13. Хүү↔Охин

3.5K 418 13
                                    

Би Жунин руу байдаг муухайгаараа хараад "үгүй шүү эгдүү хүрмээр охин байгаа"

Жунин над руу хөмсөг зангидан "үгүй ээ хүү гэж байна"

Би "охин, энэ бол цэвэр эмэгтэй хүний зөн совин" гэсээр нүдээ онийлгоход

Жунин зэвүүн инээгээд "ХА Ха их хөгжилтэй байна.Тэгвэл би эцэг хүний мэдрэмжээрээ таагаад хэлэхэд зуун хувь хүү" гэх нь тэр.

Би "эцэг гэнэ ээ? чи юу?"

Жунин "мэдээж ш дээ тэд бол бүгдээрээ миний хүүхдүүд"

Би "би тэгээд хойд ээж нь болж таарч байна уу?"

Жунин зэвүүн инээсээр мөрөө хавчлаа.

Би "охид охидоо мэддэг юм. Яах аргагүй охин"

Жунин "энэ удаад чи үнэхээр андуурч байна. Яах аргагүй хүү" гэсээр миний нүүрэнд тулж ирлээ.

Би ч ялагдахгүй муухай харсаар зогсож байтал асрагч эх "болиоч дээ та хоёр одоо хүртэл хэрэлдээд байгаа юм уу? аль хэдийн төрчихсөн. Сүүлийн гөлөг охин гөлөг байсан" гэж хэлээд яваад өгөв.

Би "ХАРСАН БИЗ ДЭЭ? ОХИД ОХИДОО МЭДДЭГ ЮМ ХОНГОР МИНЬ" гэж бахдалтайгаар чанга хэлээд ялалтаа тэмдэглэн өгзгөө хаялсаар үсээ шидэн шинэхэн төрсөн ээж рүү алхлаа.

Жунин ард "яагаад хоёр эр гурван охин гөлөг гэж шударга бус байна" гэж үглэсээр үлдлээ.

Өнөөдөр Жунины хүүхэд шигээ хайрладаг нохой нь гөлөглөж байгаа юм. Яг хоёр эр хоёр эм гөлөг гарсан байсан. Тэгээд сүүлийн гөлөгийг эр үү эм үү гэж бид хоёр маргалдаж байсан хэрэг.

Мэдээж би ялсан болохоор Жунин хэлсэн ёсоороо өнөөдөр орой бүтэн биеийг иллэг хийж өгч надад үйлчилнэ мухахаха. . .

/Дууссан/ 💍 Гэрлэлт💍 [short story]Where stories live. Discover now