Ѳглѳѳ сэрэхэд тэр үргэлж унтдаг шигээ талаар нэг тарсан нүцгэн унтаж байв. Би түүнийгээ ѳхѳѳрдѳн харах зуур Жунин ч сэрчихлээ.
Жунин "ѳглѳѳний мэнд хонгор минь" гэсээр инээмсэглэв.
Хүлээгээрэй түүний хүзүү . . .?
Түүн рүү бүр ч ойртон нухацтай нь аргагүй харахад
Жунин "яасан бэ? юу хараад байгаа юм?" гэж гайхсан янзтай асуулаа.
Би чухал царайгаа гаргасаар "шумуул байж. Гэхдээ холоос яг шимүүлсэн юм шиг харагдаад байна" гэсээр хүзүү рүү нь заахад
Жунин маажсаар "шимээд байхдаа яадаг юм? чи л шимдэггүй юм бол ѳѳр шимэх хүн байгаа биш, мангар юм тѳсѳѳлѳнѳ шүү" гэсээр намайг шоолж эхлэв.
Тѳд удалгүй дотоожиндоо гараа шургуулан маажаад байв.
Би түүн рүү хачин хараад "Ким ноёнтоон ѳѳрѳѳ яагаад байна аа?" гэхэд
Жунин бага зэрэг ярвайгаад "энд бас хазчихсан байна. Цавины энд. Уг нь манайх шумуулгүй байдагсан шѳнѳ юу болоо вэ?" гэсээр маажна.
Би гарыг нь татан болиулаад "ямар сонин газруудад хаздаг шумуул вэ?" гэж үглэхэд
Жунин жуумалзан "эм шумуул байсан юм биш үү? Миний хайрыг унтаж байхад хайрыг нь ашиглаад авчээ. Шѳнѳ дараа больё гээд маяглаад хүн ойртуулахгүй байсан. Эм шумуулд нѳхрѳѳ алдах гэж Ким хадагтай" гэсээр намайг ѳдѳх мэт инээдээ барьж ядна. Би түүн рүү нэг муухай хараад ѳрѳѳнѳѳс гарлаа.
============
Орой нь:
Орондоо орон нүдний Маск тавиад хэвтэж байтал нэг түрэмгий уруул намайг эзэмдэн дэггүй залуу дээрээс гараад ирэх нь тэр. Хэдий надад таатай байсан ч ѳглѳѳний хорон үгс нь бодогдоод ѳшѳѳ авахаар шийдлээ.
Түүнийг түлхэж холдуулаад "хийхгүй" гэхэд
Жунины нүд томрон "яагаад? ѳчигдѳр бас татгалзаа биз дээ?" гэж эрхлэнгүй хэллээ.
Би түүн рүү эрхэмсэг хараад "ѳчигдѳр ч яах уу бие жоохон таагүй байсан юм. Харин ѳнѳѳдѳр бол чамаас болсон" гэхэд
Жунин бүр ч том нүдлээд "би яасын?" гэв.
Би тѳв царайлаад "эм шумуулд ашиглуулсан залуутай тэгэхгүй" гэхэд
Жунин "ЮУ? ХАЙРАА" гэсээр итгэж ядсан янзтай ориллоо.
Хэдий инээд хүрч байсан ч тэвчсээр "наад эм шумуулын тамгаа бүрэн арилсан хойно ойртоорой" гэж хэлээд хѳнжилдѳѳ орон нүдээ анилаа.
Жунин "ээ хайраа, ийм юм гэж хаана байсан юм?"