15. С*кс байхгүй!

3.8K 395 18
                                    

Тохиролцоо (ep2):

Өрөөндөө орон саяхныг хүртэл тэвчиж байсан нулимсаа гарган хоосон хана ширтсээр уйлаад сууж байтал Жунин ороод ирэв.

Би түүнд нулимсаа харуулахгүй гээд хурдхан хөнжилдөө шурган нүдээ анилаа.

Гэтэл тэр дэргэд ирэн суугаад хөнжил сөхөн "хөөе чи ямар цайрсан хүүхэн бэ?" гэх нь тэр.

Би нулимстай нүдээ арчин басхүү гайхсаар дээш босоод "ю-юу яриад байгаа юм?" гэхэд

Жунин "чшш" гэсээр миний амыг даран ийш тийш хараад "би чамайг гэртэй урьсан нь энэ үдшийг л сайхан өнгөрөөx гэсэн болохоос ямар миний оронд ороод байж бай гэсэн үү? эхнэр харвал яахын? манай эхнэр түрүүн дээшээ гарсан тийм болохоор энэ хавьд байгаа байх. Хэдий бидэнд саад болохгүй гэсэн ч түүнд чамтай хамт байгаагаа харуулмааргүй байна. Чимээгүй бууцгаая" гэсээр намайг чирэн доод давхар луу буулаа.

Би бүр болоод байгаа зүйлд толгой эргэн "чи эрүүл үү? алив наашаа үлээ" гэсээр түүн рүү ойртоход

Жунин уруул дээр шоб хийн зөөлөн үнсээд "чи гэхдээ аймаар юмаа дөнгөж өнөөдөр танилцсан залуугийнхаа гэрт ирж байж тэгээд бүр эхнэр нь гэртээ байхад шууд оронд нь яваад орчихдог нь яаж байгаа юм? манай эхнэр харсан бол яана" гэснээ "за за ямар ч байсан эхлээд хоолоо идье дараа нь жоохон дарс шимээд ярилцаж болох юм" гэсээр намайг буйдан руу түлхэн суулгалаа.

Би одоо ч болоод байгаа зүйлийг ойлгож ядан суухад саяхан Жунинтай орж ирсэн хүүхэн тогоочийн хувцас өмссөн байх ба хоол барьсаар бидний өмнөх ширээн дээр тавин дарс хундагалаад "сайхан хооллоорой" гээд яваад өгөв.

Би гайхсаар том харахад Жунин "өнөөдөр чамтай болзох гэж тогооч хөлсөлсөн юм. Манай эхнэр нэг удаа чөлөө өгсөн дээр мартагдахааргүй болзоо хийх гээд" хэмээн яг л надтай анх уулзаж байгаа хүн шиг ярьсаар хоолоо идэж эхлэв.

Би ч бас хоолоо идлээ. Жунин хааяа аманд минь хийж өгөн хацар уруулыг минь илээд л их л нялуун байлаа.

Биднийг хооллож дуусахад нөгөө хүүхэн Жунинаас мөнгө аваад гэрээс явлаа.

Жунины энэ хачирхалтай жүжиг бас түүний бэлдсэн зүйлс гайхмаар боловч нөгөө талаас үнэхээр шинэлэг ер бусын үдшийг надад өгсөн юм.

Би "юу вэ? нууц амраг олно гээд гарсан байж" гэсээр бага зэрэг инээмсэглэн асуухад.

Жунин "олсон л байгаа биз дээ? чамайг Пак Инбинь гэсэн байхаа? манай эхнэрийг Ким Инбинь гэдэг юм. Анх адилхан нэртэй болохоор чинь жоохон эвгүй байсан ч одоо бол дасаж байна" гэсээр байдгаараа малийх нь тэр.

================

 23:45 мин болсон байна. Цаг ч орой болж бас уусан жоохон дарсандаа нэлээд халсан байсныг ч хэлэх үү? тайван романтик байсан болзоонд минь тэс өөр бодол ороод ирэв.

Жунины өвөр дээр гарч суугаад уруулыг нь илүү шуналтайгаа озож эхлэхэд тэр жуумалзан их л дуртай байгаа бололтой өөдөөс үнсэж бас түүний гар хаа сайгүй тэнэж байлаа.

Би бага зэрэг амьсгаадан "хонгор минь дараагийн шатандаа орох уу?" гэсээр дахин үнсэх зуураа цамцных нь товчийг бараг л тасалчих шахан тайлж эхлэхэд Жунин намайг өөрөөсөө түлхлээ.

Би том хараад "яасан бэ?"

Жунин бага зэрэг ярвайн "Уучлаарай Пак Инбинь-ши, манай эхнэр с*ксыг хатуу хориглосон. Тиймээс эхнэрээ хуураад ийм зүйл хийж чадахгүй нь. Өнөөдөр үнэхээр сайхан байлаа. Одоо чи харьдаа" гээд уруул дээр минь үнсээд өөрөө дээшээ гараад явчихлаа.

Тоглоод байна уу? КИМ ЖУНИН. . . 0.0?

Би бүp шоконд орсондоо хэсэг тэнэг юм шиг зогсож байгаад цаг харвал 23:58

Түүний араас өрөөндөө очтол тэр хаалга түгжсэн байх нь тэр. 

Xаалгаа нүдэн "хөөе мэдрэл чинь зүгээр үү? ядаж би өрөөндөө орж унтаж болно биз дээ?" гээд цаг харахад 00:01 "тэр тэнэг өдөр чинь дуусчихсан байна" гэж ууртайгаар хэлэхэд

Жунин гэнэт хаалга нээн намайг угз татан орууллаа.

Би "чи мэдрэл-" тэр үгийг минь таслан шууд л үнсэж эхлэв. Хүчтэй бас шуналтай үнсэх зуураа "би чамайгаа хуураагүй шүү. Нууц амрагтайгаа үнсэлцхээс хэтрээгүй... би хэлсэндээ хүрсэн болохоор Ким хадагтай намайг заавал шагнаарай" гэж амьсгаадан хэлээд намайг түлхэж явсаар орон дээр унахад л түүний огт хувцасгүй нүцгэн байгааг анзаарсан юм. . .

/Дууссан/ 💍 Гэрлэлт💍 [short story]Where stories live. Discover now