Аав ээжийнхээ дэргэд муудсан тэр үес хойш бид хоёр үнэхээр маргалдаагүй бал бурам шиг таван сарыг ардаа үдлээ. Гэвч хүн л болсон хойно заавал хэрэлдэх гэхээс илүү бие биедээ бууж өгөхгүй гүрийдэг зөрүүд зан хааяа нэг илэрнэ.
Өнөөдөр яг л тийм зүйл боллоо. Нөгөө сайхан хэзээ ч муудалцахгүй гэж тангараг өгсөн хоёр баатар чинь хүнд маргаан биш хөнгөн маргалдаж орхилоо. Хамгийн гол нь хэн хэн нь түрүүлж бууж өгөхийг хүссэнгүй.
============
Өнөөдөр Жунин амарч байгаа гэвч маргасан тул бид хоёр гэрийн хоёр буланд төлөвлөгөө бодон суусаар. Түүний хэрхэн буулгаж авах талаараа бодож байгаад гайхалтай сайхан санаа оллоо. Тэр бидний эрхийн бичиг байв.
Бид гэрлээд бараг жил шахуу болох гэж байна. Үнэндээ анх гэрлэсэн өдрөө бид бие бие дээ бяцхан амлалт өгч бас байнга хэрэгжүүлэх болсон. Тэр нь юу вэ? гэвэл эрхийн бичиг бэлэглэх байлаа. Гэхдээ ямар нэг дэлгүүр хоршооны биш л дээ зүгээр л сэтгэлийн эрхийн бичиг гэж хэлж болно. Урт хугацаан ширүүн муудалцах юм бол хэнийх нь буруу байхаас үл хамааран хэн хэндээ 10 10 эрхийн бичиг. Энгийн нэг хальт өрнөсөн жижиг маргаанд эсвэл бие биеэ гомдоох үг хэлсэн бол /үүнд энгийн наргиа ч бас орно/ бие биедээ 5, 5н эрхийн бичиг. Харин бусдыг харааж бусдад уурлаж байсан ч хамаагүй хамтдаа байхдаа уураа гаргаж муухай үг хэлсэн бол 2, 2 эрхийн бичиг гэх мэтээр эрхийн бичиг өгдөг болсон юм. Эрхийн бичиг нь их энгийн зүгээр л өөрийн хийж өгч чадах зүйлээ бичиж өгдөг юм. Жишээ нь "таван удаа үнсүүлэх эрхийн бичиг", "аяга тавгаа угаах эрхийн бичиг", "халуун кофегоор дайлан дулаахан тэврэлт өгөх эрхийн бичиг" гэх мэт маш энгийн жижиг зүйл боловч хоёр биеэ гомдоосон орон зайг нөхөхөөр зүйлс байдаг юм.
===============
Жил шахуу болсон болоод ч тэр үү нэлээд олон эрхийн бичиг байлаа. Мэдээж зарим нэгийг нь хэрэглэсэн л дээ. Гэхдээ л хангалттай их.
Би эрхийн бичгүүдээ гартаа атгасаар Жунин дээр очин "аяга угаалгах эрхийн бичгээ ашиглаж байна" гэж хэлэн урд нь тавихад.
Жунин "ойлголоо" гээд босон аягаа угаагаад нөгөө хэрэглэсэн эрхийн бичгийг уран хогийн саванд хийлээ.
Төд удалгүй "хөлөө угаалгаж иллэг хийлгэх эрхийн бичгээ ашиглаж байна" гэсээр урд шидлээ.
Би "ойлголоо сууж бай" гэсээр муухай харан явсаар жижиг саванд ус хийн авч ирээд хөлийг нь угааж өгөн иллэг хийж дууслаа.
Муу өөдгүй залууг шийтгэх гэтэл өөдөөс эрхийн бичгээ адилхан ашиглаж байгаа юм биз дээ. . .за яах уу жинхэнэ дайн эхэллээ.
=============
Жунин "гарын пицца, амттан хийлгэх эрхийн бичиг", "ажлын тайлан материалууд хянаж туслах эрхийн бичиг", "мөрөө бариулах эрхийн бичиг", "машинаа угаалгах эрхийн бичиг" . . .
Би "гарын хоолоо хийж өгөх эрхийн бичиг", "бүтэн биеийн иллэг хийлгэх эрхийн бичиг", "өөрийн гараар урлах тусгай бэлэг", "юмаа угаалгах эрхийн бичиг" . . .
гээд л бид хоёр бүтэн өдөржин хоёр биеэ тамлан хамаг л биеийн хүч шаардах эрхийн бичгээ шал дэмий ашиглав.
Хараад байхад хэн хэнийх нь ажлын зориулалттай эрхийн бичиг дууссан бололтой.
Жунин "т-тэгвэл таван удаа үнсүүлэх эрхийн бичиг" гэсээр урд барихад
Би "чадахгүй гэж бодоо юу? чадах юм чинь 1..2...3..4..5" түүнийг үнсэж дуусаад эрхийн бичгээ урлаа.
Би "Магтаалын үгс ба халуун тэврэлт" гэсээр эрхийн бичгээ урд нь барихад
Жунин "намайг ч гэсэн чадахгүй гэж бодоо юу? хонгор минь чи энэ дэлхийн хамгийн сайхан эмэгтэй, үзэсгэлэнтэй бас хайр татам" гэсээр чанга тэврээд эрхийн бичгийг урлаа.
Жунин "хайраа илчлэн эгёо хийх эрхийн бичиг"
Би "чадна хөөе" гэж орилоод өөрийгөө бэлдэн "Ким Жунин би чамд мааш их хайртай, миний зүрх сэтгэлд зөвхөн чи л байдаг" гэсээр эрх жоохон хүүхдийнх шиг хоолойгоор хэлээд нүдээ тормолзуулан гараараа зүрх хийв.
Жунин "хмм, яах уу дажгүй байна" гэсээр нүдээ эргэлдүүлнэ.
Би "халуухан бүжиг, удаан үнсэлт" гэсээр эрхийн бичгээ өргөхөд
Жунин "чадна харж бай" гэсээр намайг түлхэн буйдан дээр суулгаад цааш яван ая тавилаа. Хөшгөө хаан өрөөний бүдэг гэрэл асаагаад бүжиглэж эхлэв.
Үнэндээ тэр үнэхээр сайн бүжигчин. Харц нь намайг яг л хайлуулах мэт бас нүдээрээ тоглох зуураа цамцны товчоо нэг нэгээр нь тайлан, эгшиглэх аянд тааруулан хэд хэдэн халуухан хөдөлгөөн хийгээд амжлаа. Би шүлсээ залгин түүн рүү том харна.
Жунин халуухан бүжиг хоёр минут орчим үргэлжилсэн байх миний өмнө ирж сууснаа буйдан руу шахан хүчтэй үнслээ.
Бурхан минь гэж зүрх бараг дэлбэрлээ. Би түүнээс уруулаа арай гэж салгаад "би илүү их үнсдэг эрхийн бичиг өгмөөр байна Ким ноёнтоон"
Жунин амьсгаадан "сайхан санаа байна, харин би бүтэн шөнөжин энхрийлдэг эрхийн бичиг өгмөөр байна Ким хадагтай" гэсээр намайг дээш өргөлөө.
Би "би чамд хайртай гэж хэлүүлэх эрхийн бичиг өглөө. Би чамд маш их хайртай Ким Жунин"
Жунин "би ч бас адилхан эрхийн бичиг өглөө. Би ч бас чамдаа хайртай бас уучлаарай" гэсээр дахин үнсэнэ.
==============
Ингээд л ажлаар эхэлсэн дайн нялуун үнсэлтээр дууссан юм. Ким Жунины бүжгийн чөтгөр аваг. Өөр хэнд харуулмааргүй халуухан байсан. . .