6.Нууц амраг

4.1K 461 15
                                    

Сүүлийн үед Жунин нэг хүнтэй байнга чатлах боллоо. Их л сайхан байгаа бололтой чанга чанга инээж утаснаасаа салахаа байлаа. Тэгээд хэнтэй чаталж байгааг нь асуухад "сүртэй зүйл биш ээ" хэмээн тойруулаад өнгөрнө.

Утсыг нь аваад үзье гэсэн ч утсаа тас нуугаад ер нь ил тавьж үлдээхээ ч байсан. Усанд орох доо хамт ордог байсан гэтэл одоо бүр утсаа авч ороод хаалгаa нам түгжинэ.

Хэдий би нөхөртөө итгэдэг боловч нэлээд удаан үргэлжилсэн энэ байдал өөрийн эрхгүй хардах сэдэл болж өгөв. Эхлээд хэнд хэлэх яахаа мэдэхгүй байлаа. Дэмий л дотроо олон юм төсөөлж хааяа бүр уйлна. Ингэлээ гээд Жунинтай шууд ярилцаж чадахгүй байв. Тэр үнэхээр өөр хүнтэй болсон гээд намайг орхиод явчих юм бол яах вэ?

Ажиглаад байхад долоо хоног бүрийн тав дахь өдөр шөнөөр ажиллана гээд алга болоод байгааг мэдэв. Тэвчээр алдарсан даа бас адилхан нөхөртэй хүмүүс болохоор намайг ойлгох байх гэж бодсон доо эхнэрүүдийн чат буюу Жунины найзуудын эхнэрүүд байдаг групп чатанд зовлонгоо бичлээ. Гэтэл тэд ч бас нөхөр нь өөр хүнтэй уулзаад байгаа тав дахь өдөр бүр алга болоод байгаа тухай хэллээ. Зарим нь бүр дагаж үзсэн ба Сакура гэх зочид буудал руу тав дахь өдөр бүр тэд очдог тухай мэдлээ.

Найзуудаас нь асуухад мэдэхгүй уулзаагүй гээд байсан гэтэл бүр найзуудаараа нийлж заваарч явдаг болжээ. Үнэхээр их гомдож байна. Бид нар ярилцаж байгаад энэ тав дахь өдөр үйлдэл дээр нь барихаар шийдлээ.

===================

Тав дахь өдөр. Сакура зочид буудал.

Бид буудлын гадаа нуугдан харж байтал үнэхээр нөгөө хэд чинь ээлжлээд ирлээ шүү. Буудлын үйлчлэгч хүүхэнд шивнээд л ямар нэг юм хэлээд нөгөө хүүхэн нь ч аальгүйтэн ингээд л. Бас бид шалгаад залгаж үзсэн ч бүгд ажил дээрээ толгой өндийх завгүй байна гэж худал хэллээ.

Бэкхёны эхнэр "муу өөдгүй амьтан. Тэр хүүхнийх нь үсийг нэг ширхэг ч үлдээхгүй бүгдийг нь суга татна даа"

Чанёолын эхнэр "ямар их хүүхэнтэй зугаацах завтай юм.Тайган болгоод өгье л дөө"

Кёнсүүгийн эхнэр "тэр хүүхэнтэй нь хамт булшлаад өгнө"

Жундэгийн эхнэр "арай ч дээ ямар их итгэдэг билээ, өөдгүй амьтан муухай амьтан" гэсээр уйлна

Би "за охидоо тайвшир. Орж байгаад зүгээр самраад өгье"

Бүгд "тэгье" шийдэмгий маш чухал царайнууд. . .

Бид өрөөний хаалгыг чанга өшиглөн дотогш ороход төсөөлж байснаас минь тэс өөр зураглал биднийг угтав.

Чихэр чипс энд тэндгүй хөглөрөх ба буудлын өрөөг орыг нь гаргаж бүр тоглоомын өрөө болгож тусгайлан зассан байлаа. Тийм ээ тэд компьютер тоглоом тоглож байв.

Бэкхён "та нар энд юу хийж байгаа юм? 0.0???"

Тэд бүгд тоглож байсан байрлал, идэж байсан зүйлстэйгээ гацсан байв.

Чанёолын эхнэр "юугаа хийгээд байгаа юм та нар чинь? буудлын өрөөнд компьютер тоглоод байгаа юм уу?" гэж гайхсан даа асуухад

Тэд бүгд "ТА НАР ЧИНЬ ӨӨРСДӨӨ ЗАГНААД ТОГЛУУЛДАГГҮЙ БИЗ ДЭЭ" гэж зэрэг хэлээд нас биед хүрсэн таван залуугийн хошуу байдгаараа унжих нь тэр.

Бид 0.0????

/Дууссан/ 💍 Гэрлэлт💍 [short story]Where stories live. Discover now