Яриандаа халсаар эд буу халж байгаад цаг харлаа. . . 😱😱😱
Нүд минь аяганаасаа бүлтрэн шахан "ОХИДОО БИ ЯГ ГАЛЗУУРСАН БАЙХ ААА" гэсээр дээш босон цүнхээ шүүрээд гүйхэд
Найзууд "Яа! Пак Инбинь, Ким хадагтай яасан бэ?" гэсээр надаас дутахааргүй том нүдэлнэ.
Би тэдэн рүү харж ярвайгаад "цаг хар л даа, нөхөр минь гэртээ ирэх болсон байна. Өнөөдөр бал сар дуусаж жинхэнэ амьдралаа эхэлсэн анхны өдөр. Гэтэл би хоолоо хийгээгүй" гэсээр гарахaд тэд намайг шоолон инээлдсээр ард үлдлээ.
============
Таксинд суун "ахаа хурдлаарай, дүрэм зөрчсөн ч яах уу торгуулийн мөнгийг нь би өгнө. Гуйж байна хурдан яваарай" гэсээр жолооч ахыг хувцаснаас нь зулгаахад
Жолооч "юу болоо вэ хадагтай, хүн гэмтээ юу?"
Би "миний гэрлэлт гэмтээд байна. Би оройн хоолоо хийгээгүй гэтэл нөхөр одоо бараг ирж байгаа. Ингэхэд танай эхнэр хамгийн анх танд ямар хоол хийж өгч байсан. Хурдан хийж болох дажгүй хоол мэдэх үү?" гэж ар араас нь дуржигнуулахад
Жолооч ах "сайн мэдэхгүй байна аа хадагтай би үнэхээр хоолны талаар мэдэхгүй. Эхнэрийн минь бүх хоол сайхан байдаг юм" гээд инээмсэглэлээ.
Би "мм та ч сайн эхнэртэй бололтой. . .гэтэл би" гэсээр урд суудлаа мөргөхөд нөгөө ах инээмсэглэн явна.
==============
Хашааныхаа хаалгаар Флаш шиг л гүйсээр гэрийн хаалгаар орж хоёр гутлаа тайлж шидээд гал тогооны өрөө рүү гүйх гулгах зэрэгцэн ортол Жунин аль хэдийн ирсэн байгаад зогсохгүй хормогч зүүн хоол хийж байх нь тэр. . .
Би "хайраа, уучлаарай би хийе. Явж амар" гэсээр гараас нь хутга авахад
Жуниныг уурласан байх гэж бодтол тэр инээмсэглэн "зүгээр дээ, хувцсаа сольж ирээд туслаарай. Бас дараагийн удаа хумсаа гүйцэд будуулж дуусаад ирж байгаарай. Хайр нь өөрөө хоолоо хийж чадна" гэсээр дутуу будагтай гар дээр минь үнслээ.
Яагаад ч юм хоолой зангирсаар "уучлаарай ханиа" гээд түүнийхээ хүзүүгээр тэвэрлээ.