16.Хориг

3.7K 405 8
                                    

Залуу хосын муудалцаж маргахыг аль гэх үү. Жунин бид хоёр ч гэсэн хааяа нэг ам мурийж төд удалгүй эвлэрдэг. Гэвч нэг гайтай орой хоёр талын аав ээжийнхээ дэргэд муудалцаж орхив. Гэхдээ бага зэрэг ширүүн маргаан байсан тул хэн хэндээ бууж өгсөнгүй. Гэвч хамгийн том шийтгэл нь хоёр талын аав ээж минь болов.

Бид хоёрыг муудалцаад нэгнээ үзэж чадахгүй юм бол битгий харьц битгий хоёр биедээ ойрт гэж загнаад хоёр ээж минь түр хугацаагаар манайд нүүгээд ирэх нь тэр. Бас болоогүй нэг гэрт байж нөхөртэйгөө хамт байх нь битгий хэл царайг нь ч харах эрхгүй боллоо. Утас, нөүтбүүк холбоо барих юу л байна бүгдийг хоёр ээж хураан авлаа. Нэг ёсондоо гэрийнхээ хоёр талд хоригдов.

===============

Хоёр ээж нүүж ирээд долоо хонолоо. Жунин бид хоёр үнэхээр бие биеэ санаж байна. Яг л галзуурах шахан хоёр биедээ тэмүүлж байна.

Өглөөний хоолоо бэлдэж байтал хоёр ээж ч нэг нэгээрээ цуварсаар буугаад ирэв. Хоол бараг болохын алдад Жунины барааг харлаа. Дэндүү их баярласан даа "хайраа" гэсээр урагш алхтал.

Манай ээж "цаашаа хар, санаа таардаггүй энэ золигийн юуг нь харах гэсэн юм" гэсээр намайг өөр тийш харууллаа.

Хадам ээж "Жунин яг одоо өрөө рүүгээ яв, хэрэлдээд таардаггүй эхнэртэйгээ тааралдаж яах юм, өглөөний хоолыг чинь би хүргээд өгье шууд ажилдаа яв" хэмээн загнав.

Хэдий хэрэлдэж муудалцсан нь бидний буруу ч гэсэн энэ хоёр ээж арай л хэтрээд байх шиг. Хоолой зангиран хэнд ч юм гомдсондоо нүдэнд нулимс хурна.

=================

Өдөр өрөөндөө хэсэг бодож суулаа. Эцэст нь тэвчиж чадахгүйгээ мэдээд ээжид "найз охидтойгоо уулзлаа, дагаад хэрэггүй стрессээ тайлмаар байна" гэж ширүүхэн хэлээд энэ удаад ээжийг гэрт үлдээгээд Жунины ажил руу явлаа.

Ажил дээр нь хадам ээж хамт байгаа тул нарийн бичиг хүүхэнд нь үнэнээ хэлээд хадам ээжид худлаа хэлүүлэн түүнийг ажлын урд байдаг кафе руу дуудлаа.

Хадам ээжийг гараад явсны дараа шууд л Жунины өрөө рүү гүйн ороход

Жунины нүд томрон "хайраа" гэсээр намайг гүйж ирэн тэврэв.

Би "хайраа зөндөө их санасан иии, чамгүй байж чадахгүй, чамайг харахгүй болохоор галзуурах гээд байна" гэсээр байдгаараа уйлахад

Жунин ч бас хоолой нь сааралтан "би ч гэсэн тэвчихгүй нь, маш их санасан. Чамайгаа аваад зугтаах талаар хүртэл бодож байлаа" гэсээр нүд, уруул, хацар дух гээд л үнсэж болох бүх газарт дахин дахин үнсэнэ.

"юугаа хийгээд байгаа юм?" гэх дуугаар цочин харахад хоёр ээж зогсож байв.Ээж намайг дагасан юм байхдаа?

Манай ээж "хориг чинь дуусаагүй байх шүү!"

Жунин бид хоёр хэлэх үгээ тохироогүй боловч "ХОЛ БАЙЖ ЧАДАХГҮЙ, ҮРГЭЛЖ ХАМТ БАЙМААР БАЙНА ТА ХОЁР ЯВ" гэж яг зэрэг хэллээ.

Хадам ээж "дээр муудалцаж байхдаа тийм биш л байсан даа" гэсээр чухал царайлав.

Жунин бид хоёр "дахиж муудалцахгүй ээ" гэж дахин зэрэг хэллээ. Бас бидний нэгийг хулгайлах гээд байгаа юм шиг л хоёр биеэ тас тэвэрсэн байв.

Хадам ээж "дахиж муу-" гэтэл

Жунин шууд л хоёр ээжийг өрөөнөөсөө түлхэж гаргаад "дахиж тийм зүйл болохгүй ээ баяртай" гээд хаалгаа хааж орхилоо.

Хоёр ээжийн "золигнууд чинь" хэмээн инээлдсээр цааш явах сонсогдож.

Жунин бид хоёр ч долоо хоног биш долоон жил хол байсан мэт дахин хоёр биеэ тэвэрлээ. . .

=========

Орой биднийг гэртэй очиход хоёр ээж хоол бэлдэж тавиад "хамгийн том хайр бол уучлалт шүү хүүхдүүд минь, дахиж битгий муудалцаарай" гэсэн бяцхан захианы хамт байсан юм. Бас тэр хоёр бүх юмаа аваад явсан байлаа.

/Дууссан/ 💍 Гэрлэлт💍 [short story]Where stories live. Discover now