9. Болзоо

3.9K 400 7
                                    

Өглөө нойрмоглон нүдээ нээхэд Жунин аль хэдийн сэрсэн байгаад зогсохгүй гадуур хувцсаа хүртэл өмсөн гарахад бэлэн болсон байлаа.

Би түүн рүү том хараад “яагаад ийм эрт босчихсон юм? дөнгөж зургаан цаг болж байна” гэж асуухад

Жунин “өнөөдөр хайр нь эрт явна. Эрт очиж хурдан дуусгах ёстой. Бас чамдаа талх өндөгтэй шарсан. Цайгаа уугаад эргээд унт даа” гэсээр духан дээр үнэрлэв.

Би 😌“өглөөний цай хүртэл бэлдээ юу? Ким ноёнтон юу болоо вэ? бас ажлаа эрт дуусгаад хаачих гэж байгаа юм?”

Жунин “өнөөдөр чамайгаа болзоонд урих гээд. Хайр нь ажлаа нэг гэхэд дуусгаад гараад ирье миний хайр ажлын гадаа хүрээд ирэх үү? ” гэв.

Би түүнээс ийм гэнэт болзооны санал авсандаа багагүй гайхлаа. Гэвч нүүр дүүрэн инээмсэглээд толгой дохив.

Жунин “өдөр уулзъя хайрт минь. Бас анх болзож байсан шигээ энгийн хувцаслаарай” гээд уруул дээр зөөлөн үнсээд гараад явлаа.

==============

Өдөр тохирсон цагтаа ажлынх нь гадаа очлоо. Мэдээж түүний хэлснээр гоёж гангалаагүй энгийн очлоо. Төд удалгүй Жунин ч бас гараад ирлээ. Тэр өглөө өмсөж явсан хослол бус энгийн цамц өмдтэй байх нь тэр.

Би түүн рүү том хараад “хөөх юу болоод байна?” гэхэд

Жунин “гоё байгаа биз дээ яг л анхных шиг😋” гэсээр гараас хөтөллөө.

Би “машинаа хаана тавьсан юм?” гэхэд

Жунин “машин байхгүй ээ. Харин автобусны карт бол байна” гэсээр инээмсэглэн гараас хөтөлсөөр явна.

Өнөөдөр тэр намайг багагүй гайхшруулсан юм. Бидний болзоо маш энгийн боловч үнэхээр сайхан болзоо байлаа. Автобусанд чихэлдэн хоёр биедээ наалдаад л. Жунин билетээ авч би попкорноо аваад тэгээд бүр үлдсэн хэдэн задгай мөнгөө нийлүүлж байж мөхөөлдөс авч идсэн гээд л бод. Жунин юм бүрийг энгийн байлгах гэж хэргээр мөнгөгүй шахуу гарч ирсэн байсан. Харин би түүнийг төлнө гээд халаасандаа таксины хариулт болох хэдэн задгай мөнгөнөөс өөр юмгүй гарч ирсэн. Энэ энгийн бөгөөд адал явдал дүүрэн болзоо үнэхээр гоё байсныг хэлэх нь зөв байх.

Бид оройжин алхсаар гэрийнхээ гадаа ирэхэд хөл хэдий чилж өвдөж байсан ч аз жаргал дүүрэн бас инээмсэглэхээ больж чадаагүй юм.

Би “хайраа яаж ийм гоё болзоо зохиох санаа орж ирдэг байна аа? үнэхээр сайхан байлаа” гээд түүнийхээ гараас атгахад

Жунин инээмсэглэн хацар илээд “Лондонд танилцсан Пак Инбинь ийм л энгийн бүсгүй болохоор ингэж болзсон юм. Кофе шофт цагийн ажил хийдэг зураач бүсгүй. Чамтай танилцаад таалагдаж эхэлсэн хамгийн том шалтгаануудын нэг нь чиний минь энгийн илүү дутуу маяггүй зан байсан. Тэр үедээ би өөрийгөө дажгүй боломжийн айлын хүүхэд гэж боддог байсан болохоор хэт үнэтэй тансаг юм харуулаад чамайг үргээчих байх гээд найз нарынхаа хувцсыг гуйж энгийн нэг оюутан залуу шиг харагдах гэж их хичээдэг байж билээ. Гэтэл чиний гэр бүлийг мэдээд өөрөөсөө жоохон ичсэн ч чамаараа илүү их бахархаж байсан. Тийм том айлын эрх гүнж байж эд баялагт зан нь эвдрээгүй энгийн байгаа чинь маш их таалагдсан. Тэгээд л чамайгаа ирээдүйн эхнэрээ болгохсон гэсэн нууцхан бодол толгойд минь орж ирж билээ” гээд инээмсэглэнэ.

Би түүнийгээ тэврээд “би ч бас чинийхээ энгийн төрхөд хайртай. Бас чи миний эцэг эх өвлөж авах эд хөрөнгийг минь харахгүйгээр надад дурласан цор ганц залуу” гэхэд

Жунин “хайртай” гэсээр улам чанга тэвэрлээ.

/Дууссан/ 💍 Гэрлэлт💍 [short story]Where stories live. Discover now