~~The Last Chapter~~

2.7K 223 51
                                    

- Та хоёр хэзээнээс ийм харилцаатай болсон юм? Хэзээнээс юм? Цуг Hong Kong явсан үеэс үү? Эсвэл анхнаасаа юу? Чиний Mark-аас салсан шалтгаан тэгэхээр...? Ээж биднийг ийн асуултуудаар булж байв.
- Э..э..ээж... миний чичирсэн хоолой сонсогдоход ээж над луу жигшсэн нүдээр харлаа.
- Ээж гэнэ ээ? Ээж гэсэн үү, чи! БИ ЧИНИЙ ЭЭЖ БАЙСАН БОЛ ЧИ НАДАД ИЙМ ЗҮЙЛ ХИЙХ БАЙСАН ЮМ ГЭЖ ҮҮ? Тэр уйлаад эхлэв. Түүний уйлахыг хараад би ч даган уйлж толгой гудайлган сууна.
- Таны бодож байгаа бүхэн чинь үнэн. гэж Jackson-ыг хэлэхэд ахын дуу нь өндөрсөж ирэн түүнийг алгадахаар гар далайхад нь би яагаад ч юм түүнийг хаан урдуур нь орчихсон юм. Ах мэдээж намайг цохиж чадахгүй шүү дээ. Гараа буулгаад хүнд хүнд амьсгалсаар буцан суудалдаа суув.
- Eva, чи ингэх байсан юм гэж үү? Чи яаж надад ингэж хандаж чадав аа? гээд үргэлжлүүлэн уйлж байгаад нулимсаа арчаад:
- Гүйцээ! Бид сална! Eva чи надтай цуг Hong Kong явж амьдар! Одоо юмаа багла! гэхэд нь би уйлахаас өөр юу ч хийж чадсангүй.
- Үгүй ээ, эгчээ! Jackson-ы хоолой сонсогдсон ч би урьдны адил юу ч хийж чадахгүй байгаадаа өөрийгөө өрөвдөж байсан юм.
- Та одоо ууртай байна. Бүгдээрээ тайвширч байгаад ярилцья.
- Jackson, чи!! Ахын хоолой сонсогдсон ч Jackson айсангүй.
- Аав аа, гуйя! Хоёулаа хайртай хүмүүсээ хамгаалж үлдэх хэрэгтэй. Энэ үгийг сонсох төдийд л нулимс минь бүр ихээр урсаж эхлэв. Ах ч бас хэлэх үггүй болжээ. Ойлгомжтой л байх, өөрийнх нь хойд охинд төрсөн хүү нь хайртай гэж байна шүү дээ... Jackson гарнаас минь атгаад дээшээ өрөө лүү орохоор явав. Би явж байхдаа эргэж харвал ээж ахыг тэврээд уйлж байхыг олж харлаа. Тэд ч бас бие биендээ үнэхээр хайртай биш гэж үү?
.
.
Jackson намайг тэврэн тайвшруулах бол харин би уйлсаар л байлаа. Jackson миний мөрнөөс барин:
- Eva, тайвшир. Бидэнд ингээд сууж байх цаг алга. Ярилцаж ямар нэгэн шийдэлд хүрцгээе. гэхэд нь би толгой дохин нулимсаа арчаад урт амьсгаа гарган тайвшрахыг хичээхдээ цонхоор харвал гадаа аль хэдийн харанхуй болжээ. Jackson миний толгойг илэн духан дээр үнсэхэд нь:
- Би өөрсдөөсөө болж ээж ах хоёрыг салгамааргүй байна. гэж намайг хэлэхэд тэр:
- Тийм ээ, би ч гэсэн. Тэд бие биендээ их хайртай. Би ч бас тэднийг салаасай гэж хүсэхгүй байна. Тэгэхээр... гээд түүнийг дуугаа хураахад нь түүн лүү харлаа.
- Чи надад итгэж байна уу? Би толгой дохив.
- Чи надтай бүхий л насаараа хамт байхдаа харамсахгүй юу? Би мөн л толгой дохьлоо. Тэр инээмсэглээд:
- Goon Eva, надтай гэрлээч? гээд өвдөг сөгдөхөд нь миний нулимс дахин урсаад эхлэв. Тэр ийш тийш харж байснаа:
- Уучлаарай, надад өгөх чамин бөгж алга байна л даа. Тэгэхдээ энэ... гээд ширээн дээр байсан хуурамч цэцгийг аван бөгж болгочхоод над луу харлаа.
- Jackson... Чиний хайрласан хайраас илүү намайг хайрлах хүн надад олдохгүй, харин миний чамайг хайрласан хайраас илүү хайрлах хүн чамд олдохгүй. Тийм ээ, Jackson гэрлэцгээе! гэхэд тэр өөрийн гараар хийсэн бөгжөө надад зүүж өгөөд намайг тэврэн үнслээ.

[Completed]••My Step Brother••Jackson Wang••MongoliaTempat cerita menjadi hidup. Temukan sekarang