8. Gay!?

3.9K 431 13
                                    

Өнөөдөр Жунин Бразил руу томилолтоор долоо хоног явах гэж байна. Би уг нь онгоцны буудлаас үдэж өгмөөр байсан ч Жунин ажлаараа орж юм аваад явна гэсэн болохоор би түүнийг гэрээсээ үдэж байгаа нь энэ.

Би "за тэгээд Бразил хүүхнүүдэд нүд унагаад байв даа өгзөг сайтай сайхан бүсгүйчүүд байгаа ш дээ" гэж сануулахад

Жунин намайг шоолох мэт чанга инээгээд "Болгоомжтой яваад ажлаа сайн хийгээрэй гэрийн оронд хүүхэн захиад байхдаа яадаг байна аа? би хэзээ тэгтлээ хүүхэн хараад чамайг хашраасан юм?" гэв.

Би нүдээ эргэлдүүлэн "үгүй ээ зүгээр яах уу дээ. Би угаасаа чамайг сайн яваад бас ажлаа сайн хийнэ гэдгийг мэдэж байгаа. Гэхдээ л дандаа Ази хүүнүүд дунд байсан залуу эр гэнэт өгзөг сайтай царайлаг хүүхнүүд хараад яах ч юм билээ" гэхэд

Жунин толгой сэгсрээд "ийм юм бодоод байх даа яах вэ дээ, санаа зоволтгүй ээ би эмэгтэй хүн сонирхдоггүй" гэх нь тэр.

Би сонссон зүйлдээ гайхан "ЮУ? ЧИ ТЭГЭЭД ИЖИЛ ХҮЙСТЭН ЮМ УУ? 0.0???" гэхэд

Жунин миний дух руу үнэхээр чанга нясалчихлаа.

Би "ЯАЯ Л ДАА энэ бараг хавдсан байхаа, бүр толгой эргээд нүд эрээлжлээд байна" гэсээр духаа даран орон дээрээ тэрийн унахад

Жунин инээсээр дээрээс ирж хэвтэн "худлаа баашлаад байгаарай, тэгээд ч ямар эхнэр гэхээрээ нөхрөө ижил хүйстэн гэж боддог байна аа. Би үнэхээр ижил хүйстэн байсан бол яах гэж чамтай гэрлэх юм?" гэж асуулаа.

Би "тэр ч яах уу дээ өөрийгөө нуух гээд л. . .тэгж гэрлэсэн хүмүүс их байдаг ш дээ" гэхэд

Жунин жуумалзан "мангар, Пак Инбинь гээд нэг хөөрхөн бүсгүйтэй учирч түүнд дурлаад түүнээс хойш миний хувьд хүмүүс гурван хэсэгт хуваагдсан. Эмэгтэй хүн, эрэгтэй хүн бас Инбинь. Би бол Инбинийг сонирхдог төрлийн хүн" гэх нь тэр.

Надад үнэхээр таатай санагдсан болохоор байдгаараа малийсаар "ммм тэгээд л шууд хэлчихгүй айлаа ш дээ" гэсээр түүнийг тэврэхэд

Жунин намайг татан босгоод "айх юмаа олж дээ" хэмээн намайг шоолсоор хацар, нүд, дух, уруул гээд бүгд дээр нь үнсээд гэрээс гарлаа.

/Дууссан/ 💍 Гэрлэлт💍 [short story]Where stories live. Discover now