Толгой тархи хагарах шахан, хордлого өгч байгаа мэт дотор муухайрсаар босож ирлээ. Гэтэл Жунин ажилдаа яваагүй байх нь тэр.
Би "ханиа ажилдаа яваагүй юм уу? бас хайр нь яг үхлээ"
Жунин бага зэрэг жуумалзан "Согтуу эхнэрээ архийг нь гартал харж байхгүй бол яах ч юм билээ. Их аюултай согтдог юм байна лээ" гэсээр шар тайлах ундаа болон зутан урд тавилаа.
Би "юун аюул? би харин ч чимээгүй согтдог"
Жунин "харин л дээ, өчигдөр бол" гэсээр инээдээ барьж ядна.
"Ямар ч байсан супер танхай эхнэртэй гэдгээ мэдсэн"
Ингэхэд өчигдөр юу боллоо. . .???
Өчигдөр орой:
Ахлах сургуулийн ангийнхантайгаа ойн уулзалт тараад явж байв.Гэрээс хоёр буудал орчим газар байдаг гудамжны хоолны газар нүдэнд тусаад байсан болохоор шууд харьсангүй дотогш орон бас нөхрөө дуудав. Жунин ч удаагүй хүрээд ирэв.
Жунин "ямар их уудаг юм бэ? архичин болохоор шийдээ юу? Ким хадагтай" гэсээр урд ирэн суулаа.
Би байдгаараа малийгаад "үгүй үгүй, би бол цоо эрүүл байна. Хөгшөөн хоёулаа ганц юм уугаад тэгээд унтана за юу" гэсээр түүнд хундагалахадЖунин шууд л намайг дээш өргөн гар дээрээ тэврээд хоолны газрын эгчид авсан шил архины мөнгийг өгөөд тэндээс гарлаа.
Би "ХӨӨЕ ХӨӨЕ ЗАЛУУ БИ УНТАНА ГЭЖ НҮДЭЭ АНИЖ УНТАХ ТУХАЙ ХЭЛСЭН ШҮҮ, ГЭТЭЛ ЧИ ЮУ ОЙЛГООД ШУУД ГАРААД ЯВЧИХВАА. БИ ИЧЭЭД БАЙНА" энгэрээ дарна
Жунин "би буруу ойлгоогүй ээ, чи их согтсон байна одоо гэртээ харьцгаая" гэсээр машин руугаа явлаа.
Би "ХҮМҮҮСЭЭ ТУСЛААРАЙ, ЭНЭ ЗАЛУУ НАДТАЙ УНТАНА ГЭЭД НАМАЙГ ХҮЧЭЭР АВЧ ЯВЖ БАЙНА. БИ ЭНЭ ЦАРАЙЛАГ, ХАЛУУХАН ЗАЛУУГ ТАНИХГҮЙ ЭЭ ТУСЛААРАЙ" байдгаараа малийна
Жунин "чимээгүй бай л даа Ким хадагтай"
Би "ЧИМЭЭГҮЙ БАЙМААРГҮЙ БАЙНА. ЧИ ЯАХ ЮМ? НАМАЙГ ШИЙТГЭХ ЮМ УУ УББА? БИ ҮНЭХЭЭР МУУ ОХИН ШҮҮ" уруулаа долоон мөрөө сэгсрэх
Жунин машиндаа суулгаад гэрийн зүг хөдөллөө.
Би "хөөе залуу хоёулаа танилцах уу? Ким Жунин гэдэг нэртэй юм шиг харагдаад байна. Намайг Ким Инбинь гэдэг чиний эхнэр. Танилцсандаа таатай байна" гэсээр түүний мөрийг наллаа.
Жунин "миний мангар" инээмсэглэх.
Би "хөөе Ким Жунин, Өнөөдөр хоёулаа гэртээ хонохгүй ээ, гоё адал явдалтай гадуур хономоор байна. Буудал орох уу? эсвэл-"
Жунин ам даран "зүгээр яг одоо гэртээ очоод унтана ойлгосон уу?"
Би "ойлголоо, өнөөдөр хийцгээе"
Жунин "үгүй ээ нүдээ аниад унтах тухай ярьж байна"
Би "ойлгож байна ш дээ хөгшөөн, гэхдээ унтахаасаа өмнө ямар нэг сонирхолтой юм хийе л дээ. Ядаж динамит аваад дэлбэлж хүн айлгая л даа"
гэх мэт түм буман тэнэг үгс. . .
Бурхан тэнгэр минь гэж цааш нь санаад ч хэрэггүй. . .Би яг галзуурсан байх энэ бүх санаж байгаа зүйл минь зүүд гэж хэлээч. . . бүгдийг санасан ч санаагүй мэт царайлахаар шийдлээ.
Би "санахгүй байнаа өчигдөр юу болсноо санахгүй байна. Гэхдээ сүртэй зүйл болоогүй байх" гэж худлаа хэлээд хоолоо идэхэд.
Жунин жуумалзан "тийм ээ сүртэй зүйл болоогүй. Манай ээж рүү залгаад битгий эхнэртэй хүн рүү хандраад бай өөрөө хадам аавын эхнэр юм байж Жунин миний нөхөр гэж орилсон. Өөрийнхөө ээж рүү залган ээжээ би таны охин биз дээ, та надад хайртай юу? Инбиньд хайртай юу яг одоо сонго гэж уйлсан. Бас надтай хамт хэвтэж байж над руу залгаж хоёр цаг гаран утсаар ярилцсан" гэсээр псс хийтэл инээлээ.
Чөтгөр гэж бүгдийг биш ч гэсэн бүдэг бадаг санаж байна. . .
Би "худлаа яриад бай, тэгээд ч би ядраад байна" гэсээр зутангаа хажуудаа тавин хөнжилдөө шургалаа. Ичиж үхмээр юм. . .