Хурим яг л бидний төсөөлж байсан шиг минь үнэхээр мөрөөдлийн газарт минь мөрөөдлийн хурим боллоо. Өнөөдөр миний нүүрнээс инээмсэглэл нэг ч удаа салаагүй юм.
Би амьдралдаа ийм ихээр аз жаргалтай байснаа огт санахгүй байна.
Хуримын дараах үдэшлэг эхлэхэд мэдээж эхлээд бүгд бидний төлөвлөгөө бас миний төсөөллийн дагуу өрнөж байлаа. Хайртай нөхөртэйгөө танхимын голд бүжиглэж яг л үлгэрийн орны гүнж болсон мэт гайхалтай байна.
2 цагийн дараа. . .
Гэвч. . . үдэшлэг эхлээд хоёр цаг болоход бүх зүйл өөрчлөгдөж эхлэв. Бидний бал сарын аялал маргааш эхэлнэ. Маргааш өглөө нисэх учраас өнөөдөр шөнө дунд хүртэл үдэшлэг дээр байх ёстой. Гэвч юм бүхэн кино шиг эсвэл үлгэр шиг байдаггүй. Үдэшлэгийн зочид одоо уусан зүйлдээ халж хаа сайгүй дуулж бүжиглэсэн согтуу хүмүүс нэг газар найзууд бөөгнөрч нөгөө газарт гэр бүл хамаатан садан уулзаагүй удсан хүмүүс цуглан бүгд л өөр өөрсдийгөө хөгжөөнө. Товчхон доо Жунин бид хоёр зүгээр танхимыг чимэх сувнер болсон байв.
Биднийг тоож байгаа хүн ч алга. Гэвч бид эндээс явж болохгүй гол хүмүүс нь шүү дээ. . .
Би Жунин руу ойртон хошуугаа унжуулсаар "хайраа үдэшлэг дуусах болоогүй юм уу? би явмаар байна" гэхэд
Жунин ширээн дээр байсан утсаа хараад "болоогүй байна аа, дахиад гурван цаг дутуу байна. Бас томчууд нэлээд халсан байна гурван цагийн дараа ч дуусах үгүй нь эргэлзээтэй" гэсээр санаа алдлаа.
Би "ммм тэгээд хоёулаа юу хийх юм?" гэсээр ширээн дээрээ толгой тавихад
Жунин бодох мэт хэсэг суугаад "хайраа явъя" гэв.
Би "үдэшлэг дуусаагүй ш дээ"
Жунин "зүгээр дээ, тэд бид байсан байгаагүй хөгжилтэй байх шиг байна, хурдлаарай" гэсээр намайг хөтлөн гүйлээ.
Ингэж л бид хуримын үдэшлэг дээрээсээ зугтаасан юм. Шөнөжин далайн эргээр хамт алхаж бас хуримын анхны шөнөө далайн эрэг дээр өнгөрөөсөн.
![](https://img.wattpad.com/cover/187725902-288-k883101.jpg)