. Ээж:
- Тэгээд та хоёр цуг явна биз дээ? гэхэд нь би халбагаа ширээн дээр тавиад:
- Өөр сонголт байгаа гэж үү? гэж хэлээд ширээнээс босохдоо хальт Jackson луу харвал тэр жуумалзаж байв. Би тэдний нүднээс далд орон шатан дээр ирэхдээ саяны тэвчиж байсан инээдээ чангаар гаргачих шахав. Хурдхан шиг өрөө лүүгээ орон хөхрөн инээлээ. Дургүйцэж буй мэт жүжиглэх тийм ч хялбар байсангүй.
.
.
Jackson's POV:
Eva-г тэгж өрөөндөө орсны дараа би түүн дээр очихгүй байхаар шийдлээ. Орой ч тэр.
.
.
Маргааш өглөө нь аав эгч хоёр бас л ажилтай тул өглөө эрт гадагш гарч Eva бид хоёр л гэртээ үлдлээ. Босон гал тогоонд ороход тэр байхгүй байв. Өдий хүртэл унтаж байгаад нь гайхсан ч би цайгаа уучихаад өрөөндөө орлоо. Орой бэлтгэлдээ явах эсэхдээ эргэлзэн орон дээрээ хэвтэж байгаад ойрд очоогүй болохоор багшдаа загинуулах талаар бодон дараа явахаар шийдээд утсаа оролдон хэвтлээ.
.
Нэг л мэдэхэд өдрийн 14 цаг болсон байх бөгөөд өрөөнөөсөө гаран Eva-г гэрээр хайхад тэр байсангүй. Эцэст нь өрөөгөөр нь орохоор шийдэн бариулыг доош татан ороход Eva цааш харан атиралдчихсан хэвтэж байв. Би түүнд сонсогдохуйц инээгээд:
- Хөөе... Ийм удаан унтаад, намайг ганцаардуулж болно гэж үү? гэхэд тэр хариу хэлсэнгүй. Түүн лүү бага зэрэг ойртон царайг нь харахаар өндийхөд тэр зовиуртай нь аргагүй нүдээ аниад, хүнд хүнд амьсгалан хэвтэж байв. Би түүнийг гараараа хатгаад:
- Хөөе, чи зүгээр үү? гэхэд тэр уурласан өнгөөр:
- Чамд хамаагүй гарч үз! гэх нь тэр. Би:
- Хөөеэ? Яагаад байгаа юм бэ? Зүв зүгээр байхад яагаад уурлаад байгаа юм?
- Чамд хамаагүй гэсэн штэ? Гар! гэхэд нь би өрөөнөөс нь гаралгүй түүний биеийн байдлыг ажиглахаар үлдлээ. Тэр байс хийж байгаад л ёолон, хөрвөөж, хэвлийн тус газраа барьж байв. Би хэсэг бодос хийн зогсож байгаад түүний урилгагүй улаан эгч ирснийг мэдлээ.
- Сарын тэмдэг чинь ирчихсэн хэрэг үү? гэхэд тэр амьсгаадан:
- Jackson. гэж хэлэхэд нь би доош буун улаан лооль, ногоон цай, халуун жин бэлдээд түүний өрөөнд ороход тэр өмнөхөөсөө ч дор харагдаж байв. Хөлс нь бурзайн ёолох ч тэнхэлгүй болсон мэт байлаа. Түүнийг гар дээрээ өргөн орных нь толгойг түшүүлэн суулгаад хэвлий хэсэгт нь халуун жингээ тавиад хөнжлөөр нь бүтэн ороогоод эхлээд ногоон цайгаа өгөн дараа нь улаан лоолио өглөө. Түүний хөлсийг арчин орных нь хажуу талд түүнтэй зэрэгцэн суухад тэр мөрийг минь дэрлэв.
- Чамд баярлалаа. Бие минь арай л дээрдэж байх шиг байна. гэхэд нь би үсийг нь хойшлуулан самнаад:
- Энэ чинь хэд хоног үргэлжилдэг вэ? гэхэд тэр хөнгөхөн инээмсэглээд:
- 4 хоног. гэж хэллээ. Тэгэхэд нь би санаа алдан:
- Би сар бүрийн 4 хоногт чамгүйгээр зовох нь ээ? гэхэд тэр инээд алдан цээжийг минь цохиж байв.
- Жин хөрчихсөн байх. Би солиод ирье. гэхэд тэр:
- Одоо хэрэггүй дээ? Гайгүй болж байна.
- Ээе... Зүгээр өнөөдөр миний үгэнд ороод томоотой байж бай за? Сарын тэмдэг ихэнх эмэгтэйчүүдийн эхний нэг, хоёр хоногтоо өвддөг гэсэн. Тэгэхээр хоёулаа хийх боломжгүй болохоор гэрт суухгүйгээр маргааш гадуур гарцгаая? гэж хэлээд түүн рүү ирмэхэд тэр инээмсэглэн толгой дохьлоо. Тэр өдөржингөө Evа-г дулаацуулан тэвэрч хэвтсэний дараагаар аав эгч хоёр ирэн биднийг анзаарах ч сөхөөгүй ядарсанаа гайхан өрөө лүүгээ орлоо. Eva миний хажууд гарыг минь дэрлэн унтаж байхад эвтэйхнээр гараа сугалаж аваад өрөө лүүгээ орохоор явлаа.
.
.
.
Өглөө болоход Eva-д цайг нь бэлдэхээр доош буухад аав эгч хоёр сэрчихсэн цайгаа ууж байв. Би тэдний хажууд цай бэлдээд дээшээ авч гарах хачин тул тэдний явахыг хүлээнгээ эгчийн бэлдсэн өглөөний цайг ууж байлаа. Аав:
- За өнөөдөр амрах юм чинь, сайхан гэртээ байя даа. гэж хэлэх нь тэр. Би өөдөөс нь харж инээж байсан ч дотроо "Цагаа олж амарч дээ" гэж бодож байв. Цайгаа хурдхан шиг уугаад тэднийг дээшээ гарч ирэхээс өмнө Eva-гийн өрөө лүү ороход түүний бие дахин муудсан нь илт байв. Би түүний хажууд сандал татан суугаад духыг нь барьж үзэхэд халуунгүй байх ч хөлс нь бурзайн уруул нь хатчихсан байв.
- Eva чиний бие дахиад л муу байна уу? Хоёулаа өнөөдөр гарахаа больцгоох уу? гэхэд Eva дээш өндийхдөө бага зэрэг ярвайн:
- Өдөр гэхэд зүгээр болчих байхаа. Өвдсөн ч өвчин намдаах эм уучихъя. Би гадуур гармаар байна аа... гэхэд нь би толгой дохин инээмсэглэлээ. Eva ч мөн өөдөөс харан инээмсэглэхэд ард:
- Та хоёр юу хийгээд байгаа юм? гэх эгчийн дуу хадав. Түүний царай гайхсан харагдах бөгөөд хаалгаар дөнгөж орж ирж байв. Би сандалнаасаа босон эгч лүү ойртоод:
- Eva-гийн бие муудсан юм шиг байна. Өчигдрөөс хойш өрөөнөөсөө гарахгүй байхаар нь гайхаад... гэх миний үгийг сонсоод эгч бүр их хачин харав. Ер нь биднийг өмнөх шигээ харилцаатай байгаа гэж бодож байгаа бүх хүмүүс намайг ингэж хэлсний дараа хачин харах нь ойлгомжтой. Эгчийн харц огцом өөрчлөгдөн нүүрэндээ инээмсэглэл тодруулаад:
- Jackson чи үнэхээр сайн ах байна шүү. гэж хэлэн хацрыг минь нэг гараараа илбэн дараа нь Eva луу очин биеийг нь асууж байв. Энэ үед аав орж ирэхэд эгч аав луу сэтгэл хангалуун гэгч нь инээмсэглэн хараад:
- Хүүхдүүд маань сайхан харилцаатай болсон гэж би бодож байна. Jackson үнэхээр сайн ах юм. гэхэд аав эгчийг тэврэн хацар дээр нь үнсэн, миний мөрөн дээр хөнгөхөн хэд хэд алгадаад тэд Eva-гийн өрөөнөөс гарлаа. Би Eva луу ойртоход түүний санаа нь зовсон харагдаж байв.
- Би үнэхээр их айлаа. гэж түүнийг хэлэхэд нь би хөнгөхөн инээгээд:
- Бид нүцгэн байгаагүй цагтаа айх шаардлагагүй гэж бодож байна. гэхэд тэр инээмсэглэн толгой сэгсэрлээ.
.
.
.
Өдөр 15 цагийн үед Eva-гийн бие ч сайжран бид тэдэнд худлаа хэлсээр нэг нэгээрээ гэрээс гарлаа. Парк дээр уулзахаар тохиролцсон тул би түүнийг тийм ч удаан хүлээгээгүй байхад тэр ирлээ. Би Eva луу хараад:
- За тэгэхээр юу хийх үү? Өнөөдөр миний машин бид хоёр чамд болон улаанаа аниад чинь хүчин зүтгэх болно. гэхэд тэр хөхрөн инээгээд:
- Мм... Тэгвэл тайван тоглоомнууд тоглоцгооё. гэхэд нь би толгой дохив. Тэр тээр өндөрт байрлах T express(галзуу хулгана) руу заан:
- Тэндээс эхлэвэл ямар вэ? гэхэд нь миний царай хувьсхийн бараалаа.
- Чи хэлэхдээ тайван... гээд намайг үгээ дуусгаагүй байтал тэр мөн л намайг шоолон инээж:
- Тоглосон юм аа... Өнөөдөртөө морин тойруулган дээр л сууцгаая... Харин дараа нь хоол идье. Улаанаа эгч бид хоёр өлсөөд байна. гэхэд нь би хөнгөхөн инээд алдаад толгой дохьлоо.
.
.
.
Бид тоглож дуусаад шууд л паркаас гаран нэг гудамж дундуур явж байхад ямар ч зоогийн газар байгаагүй тул би гаднаасаа цэвэрхэн харагдах нэгэн bakery-д орохыг санал болгоход тэр эрс татгалзав.
- Энд өөр олигтой газар алга аа! Тийм болохоор энд хөнгөхөн хооллоод орой гэрт би чамд ахиухан шиг хоол хийж өгье за юу? гээд түүний бугуйнаас нь бариад чирлээ. Eva:
- Үгүй ээ, Jackson. Өөр газар орцгооё. Энэ л биш. гэж хэлэхэд нь бид аль хэдийн тэр bakery дотор ороод ирчихсэн байв. Би эргэж харан:
- Юу нь болохгүй байна аа? Дажгүй л газар байна шт. гэхэд миний ард нэгэн эрэгтэй хүний хоолой дуугарлаа.
- Eva?
- Өө... Mark. гэж тэр хариулах нь тэр.
------------------------------------
All the love L.
ESTÁS LEYENDO
[Completed]••My Step Brother••Jackson Wang••Mongolia
FanfictionИйм утгаар бичиж байгаад уучлаарай. Jackson-ы маань аав ээж хоёр ямар мундаг хүмүүс болохыг мэдэж байгаа байх. Энэ бичвэр нь миний төсөөллөөс л гарч буй багахан хэмжээний солиорол юм. :')))) ((((((+18)))))) Гол дүр: Eva Goon,Jackson Wang, Mark Tuan...