5. Маргаан

4.1K 433 15
                                    

Бид танилцсан цагаасаа хойш анх удаа л ийм хүчтэй, ийм ширүүн маргалдаж үзлээ. Хэдий миний буруугаас энэ бүх маргаан эхэлсэн ч түүний хэлсэн хатуу үгс тэр ууртай харц тэр бүгдэд нь маш их гомдож байна.

Бид хоорондоо үг ч солилгүй хоёр хонолоо. Нэг гэрт нэг оронд байгаа хирнээ л нэг ч үг солихгүй зөвхөн уур бухимдлаар магадгүй гомдлоор дүүрэн өдрүүд.

Гэвч өнөөдөр бидний анх танилцсан ойн өдөр. Бид муудалцахаас өмнө би энэ өдрийг гайхалтай өнгөрүүлнэ гэж төлөвлөж түүндээ хүртэл тусгай бэлэг бэлдсэн байлаа. Гэвч яг одоо байгаа бидний харилцаанд бэлэг солилцох тийм ч таатай нөхцөл биш байна.

Өнөөдөр уг нь удаан хүлээсэн чухал өдөр минь гэвч энэ маргаанаас болоод яахаа мэдэхгүй дэмий эргэлзсээр. Ядаж түүнийг юм бодсон байх гэж бодсон ч ажлаасаа ирээд урьдын адил xөмсөг зангидсаар ажлын өрөө рүүгээ орчих нь тэр.

Үнэхээр уур хүрч бас гомдож байна. Хэдий муудалцсан ч гэсэн ядаж баярын мэнд гээд хэлж болно доо. Унтах хүртлээ хүлээсэн ч тэр өрөөндөө орж ирэх шинжгүй. Уур хүрч шар гозойсондоо бэлдсэн хайрцагтай бэлгээ аваад ажлын өрөөнд нь орлоо.

Тэр намайг тоож байгаа шинжгүй нэг юм хийнэ. Үл тоогдож ханасан болохоор "ойн баярын мэнд, өөдгүй амьтан минь" гээд нөгөө бэлгээ түүн рүү байдаг хүчээрээ чанга шидчихээд өрөөндөө орж ирлээ.

Өрөөндөө суугаад уураа дарах гэж амьсгаагаа авч гарган сууж байтал тэр бас л хөмсөг зангидсаар орж ирэв.

Би түүн рүү муухай хараад "яав??" гэхэд

Жунин "ойн баярын мэнд, муухай аашт минь" гээд жижиг хайрцагтай зүйл яг миний шидсэн шиг ширүүн шидсэнээ ор луу савж унатал минь уруул дээр хүчтэй үнсчихээд гараад явчихлаа.

Би 0.0????. . .

/Дууссан/ 💍 Гэрлэлт💍 [short story]Where stories live. Discover now