тэр өчигдөр ажил дээрээ хонож ажиласан болохоор гэртээ ч ирж амжаагүй тиймээс би түүндээ гэнэтийн бэлэг барингаа ажил дээр нь хоол хүргэж өгөхөөр гэрээс гарлаа.
Түүний өрөөний гадаа ирээд нарийн бичигт нь юм хэлээд хэрэггүй гэж зогсоогоод хоолоо барин инээд алдсээр шууд өрөө рүү нь ортол нэг хүүхэн өвөр дээр нь суучихсан хошуугаа унжуулаад л Жунин аргадаад байгаа юм уу хаашаа юм хацрыг нь илээд л юм шивнэлдэж байлаа.Би шууд барьж байсан хоолоо газар хамаг хүчээрээ шидлээ. Тэр хоёр мэдээж цочсон бололтой зэрэг бослоо.
Жунин "хайраа энэ нөгөө-" гэхэд нь
Би шууд амаа тат гэсэн дохио өгөн түүнийг дуугүй болгоод урагш алхан гар хүзүүгээ дуугаргаад "за залуухан тэмээн хяруул минь амьдрах хугацаа чинь дуусаа юу? наад хүнээ эхнэртэй гэдгийг нь мэдэх үү? юунаас нь эхэлмээр байна үсээ хусуулах уу? эсвэл царайндаа нэлээд хэдэн шинэхэн сорвитой болох уу?" гэж шүд зун хэлээд Жунин ажлын ширээг хүчтэй цохиход
Нөгөө хүүхэн нүд нь бүлтэлзэн үнэхээр айсан харагдах ба "И-Инбинь эгчээ б-би нөхөртэй хоёр хүүхэдтэй" гэх нь тэр.
Би "өө за өөрөө нөхөр хүүхэдтэй тэгээд бүр намайг нэр устай нь мэдэж байх шив. Яасан цагаандаа гарсан хүүхэн бэ? эгч нь уг нь хүн зодоогүй үнэхээр удаж байна. Гэхдээ өнөөдөр чамд сургамж өгөх хэрэгтэй бололтой" гэсээр түүн рүү ойртоход
Нөгөө хүүхэн "уучлаарай эгчээ, таны бодож байгаа шиг биш ээ. За за убба та тайлбарлаарай" гээд шууд өрөөнөөс гүйгээд гарчихлаа.
Би "өө за бүр муур хулгана тоглох гэж байгаа юм биз дээ? за яах уу? сургуулийнхаа гүйлтийн аварга байсан юм шүү" гээд араас нь гарах гэхэд Жунин намайг татан араас тэвэрлээ.
БИ түүний гараас мултран гараx гэж хичээх зуураа "бүр ингэж хамгаалах байсан юм уу? газар дээрээ гардуулсан байж ядаж ичихгүй байна уу балиар амьтан минь" гэсээр тийчлэхэд
Жунин "Ким хадагтайг ийм зэрлэг гэж мэдээгүй юм байна" гэсээр хацар дээр үнслээ.
Би "чамайг зүгээр өнгөрөөнө гэж бодоод байх шиг байна. Эхлээд саяын хүүхнийг сургаад дараа нь чамайг" гэсээр түүнийг гарыг арай гэж тавиулахад
Жунин "тэр бол Мина" гэв.
Би "өө за одоо бүр албан ёсоор танилцуулж байгаа юм уу?" гэхэд
Жунин "тэр бол Содун ахын охин манайд ирнэ гэж ярьж байсан үеэл дүү минь. Бид хамт өссөн миний төрсөн дүүгээс ялгаагүй гэж байсныг санаж байгаа биз дээ?" гэх нь тэр.
Би "ЮУ??? нөгөө чиний эрхийн балай жоохон дүү гээд байсан чинь саяын хүүхэн юм уу?" гэж орилоход
Жунин уруулаа мушилзуулан "тийм ээ дүрээрээ мөн. Саяхан нөхөртэйгөө муудалцсан гэнэ ээ,тэгээд л надад ховлож байсан юм"
Би духаа цохисоор буйдан дээр тэрийж унан "бурхан минь гэж, тэгээд наадахаа арай эрт хэлж болсонгүй юу" гэхэд
Жунин инээдээ барьж ядан "зүгээр дээ тэр ойлгох байх. Бэр эгч нь бага зэрэг хартай хүн байгаа гээд хэлчихсэн"
Би түүн рүү муухай хараад "хартай гэнэ ээ? би хэзээ чамайг хардаж байсан юм?"
Жунин "буудалд араас дагаж ирсэн, ангийн найзуудаараа уулзахад хүүхэн байгаа үгүйг шалгаа биз дээ? хаха гэхдээ бүр ийм зэрлэг гэж мэдээгүй юм байна. Манай ажлын газрын хүүхнүүд чамайг ирэхээр айгаад байдаг юм. Яагаад гэдгийг нь сая л ойлголоо" гэсээр жуумалзана.
Би "дуугүй бай, хэн ч байсан тэгэх л байсан" гээд бантсандаа доош харан сууна.
Жунин утсаа аван "Мина жолооч гадаа байгаа манайд түрүүлээд очиж бай, ах эгч хоёр нь удахгүй араас чинь очно" гээд тасаллаа.
"хайрынх нь ажил дуусчихсан. Гэртээ харих уу? Минатай албан ёсоор танилц"
Би "ёо ичиж үхмээр юм, би харихгүй ээ, Мина явах хүртэл буудалд амьдарна" гэсээр ширээ мөргөн унахад
Жунин энэ удаад тэсэлгүй псс хийтэл инээгээд "зүгээр дээ, манай Мина ч бас өөрөө их хартай тиймээс чамайг ойлгох байх" гэсээр намайг өргөн өвөр дээрээ суулгалаа.
Би доош харсаар толгой сэгсрэн "тэгсэн ч гэсэн харихгүй би ер нь хэд хоног төрсөн гэртээ байж байгаад ирье" гэхэд
Жунин "мангар эмэгтэй, чамаас өөр хүн хайрлах боломжгүй гээд байхад юуг нь харддаг юм? Мина та хоёр зан ааш их төстэй болохоор сайн ойлголцох байхаа одоо явъя тэгэх үү?" гэж асуун хацраас зөөлөн чимхлээ.
Би үнэхээр их ичиж байсан ч хошуугаа унжуулсаар толгой дохиход тэр зөөлөн үнсээд "явъя" гэсээр гараас хөтлөн өрөөнөөс гарлаа.
Бид ажлынх газраас нь бараг гарч явтал өөдөөс ирж байгаа хүүхэн рүү Жунин харан "хайраа энэ шинээр ирсэн нягтлан хүүхэн, бас намайг их эрчимтэй эргүүлж байгаа. Хүсвэл миний хань одоо очоод нүүрэнд нь хэдэн шинэхэн сорив үлдээгээд ир. Хайр нь хүлээж байя" гэсээр инээдээ барьж ядан жуумалзана.
Би түүнийг цохиод "болиоч дээ"
Жунин жуумалзан "ойлголоо, гэхдээ чи хүн зодох гэж байхдаа их хөөрхөн харагддаг юм байна лээ" гэсээр намайг цаашлуулна.
Бурхан минь гэж намайг багтаах томхон нүх байна уу??. . .