21. Хүүхэд [The end]

4.7K 530 28
                                    

Тестээ харахад хоёр зураас байлаа. Үнэхээр их баярлаж байна. Угаалгын өрөөндөө ганцаараа инээд алдсаар нааш цааш алхахдаа Жунинд хэлэх тэр мөчөө олон янзаар төсөөлөн басхүү бага зэрэг сандарч байлаа.

Өмнө зүгээр л тоглож тест үзүүлж байсан гэтэл одоо жинхэнээсээ үзүүлэх гэж байна. Сэтгэл хөдлөл дүүрэн байсан ч яагаад ч юм энэ удаад шууд хэлэхийг хүссэнгүй. Жунинд нууцлаг байдлаар хэлмээр санагдав.

Гялс гаран гэрийн доор байдаг гэр ахуйн дэлгүүрээс хүүхдийн угж, хоолны аяга аваад орой хоолны ширээгээ засахдаа угж аяга хоёроо ширээний нөгөө талд буюу Жунины хажууд тавилаа.

Жунин тоосон шинжгүй хоолоо идэх ба нөгөө бяцхан хинт рүү минь нэг харснаа "ширээгээ янз бүрээр чимэглэж засдаг чинь хэвээрээ байх шив. Гэрлээд огт ингэж ширээгээ чимэглээгүй өнөөдөр юу болоо вэ, бүтээлч санаа нь төрөө юу" гээд цаад хэлэх гэсэн үгийг минь огт ойлгосонгүй.

====================

Жунины эгч нөхөр хүүхдүүдтэйгээ зочлоод явлаа. Хүүхдийн дуу гэрээр нэг хадан яг л бидний ирээдүй мэт харагдана. Тэднийг явсны дараа өөрт байгаа сайхан мэдээгээ Жунинд дуулгахын тулд зочдын өрөөнд түүний хүрэм дээр хүүхдийн бяцхан гутал тавин орхилоо.

Гэтэл Жунин гутлыг хараад "Энэ Рахи гутлаа орхисон юм байхдаа, өө юмаа мартав аа гээд байхад" гэж орилсоор гэрийн гаднаас хөдөлж байсан эгчийнхээ машин руу гүйлээ -_-

====================

Энэ удаад шууд түүний ажлын ширээндээ жирэмсний тестээ тавилаа. Гэхдээ энэ том биш жижиг цаасан тест байв.

Гэтэл Жунин бичиг цаасаа янзалж байгаад нөгөө тестийг чинь хаях гэж байсан цаастайгаа хамт базаад хаячихлаа. Дахиад л анзаарсангүй.

Жуниныг унтсан хойгуур уур хүрээд байсан болохоор маргааш өглөө хурал дээрээ хийх маш чухал гэрээнийх нь хамгийн эхний хуудас дээр томоос тос гэдэс болон дотор нь байгаа хүүхэд зураад "мангар Жунин" гэж заналтай нь аргагүй бичээд хавтсыг нь хаалаа.

Тэр лав хурал дээрээ нээж үзээд багтарч үхнэ биз. Маш удаан бэлдсэн маш чухал гэрээ нь шүү дээ. Надад энэ анзааргагүй залууг хорлох өөр арга үнэхээр байгаагүй юм. Уурлавал тэр л биз. . .

=====================

Жунин ч өглөө ажилдаа явж харин би гэрээ цэвэрлээд үлдлээ. Гэрийн ажилтайгаа зууралдсаар арай гэж дуусаад амрахаар өрөө рүүгээ явж байтал хаалганы код хийх чимээ гарлаа. Би доороо зогсон хүлээж байтал бодож байснаар Жунин ороод ирэв.

Би маргалдахад бэлэн сүртэй царай гаргаад "яасан гэрээ чинь будаа болсон байна уу? хохино за, чи өөрөө-" гэтэл тэр шууд л намайг тэврэн дээш өргөн доороо эргэлдэх нь тэр.

Би "юу хийгээд байгаа юм?" гэсээр түүн рүү гайхан харвал.

Жунин намайг нүүр нүдгүй баахан үнсэж байснаа "баярлалаа, ийм сайхан мэдээ сонсоно гэж бодсонгүй. Үнэхээр сайхан мэдээ байна" гэсээр миний гэрээг нь баллах гэж зурсан нөгөө зургийг гартаа барьсаар гэдсэн дээр минь гараа тавилаа.

Би "гэрээ чинь. . . гэхдээ чи уурлаагүй юм уу?"

Жунин намайг тэврээд "мангар байхаа, яаж бодохоороо ийм сайхан мэдээг гэрээ мэтийн зүйлтэй харьцуулж чадаж байна аа?" гэсээр нүүр дүүрэн инээмсэглэв.

Жунин  намайг тэврээд "мангар байхаа, яаж бодохоороо ийм сайхан мэдээг гэрээ  мэтийн зүйлтэй харьцуулж чадаж байна аа?" гэсээр нүүр дүүрэн  инээмсэглэв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

===================

За ингээд хамгийн анхны shortstory маань дууслаа. Хамт байж дэмжсэн та бүхэндээ маш их баярлалаа.Дараагийн шинэ түүхүүдээрээ уулзъя.

КайБинь цуврал үргэлжилсээр. . .

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jul 14, 2019 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

/Дууссан/ 💍 Гэрлэлт💍 [short story]Where stories live. Discover now